Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Төрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас төрийн өмчийн 36 цэцэрлэгт сургалтын хэрэглэгдэхүүн хүлээлгэн өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа. Үйл ажиллагаанд Засаг дарга М.Алтангэрэл, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа, цэцэрлэгийн эрхлэгч нар, Гарааны шимт боловсрол ХХК-ийн захирал Ц.Хос-Очир, Профешнл арт ХХК-ийн захирал н.Ганбат нар хүүхэд багачуудын хамт оролцлоо. Засаг даргын 2020-2024 оны Хөгжилд хөтлөх Сүхбаатар дүүрэг  үйл ажиллагааны хөтөлбөрт ЕБС, цэцэрлэгийн хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэхээр заасан.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас хүүхэд бүрийн танин мэдэхүйн хөгжил, бүтээлч нийгэмшихүйн хөгжлийг цогц байдлаар дэмжсэн хүүхдүүд тоглонгоо суралцах, туршин бүтээх, төсөөлөн санаачлах, эргэцүүлэн тунгаах үйл явцаар шинжлэх ухааны ойлголт мэдлэгтэй болгох, шинийг бүтээх чадвар эзэмшүүлэх зорилго бүхий үндэсний сургалтын хөтөлбөрийг хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд 28 цэцэрлэгт STEAM, 8 цэцэрлэгт IMBRICK сургалтын хэрэглэгдэхүүний худалдан авалтыг зохион байгуулж өнөөдөр ийнхүү хүлээлгэн өглөө. STEAM багц нь 8 модуль бүхий 200 удаагийн хичээлийн гарын авлагатай, 30-40 хүүхэд зэрэг хичээллэх боломжтой, иж бүрэн сургалтын хэрэглэгдэхүүнтэй, багш, хүүхэд, эцэг эхийн харилцах ном, гарын авлагатай бол IMBRICK багц нь ганцаарчилсан болон багаар ажиллах нас насны онцлогт тохирсон хөтөлбөртэй, эвлүүлдэг блог тус бүр нь гарын авлагатай, хүүхдийн аюулгүй байдлыг хангасан, стандартын шаардлага хангасан материалаар хийгдсэн байна. Эдгээр нь математик, хэл яриа, байгаль, нийгмийн орчин, дүрслэх урлагийн суралцахуйн 4 чиглэлээр хүүхдийн ур чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com