Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Орон сууцны зоорийн болон нэгдүгээр давхарт шингэрүүлсэн хий ашигладаг иргэн, ААН-үүдийг шалгахад 3,441 зөрчил илэрчээ

Онцгой байдлын байгууллагаас “Орон сууцны зоорийн болон I давхарт шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгууллаа.

Хяналт шалгалтад 763 барилга байгууламжийг хамруулан, 3.441 зөрчлийг илрүүлж, 835 зөрчил буюу 24.2 хувийг газар дээр нь арилгуулжээ. Бусад зөрчлийг арилгуулахаар заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга, зөвлөмжийг боловсруулж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн байна.

Шалгалтын явцад

  • хийн тоног төхөөрөмжийн угсралтыг хийн аж ахуйн байгууллагын боловсруулж баталсан зураг төслөөр гүйцэтгүүлээгүй,
  • хугацаа дууссан,
  • шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа өрөө тасалгаанд гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл байрлуулаагүй,
  • хийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллуулах талаар санамж, зааварчилгааг ил байрлуулаагүй,
  • хий алдагдал илрүүлэх, дохиолох багаж хэрэгсэлгүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

Эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлага болоод галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, хууль, норм, дүрэм зөрчсөн 30 иргэн, хуулийн этгээдийн зөрчлийг “Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 17.2 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, хоёр иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийн биелэлтийг хангуулан гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com