Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны албан хаагчид Туркийн ард түмэнд нэг өдрийн цалингаа хандивлана

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлиийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө нар Бүгд Найрамдах Турк улсын Элчин сайдын яаманд очиж, Элчин сайд Зафер Атештай уулзан, эмгэнэл илэрхийллээ.

Турк болон Сири улсад болсон хүчтэй газар хөдлөлтиийн улмаас олон мянган хүний амь нас эрсэдсэн. Туркийн ард түмэнд тохиолдсон уй гашууг хуваалцан, нийслэлийн зүгээс хандивын аяныг эхлүүлээд байгаа бөгөөд газар хөдлөлтийн гамшигт өртсөн иргэдэд бага ч гэсэн сэтгэлийн дэм болно гэдэгт итгэж буйгаа Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан илэрхийлэв. Газар хөдлөлтөд өртсөн муж, хотуудад олон тооны байр, сууц нуран унасан бөгөөд иргэдэд дулаан байр хэрэгтэй байгааг Элчин сайд Зафер Атеш хэлсэн юм.

Тиймээс 100 монгол гэр хандивлахаар зохион байгуулж байгаа хандивын аяныг талархан хүлээн авч буйгаа илэрхийлсэн юм. Мөн Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын алба, НЗДТГ болон харьяа газар, хэлтсийн ажилтан албан хаагчид, нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлахаар болсныг дуулгав. Туркийн ард түмэнд зориулж буй нийслэлчүүдийн хандивыг энэ долоо хоногт багтаан гамшигт нэрвэгдсэн иргэдэд илгээх юм байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com