Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Дамирангийн Энхбат агсны дүү Д.Баяраа: Ахынхаа нэр төрийг сэргээхийн төлөө Монголын дүлий төрөөс уучлалт хүсэхийг шаардсаар байх болно

Францаас Дамирангийн Энхбат гэх хүнийг тагнуулын ажилтнууд гадны улс орны хил дамнуулан хулгайлан авчран С.Зоригийн хэрэгт холбогдуулан шалгах явцад Д.Энхбат нас барсан хэрэг гарсан билээ. Дамирангийн Энхбат агсны төрсөн дүү Д.Баяраатай ярилцлаа.

-Танай гэр бүлд юуны өмнө эмгэнэл илэрхийлье. Таны ах Д.Энхбатад С.Зоригийг хөнөөсөн гэх хилс хэргийг тохож хэлмэгдүүлсэн нь тодорхой болсон. Хүнийг хэлмэгдүүлсэн энэ явдал өдгөө хэрхэн шийдэгдсэн байдаг юм бэ?

-Монгол түмэндээ шинэ оны мэндээ.

Монголын Төр иргэн хүнээ хэлмэгдүүлэн хөнөөсөндөө албан ёсоор уучлалт хүсэх ёстой гэсэн байр суурин дээрээс ар гэрийнхэн бид төрийн холбогдох байгууллагуудад зохих албан бичиг, гомдлоо тавьсаар ирсэн. Франц улсаас Д.Энхбат ахыг маань 2003 онд Тагнуулын ажилтнууд хүч хэрэглэн хулгайлж, мансууруулан, ухаангүйгээр Европын холбооны гурван ч улсын хилийг хууль бусаар нэвтэрч Монголд авчран эрүүдэн шүүж тамалсан байдаг. С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэрэгт хүн гүтгэх, хилс хэрэг хүлээлгэх, бие махбодийн дарамт, эрүүдэн шүүлт үзүүлж байсан нь тэр үед тодорхой ил болсон. Энэ бүхнээ улсын нууцад хамруулсан. Төрийн нэрийн өмнөөс төрийн нууц гэдгээр халхавч хийж ЕХ-ны олон улсын хил гаалийг зөрчиж, хүн хулгайлж, хүнийг эрүүл мэндээр нь хохироож, амь насаа алдахад хүргэсэн зохион байгуулалттай гэмт хэрэг.

Өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэрэг. Талийгаач ах маань тухайн үед хэлмэгдэн хохирч байхдаа “С.Зориг бол ардчиллын улс төрийн зүтгэлтэн байсан. Энэ хэрэг дээр онцгой комисс томилж шалгаж шийдвэрлэж өгөөч” хэмээн олонтаа хэлж, гуйж байсан ч түүний үгийг хэн ч тоож сонсоогүй, эсвэл хүсээгүй ээ. Ахын маань өмгөөлөгчөөр ажилласан Л.Санжаасүрэн гуай улсын нууц задруулсан хэргээр ял авсан гэх мэтээр энэ хэрэгт холбоотойгоор хохирсон хүмүүс цөөнгүй бий. Миний ах С.Зоригийг хөнөөгөөгүй, энэ хэрэгт ямар ч холбоо байхгүй байсан гэдэг нь тодорхой. С.Зориг агсаныг хөнөөсөн хэргийг илрүүлэх нэрэн дор Д.Энхбат ахаас минь эхлээд олон хүнийг  хэлмэгдүүлж ирсэн байдаг. Хууль бус, хүн хулгайлах энэ ажиллагаанд  оролцсон тагнуулын ажилтан Б.Хурц болон түүний багт байсан 3 хүнээр дамжуулж Монголын төрөөс шударга ёсыг нэхэж байгаа юм. Хүн хэлмэгдүүлж, Европын Холбооны, ардчилал өндөр хөгжсөн, хүний амьд явах эрхийг дээдлэдэг улс орнуудын хуулийг үл тоосон, зөрчсөн хууль бус үйлдэлдээ албан ёсоор уучлалт хүсэх ёстой.

