Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
СҮХБААТАР ДҮҮРЭГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ САЛБАР 2025 ОНД 20 ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Өнөөдөр дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл 2025 оны анхдугаар хурлаа зохион байгууллаа.

Хурлаар 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцын зөвлөмж, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн Хөгжлийн жилийн төлөвлөгөөтэй уялдуулан 5 зорилтын хүрээнд салбар зөвлөлийн гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод, Төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн саналыг тусган, 20 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахаар боллоо.

Үүнд  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг  тодорхойлох дэлгэрэнгүй мэдээллийн сан үүсгэх, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, жирэмсэн, бага насны хүүхэдтэй иргэд үйлчлүүлэх ээлтэй орчин бүрдүүлэхийн зэрэгцээ боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах, сургалт, өдөрлөг, уулзалт зохион байгуулах, эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг ажлууд багтсан байна. Мөн дээрх ажлуудыг тухай бүр олон нийтэд мэдээлэн сурталчлахыг даалгалаа

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com