Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Д.Сумъяабазар НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийг ажлаас нь чөлөөлөх үү

Нийслэлийн Эрүүл мэндийн газар мэргэжлийн бус хүмүүсээр хүч сэлбэхээр болж цахим орчинд дуртай нь ирээд ажилд ороорой гэсэн утгатай ажлын зар байрлуулжээ.

 

Угтаа бол төрийн албанд дурын хүнийг ажилд авах хууль, журам байхгүй. Үнэхээр хүссэн хүн нь зарын дагуу очиж уулзаад ажиллаж болдог юм бол төрийн жинхэнэ албан хаагч болох гэж хэдэн сар, жил бэлдэж шалгалт өгөх хэрэг байна уу?

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж гэх хүн өөрөө “Цар тахлын тухай хууль”-ийн хүрээнд ямар ч шалгуургүйгээр тус газрыг удирдаж байгаа азтай нэгэн. Тэрбээр үүрэгт ажлаа авсан цагаасаа эхлээд ажлаа хийхээс илүүтэй ажилчдаа халах ажлыг сайн хийсэн учраас өнөөдөр НЭМГ гэх айлд мэргэжлийн хүн үлдээгүй бололтой. Аргаа барахдаа л ийм зар тавьж байх вэ дээ.

Тус байгууллага ердөө 54 хүний орон тоотой. Түүнийг томилогдсон цагаас ойролцоогоор НЭМГ-аас 15 хүн ажлаас гарсан байдаг. Хамгийн сүүлийн жишээ нь мөрөөрөө ажлаа хийж яваад ажлын байрандаа архидсан гэж гүтгүүлээд ажлаа өгсөн гурван хүн. Тэдний хэрэг одоогоор шүүхийн шатанд яваа.

Түүнчлэн гүтгүүлж ажлаа өгсөн ажилчдаас гадна элдэв дарамт, шахалтыг тэсвэрлэхээ больж, өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн найман хүн байгаа талаар тус байгууллагын ажилчид ярьж байсан удаатай. Иймэрхүү увайгүй, төрийн ажлыг тоглоом болгосон том толгойтой дарга сэтэртэнд хотын дарга Д.Сумъяабазар хариуцлага хүлээлгэх үү? эсвэл толгойг нь илээд л байгаад байх уу?  

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com