Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Сэргээшийн талаарх холион бантан

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвшөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авч, хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн талаар баяр наадмыг зохион байгуулах Бөхийн салбар хорооноос наймдугаар сарын 12-нд мэдээлсэн. Эндээ “Шинжилгээнд хамрагдсан 16 бөхийн 14-өөс нь сэргээшийн төрлийн бодис илрээгүй, харин хоёр бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн. Нэг бөхөөс нь дөрвөн төрлийн, нөгөөхөөс нь нэг төрлийн бодис илэрсэн хариу ирсэн” гэсэн юм. Тухайн бөхөөс сэргээш илэрсэн эсэхийг бөхийн салбар хороо бөхчүүдэд мэдээлсэн учраас Улсын аварга Н.Батсуурь, Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын аварга С.Мөнхбат, Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын харцага Б.Бат-Өлзий, Улсын харцага Д.Анар, Улсын начин Э.Энхбат, Улсын начин Б.Орхонбаяр, Улсын начин А.Давааням, Улсын начин Б.Цэрэнсодном, Улсын начин Н.Баярбаатар, Улсын начин Д.Цэрэнтогтох нарын 14 бөх надаас сэргээш илрээгүй хэмээн олон нийтэд зарлаад байгаа. Ингээд шөвөгт шалгарч үлдсэн 16 бөхөөс начин Ж.Ням-Эрдэнэ, аварга Э.Оюунболд хоёр л таг чиг байтал Улсын начин Ж.Ням-Эрдэнэ наймдугаар сарын 13-ны өдөр цахим хаягаараа “Сайн байцгаана уу. Хөдөө сүлжээгүй газар хэд хоног явж байгаад сумандаа орж ирлээ. Бөхийн салбар хорооноос “Танаас допингийн төрлийн бодис илрээгүй” гэдгийг надад хэлсэн байгаа” гэж мэдэгдлээ.


Ингээд өөрөөс нь хориотой бодис илрээгүй тухай мэдэгдэл хийгээгүй ганцхан бөх үлдсэн нь наадмын түрүү бөх аварга Э.Оюунболд.
Гэтэл “Хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн” гэж бөхийн салбар хороо мэдэгдсэн. Гэтэл 15 бөх нь хориотой бодис илрээгүй гэх хариу авсан талаараа мэдэгдэл хийгээд байна. Бөхийн салбар хороо нь худлаа ярив уу? Эсвэл дээрх 15 бөхийн хэн нэг нь худлаа ярив уу?
Юутай ч Бөхийн салбар хорооны мэдээлснээр допинг хэрэглэсэн бөхийн нэрийг зарлах хугацаа наймдугаар сарын 19. Допинг хэрэглэсэн бөхчүүд “Б” сорьцын шинжилгээ дахин хийлгэх бол энэ хугацаа дахин 10 хоногоор уртасна.


“Дайны хажуугаар дажин” гэгчээр бөхчүүдийн допингийн асуудал ид яригдаж буй энэ үед хэрүүл маргаан дагуулсан бөхийн холбоод яаж дуугүй өнгөрөх вэ. “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатын тэргүүлдэг гэх Монголын Үндэсний бөхийн холбооноос хориотой бодис илэрсэн хоёр бөхийн нэг нь аварга Э.Оюунболд гэдэг нь тогтоогдож байна. Мөн допинг хэрэглэсэн бөхийн нэрийг хуулийн дагуу зарлана гэсэн бөхийн салбар хорооны мэдэгдлийг хууль бус хэмээн үзээд аварга Э.Оюунболдод хариуцлага тооцох тухай есөн зүйл бүхий Үндэсний баяр наадам зохион байгуулах хороонд хаягласан тамгатай шаардлага гаргаснаа цахим орчинд дэлгэсэн юм.
Үүнийг дагаад өнөө хүртэл учраа ололгүй хоёр хуваагдаж тамгаа булаацалдсаар байгаа бөхийн хоёр холбоо сэргээшийн энэ дуулианыг ашиглан хэрэлдэж байна гэх хүн ч байна.
Үүний нэг болох Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн тэргүүлдэг холбоо нутгийн бөх Э.Оюунболдыгоо хамгаалж байгаа, тийм ч болохоор өнөө болтол таг чиг байгаа нь энэ гэх шүүмж ч бас цахим орчинд явж л байна.


Нөгөө талд нь Л.Чинбатын тэргүүлдэг гэх холбоо нь Э.Оюунболдын сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон хэмээн яаран зарлаж байгааг үзүүрт үлдэж Э.Оюунболдод унасан Н.Батсуурийг цол нэмүүлнэ гэсэн горьдлого ч байгаа гэсэн бичвэр байна.
Ямартай ч одоогоор хэргийн эзэн хэнгэргийн дохиур болоод буй Улсын аварга Э.Оюунболдын хувьд Монгол Улсад Авто замын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баяр наадамд барилдаж хоёр даваад байснаа тодорхойгүй шалтгаанаар барилдаанаа үргэлжлүүлээгүй төдийгүй одоо хүртэл хориотой бодис илрээгүй гэсэн мэдэгдэл хийхгүй байгаа нь олон нийтийн дунд мань хүн сэргээш хэрэглэсэн байх нь гэсэн хардлага төрүүлээд байна. Юутай ч шинэхэн аварга маань энэ талаар ганц ч үг ган хийхгүй, усанд хаясан чулуу мэт байна.


Хэрэв олон нийтийн таамаг батлагдаж түрүү бөх допинг хэрэглэсэн нь тогтоогдвол хаана хаанаа асуудал дагуулаад буй бөхийн холбоодын маргаан, допинг хэрэглэсэн бөхчүүдэд оногдуулдаг хоёр өөр утга бүхий хуулийн заалтын зөрүү, Ерөнхийлөгч нь гаргасан зарлигаа хүчингүй болгох гээд ар араасаа асуудал дагуулсан бантан хутгасан явдал болох нь дээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com