Би нэг л зүйлийг тодорхой хэлэхийг хүсч байна. Өнөөдөр ямарваа нэгэн асуудал болохоор Дамирангийн Энхбат гэх нэрийг буюу аав, ахын минь нэрийг байнга дурдаж өөрсдийн элдэв асуудалтайгаа хольдог болсон. Б.Хурц эсвэл түүний эхнэр ярилцлага өгөхдөө ахын минь нэрийг байнга дурддаг. Саяхан Сүхбаатарын талбайн жагсаалыг санхүүжүүлсэн ч гэнэ үү Б.Хурц гэдэг хүний асуудал бичигдээд яригдсан чинь хаа хамаагүй хөөрхий талийгаач ахын маань нэрийг дурдаж байсан. Б.Хурц болон түүний эхнэр ярилцлага өгөхдөө “Д.Энхбатын хэргийг улсын нууцаас гаргана уу ” гэж хүсэлт өгч  байгаа мэтээр олон нийтэд ойлгуулж байгаагийн ард энэ хэргийн захиалагч, улс төрийн хүчин, эсвэл хэн нэгийг  дарамтлан  сүрдүүлэх байдлаар үүнийг чинь хэлнэ шүү, тэгнэ шүү гэсэн байдал, аяс харагдах болсон.  Монгол улсын иргэнийг хил дамнан хулгайлж авчирч хаа хамаагүй хэрэгт холбож эрүүдэн шүүж амь насыг нь хохироочихоод,  одоо болохоор үүнийгээ өөрсдөдөө хэрэгтэй, наймаалцсан байдлаар улсын нууцаас гаргах уу болих уу, зохион байгуулж үүрэг даалгавар өгсөн  албан тушаалтныг нь зарлах уу болих уу гэж ойлгогдох маягтай талийгаач аав, ахын минь  нэрийг байнга  дурддаг болжээ. Өөрсдөд нь зовлон тохиолдвол зовлон, Өрөөл бусдад үхэл зовлон тохиолдвол зовлон биш мэтээр ханддаг нийгмийг эрх мэдэлтнүүд бий болгосон байнаа. Нүүрсний хулгай хүний хулгай адилхан л гэмт хэрэг. Монгол төр гэмт хэрэгт ялгавартай, тэгш биш ханддаг болсон юмуу.

Саяхан нийтлэлч Баабар Б.Хурцтай холбоотойгоор Д.Энхбатын дүү нар яагаад гэнэтхэн яриад эхлэв гэх маягтай  зүйл бичсэнийг хараад үнэхээр гайхсан. Өнөөдрийг хүртэл дүү нараас нь хэн ч яриа өгөөгүй байтал Баабар гуай бидний  өмнөөс санаа нь чилсэн бололтой. \энгийн хариулт\ Өнөөдрийг хүртэл би хэдэн жил   хэвлэлд хандаагүй  байсан.

 Хэн нэгний захиалга даалгавраар дуугараад байдаг хүмүүстэй андуурах хэрэггүй  гэдгийг хэлье.  

-Саяхан Д.Энхбат агсаны хоёр хүүхэд Төрийн  хандаж өргөдөл бичсэн гэсэн. Та бүхэн Монголын төр болон Олон улсын байгууллагад хандахад ямар хариу шийдвэр ирж байна вэ?

