Уншиж байна...
 
ИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна
Ц.Эрдэмбилэг: Өргөө амаржих газрын дарга асан Ж.Энхцэцэг гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгээс "Өргөө" амаржих газрын асуудлаар мэдээлэл авлаа.

Тэрбээр “Өргөө амаржих газарт хяналт шалгалтыг зохион байгуулсан. Шалгалтаар, Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан бүтэц, орон тоо дүрмийг нь баталсныг Өргөө амаржих газрын захирал Ж.Энхцэцэг өөрөө дур мэдэн өөрчилсөн байх. Өөрийн харьяаны дор ажиллах ёстой функцуудээ дэд захирлууд руу шилжүүлсэн байх, санхүүгийн үйл ажиллагаа зэрэг асуудал гарсан. Үүнийг Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээний үнэлгээ, дотоод аудитын газраас илрүүлээд, наймдугаар сарын 22-нд "Өргөө" амаржих газрын даргад сарын хугацаанд гаргасан зөрчлөө засаж, залруулах зөвлөмжийг албан бичгээр хүргүүлсэн.

Улмаар есдүгээр сарын 20-нд манай яамнаас хэрэгжилтийн биелэлт хэр байгаатай танилцахад,  гаргасан зөрчил нь хэвээр байсан. Мөн даргын харилцаа, ёс зүйтэй зүйл их байсан учир Эрүүл мэндийн яамны дэргэдэх Ёс зүйн хороогоор хүсэл тавиад, шалгалт хийсэн. Үүнээс гарсан дүгнэлтээр Төрийн захиргааны болон ёс зүйн дүрмийн нэлээд хэдэн заалт, эмнэлгийн мэргэжилтний  ёс зүйн заалтаар зөрчил гаргасан гэсэн тогтоол гаргасан. Өнгөрсөн долоо хоногт Ж.Энхцэцэг даргыг дуудаж, гаргасан зөрчлийг нь хэлэхэд, асуудлаа зөвшөөрөөгүй. Иймээс Эрүүл мэндийн сайд процессийнхоо дагуу аравдугаар сарын 12-нд Ж.Энхцэцэг ажлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх ажлыг зохион байгуулаад, өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн"  гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com