Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Ногоон автобус болон газар олголттой холбоотой нээлттэй сонсгол хийнэ гэв

УИХ-ын Хяналт шалгалтын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийгэмд үүссэн олон асуудлаар хяналтын сонсгол зохион байгуулж олон нийтийн мэдэх эрхийг хангаж эхэлсэн. Хөгжлийн банкны зээл, нүүрсний хулгай гэх асуудлаар сонсгол зохион байгуулсан. Эдгээр сонсгол нь үр дүнгээ өгч иргэдийг мэдэх эрхээр хангасан гэж олон нийт дүгнэж буй. Үүнээс гадна Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт нэмэгдэж, нүүрсний хулгай гэх асуудлын ард нуугдаж байсан олон чухал бас хууль бус явдлууд ил болсон юм. Мөн удахгүй хоёр ч сонсгол зохион байгуулахаар болж байна.

 УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн аравдугаар сард УИХ-ын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Нийслэл хотод 30 жил ужгирсан, яг энэ цаг үед нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд буй асуудлуудыг шалгаж, шийдэмгий, шуурхай арга хэмжээ авах нь чухал байна. Энэ зорилгоор УИХ-ын Хяналт шалгалтын түр хороог яаралтай зохион байгуулж, нийслэл дэх газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан, цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига, хээл хахуулийн сүлжээг ил тод болгож, хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна” гэсэн юм. УИХ-ын дарга энэхүү хэлсэн амандаа хүрч хаврын чуулганыг завсаруулахынхаа өмнө ногоон автобусны худалдан авалттай холбоотойгоор асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулагдаж байгааг зарлан алх тогшсон юм. “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт, шалгалт хийх Түр хороог 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ийнхүү байгуулав. Түр хороо байгуулж буй явдлыг УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь, Ш.Адьшаа нар “Эрх баригчид улс төрийн зоримог шийдвэр” хэмээн үнэлж байгаагаа илэрхийлсэн.

Ийнхүү хяналтын сонсголууд үр дүнгээ өгч байгаа учраас Засгийн газрын зүгээс дахин нэг түр хороо байгуулах санаачилга гаргалаа. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн газар олголттой холбоотой нээлттэй сонсгол явуулах, тэсэрч дэлбэрэх бодисыг тээвэрлэхтэй холбоотой стандартыг олон улсын жишигт нийцүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт үүрэг болгов.

Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийхдээ Тэрбээр "Нийслэл хот маань дарьтай хот болж хувирсан байна. Энэ бүхний уг үндэс нь сүүлийн 20 жилийн газрын авлигын асуудал. Үүнээс болж өнөөдрийн Улаанбаатарыг хэн ч удирдаад асуудлыг шийдэх боломжгүй түвшинд тулсан байна. Тиймээс газар олголт, нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг зөвхөн Засгийн газрын хүрээнд биш УИХ-ын түвшинд хянан шалгаж, иргэд олон нийтийг мэдээллээр хангах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол зохион байгуулж, Түр хороо байгуулж, миний бие ахалж ажиллах үүрэг чиглэл авлаа. Ээлжит бус чуулганаар Түр хороог байгуулах асуудал яригдах байх" гэсэн юм.

Ирэх долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах тухай ч мэдээлэл бий. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хэлж буйгаар бол тус чуулганаар нийслэлийн газар олголттой холбоотой асуудлыг хянан шалгах Түр хороо байгуулах бололтой. Нийслэлийн газар олголтын ард асар их авлига нуугдаж байгаа гэж ярьдаг. Засгийн газар иргэдийн мэдэх эрхийг хангахаас гадна авлигатай тэмцэх үйл ажиллагаагаа нийслэлийн газрын асуудлаар үргэлжлүүлэхээр төлөвлөсөн бололтой. Энэ мэтээр хянан шалгах нээлттэй сонсголууд үр дүнгээ өгсөөр байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com