Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Манай улсад хуурай боомт хөгжүүлэх асуудлаар олон улсын шинжээч нар зөвлөлдөв

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төв НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комисстой хамтран Монгол Улсад хуурай боомт хөгжүүлэх асуудлаар олон улсын шинжээч нарын түвшний техникийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Зөвлөлдөх уулзалтад Монгол, Орос, Хятадын тээврийн яам, гааль, төмөр зам, төрийн захиргааны холбогдох бусад байгууллага болон олон улсын байгууллага, олон улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл биечлэн болон цахимаар оролцов. Түүнчлэн хуурай боомтын талаар сайн туршлагаасаа хуваалцахаар Казахстан зэрэг орны төлөөлөгчид хүрэлцэн ирсний дээр НҮБ-ын АНДЭЗНК-ын гишүүн орнуудын Улаанбаатар дахь ДТГ-ын төлөөллүүд оролцож, Монгол Улсад хуурай боомт байгуулахтай холбоотой бүхий л талын асуудлаар хэлэлцээ өрнүүлсэн байна. 

Монгол, Орос, Хятадын эдийн засгийн төв, баруун болон зүүн коридор дагуух боомт, чөлөөт бүсэд хуурай боомт байгуулах боломжийн талаар судалгаа, үнэлгээг Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төв НҮБ-ын АНДЭЗНК-той хамтарч хийснийг дээрх хуралдаанаар мөн хэлэлцжээ.

Түүнчлэн уулзалтад оролцохоор Монгол Улсыг зорин ирсэн төлөөлөгчид хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот дахь олон улсын ачаа тээврийн терминалууд болон гааль, хяналтын үйл ажиллагаатай танилцсан байна.

Далайд гарцгүй Монгол Улсын хувьд олон улсын ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, транзит тээврийг хөгжүүлж тээврийн зардлыг бууруулах, үүгээр зогсохгүй аж үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг дэмжиж, гадаад хөрөнгө оруулалтын орчныг таатай болгоход хуурай боомт чухал ач холбогдолтой юм.

Манай улсын гуравдагч оронтой хийх экспорт, импорт болон дамжин өнгөрөх тээвэр ОХУ, БНХАУ-ын газар нутаг, далайн боомтуудаар дамжин өнгөрдөг тул Монгол Улс олон улсын тээвэрлэлтийн нөхцөлийг сайжруулах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр хоёр хөрш оронтойгоо нягт хамтран ажиллаж ирсэн.

Энэхүү хамтын ажиллагааны дүнд Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт талууд гарын үсэг зурсан бөгөөд эдүгээ дээрх хөтөлбөрт тусгасан төмөр замын төв коридорыг хөгжүүлэх, хил дамнасан авто тээврийг хөгжүүлэх зэрэг тээвэр, логистикийн төслүүд эхнээсээ ажил хэрэг болон хэрэгжиж байна.

Гурван улсын эдийн засгийн коридорын дагуу хуурай боомтыг барьж хөгжүүлэх нь гурван улсын худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутагт үүсээд буй тээврийн хямрал, зангилааг хөнгөвчилж, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэн, КОВИД-19 цар тахал, олон улсын нөхцөл байдлаас үүдсэн эдийн засгийн хямралыг даван туулахад түлхэц болох учиртай.

Хуурай боомт байгуулах асуудал нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт есөн, болон бүс нутгийн бусад олон санаачилга, зорилтуудыг хэрэгжүүлэхэд ач холбогдолтой болохыг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com