Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Дадлага сургуулийн хүрээнд чингэлтэй дүүрэгт 5-р сарын 7-ны өдөр хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана
Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн "КОВИД-19 халдварт цартахалтай тэмцэх бэлэн байдлын дадлага сургууль зохион байгуулах тухай” 33 дугаар тушаал, Улсын Онцгой комиссын 2020 оны 17 дугаар хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн "КОВИД-19 халдварт цартахалтай тэмцэх бэлэн байдлын дадлага сургууль зохион байгуулах тухай” А/279 дугаартай захирамжийн дагуу 2020 оны 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт "КОВИД-19 ЦАРТАХЛЫН ХАЛДВАРЫН ҮЕИЙН ХАРИЛЦАН АЖИЛЛАГАА, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” сэдэвт дадлага сургуулийг зохион байгуулна.
 
Дадлага сургуулийн бодлогод тусгагдсанаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт  2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 08:00-18:00 цагийн хооронд хөл хорио тогтоож орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн удирдлага та бүхэн дээр дурдсан цагт бүрэн хөл хорио тогтоох үйл ажиллагаанд нийцүүлэн өөр өөрсдийн байгууллага дээр нарийвчилсан цагийн хуваарь, төлөвлөгөө гарган ажиллахыг үүгээр мэдэгдэж байна.
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com