-Ахын маань хоёр хүүхэд аавынхаа амь насыг нэхэмжлэх нь хууль ёсны зүйн хэрэг. Өсөж торнисон гэр бүлийн хувьд, ахыгаа гар дээрээ өнгөрүүлсэн дүүгийн хувиар хилс хэрэгт гүтгэгдэж харамсалтайгаар амиа алдсан ахынхаа нэр төрийг сэргээхийн төлөө Монголын дүлий  төрөөс уучлалт хүсэхийг шаардсаар байх болно. Аав маань  нас барахдаа сүүлчийн хэлсэн үг нь “Миний хүү цагаадчихгүй юм байх даа” гэж хэлсэн. Би аав, ахыгаа алдчихаад “Хэзээ нэгэн өдөр Монголын төр биднээс  уучлалт хүсэх болно. Энэ цагийг үзэхийн төлөө дүү нь би итгэл алдахгүй  явах болно” гэж өөртөө амлаж байсан. Миний  зүгээс бүх шатны хуулийн болон төрийн байгууллагууд руу өргөдөл гаргаж “Энэ хэргийг улсын нууцаас гаргаж өгнө үү, үнэнийг тогтоож өгнө үү” гээд явсаар л олон жилийг өнгөрөөжээ...

Харамсалтай нь төрийн, хуулийн байгууллагууд шийдэж чаддаггүй, хариуцлага хүлээхээс зайлсхийх  байдлаар ханддаг. Энэ байдлаараа Монгол Төр шийдэж чадахгүй,  хүсэлгүй   гэдэг нь тодорхой. Тиймээс ар гэрийнхэн нь олон улсын түвшинд  энэ асуудлыг тавиад явж байгаа.

-Хүнийг хил дамнан хулгайлсан энэ хэрэг НҮБ-ын хуралдаан дээр яригдсан гэгддэг. Хүний эрхийг зөрчсөн асуудлаар бүртгэлтэй байдаг гэсэн үү?

-НҮБ-ын Хүний эрхийн илтгэгч М. Новак гэх эрхэм Монголд ажлаар ирэхдээ ахтай маань уулзаж амжсан юм билээ. Тэр хүний НҮБ-н Эрүү шүүлтийн эсрэг Хорооны  “Эрүүдэн шүүх болон бусад хэрцгий хүнлэг бус буюу нэр төрийг доромжлон  харьцах, шийтгэх ”илтгэлд дурдагдсан байдаг.

Энэ хэрэг илрэх нь цаг хугацааны л асуудал. Нэг өдөр л улсын нууцаас энэ хэрэг гарч, хэн үүрэг даалгавар өгөв, ямар  хүмүүс оролцож хийв гэдэг нь илчлэгдэж буруутай хүмүүс нь зохих хариуцлагаа хүлээх өдөр ирнэ гэдэгт итгэлтэй хүлээдэг. Франц, Герман, Бельги гэх мэт улс орныг дамнуулан хүн хулгайлж авчирсан энэ зохиомол хэрэгт ЕХ-ны  Монгол Төрийг төлөөлж байсан  Монголын Элчин сайдын яам, яамны ажилтнууд болон тухайн үеийн улс төрийн хүчин, Ерөнхий сайд, Тагнуулын ерөнхий газар,  бусад албан тушаалтнууд ямар оролцоотой байсан нь  хуулийн хүрээнд ил болох  ёстой. Хариуцлага хүлээх ёстой.

 

ЕХ-ны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хэрэг хуучирна гэж байхгүй. Өнөөдрийг хүртэл Монгол улсад ахыг минь хилс хэрэгт гүтгэж, амь насыг нь  хохироосон хэрэг илрэхгүй байж болноо.  Мөнхийн  эрх дарх гэж байхгүй.  Хариуцлага хүлээлгэх нь цаг хугацааны л асуудал.  М.Новак “Ах чинь өнгөрсөнд маш харамсалтай байна” гэж бидэнд эмгэнэл илэрхийлж Монголын төр энэ хэрэгт ямар хариуцлага хүлээж байгаа талаар анхаарал хандуулж байдагт бидний зүгээс талархаж байдаг.

Эцэст нь хүсэхэд зовлон дүүрэн хорвоогоос одсон аав, ахын минь нэрийг өөрсдийн эрх ашигийн төлөө дурьдахгүй байхыг л хүсэх байна.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com