Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулган эхэллээ
Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулган өнөөдөр эхэллээ.
Тус чуулганд Монгол Улсаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тэргүүтэй 25 төлөөлөгч оролцож байна. Энэ удаагийн чуулган “Ядуурлыг бууруулж, институтийг бэхжүүлж, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт хийх замаар охид, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлж, жендэрийн тэгш байдлыг хангах явцыг хурдасгах” сэдвийн хүрээнд болж байна.
Монгол улс НҮБ-ын комиссын гишүүн орны хувиар оролцож байгаа бөгөөд “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай” тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, НҮБ-ын гишүүн орнуудад тогтоолыг хэрэгжүүлэх хүсэл, эрмэлзлийг нэмэгдүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банк, Жендэрийн Үндэсний Хороо , Гадаад харилцааны яам, Байнгын төлөөлөгчийн газар хамтран салбар хуралдааныг зохион байгуулснаараа онцлог боллоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа НҮБ-ын индрээс жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр асуудал хариуцсан сайдын хувьд улсын хэмжээнд гаргасан ахиц дэвшил, ололт амжилт, туршлага сургамжийн талаар хуваалцлаа.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Гадаад харилцаа, сурталчилгаа хариуцсан туслах, ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Улрика Модийр, АНУ-ын Глобал эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Др.Гита Рао Гупта нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагаа, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээрх хууль эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл хийж, санал солилцлоо. Чуулганы үйл ажиллагаа үргэлжилж байна.
 
 
 
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com