Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААЛАА

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулгаж, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэх хэргээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат, тагнуулын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаа дахь өдрөө үргэлжилж, нотлох баримт хангалтгүй гэдэг үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах болсноор өндөрлөлөө. Уг хэргийг маш нууцын зэрэглэлтэй хаалттай хэлэлцэж, шүүгдэгч, хохирогч, гэрч, өмгөөлөгч гээд 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй шүүх хурал хийсэн. Зургаан өдөр болсон хурлын явцыг тодруулбал, Шүүх хурлын эхний гурван өдөр шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг асуусан. Мөн асуулт хариултын шат дууссан юм. Өнгөрсөн пүрэв гарагт тус хэрэгт холбогдуулан хурааж авсан дүрс бичлэг бүхий нотлох баримтыг шинжлэн судалсан бол баасан гарагт бичгийн буюу хавтаст хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтыг шинжилж дуусгасан. Ийнхүү өнгөрсөн долоо хоногт эрүүдэн шүүсэн гэх эд мөрийн баримтыг судлан шинжилсэн учир шүүх хуралдааны дэгээр бол өмгөөлөгчдийн зүгээс хууль зүйн үндэслэлээ танилцуулж, улсын яллагч яллах дүгнэлт танилцуулсны дараа санал шүүмжлэл өрнүүлээд дараа нь шүүх хурал хуралдаж дээрх хүмүүст холбогдох хэрэгт ял оноох уу аль эсвэл хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах уу гэдэг шийдвэр гаргах байлаа.


Шүүх хурал өглөө 09:00 цагт эхлэх байсан ч шүүх хуралдаанд хохирогчоор оролцогч Б.Содномдаржаагийн хоёр өмгөөлөгчийн нэг нь эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүй хэмээн товлосон цагаасаа хоцорч эхэлсэн. Улмаар шүүх хурал 14:30 минут хүртэл үргэлжилж завсарласан юм. Энэ үеэр шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Батбаяр “Дөнгөж сая гэм буруугийн хурал дууслаа. Одоо шүүх шийдвэрээ гаргана. Шүүх гэм буруутай шийдвэрээ гаргахаар зөвлөлдөхөөр орсон байна” гэсэн юм. Мөн Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр ч гэсэн дээрх тайлбарыг өгсөн бөгөөд шүүхийн шийдвэрийг олон нийтэд нээлттэй танилцуулах болно гэсэн юм. Үдээс хойших шүүгч нарын гэм буруутай эсэхийг тогтоох зөвлөгөөн хуралдаан 18:30 минутанд дууслаа. Улмаар шүүгдэгч нарыг шүүх танхимд оруулж шийдвэрээ гаргасан юм. Шүүх бүрэлдэхүүн ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах болсноо танилцуулснаар шүүх хурал өндөрлөлөө.
Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 тус тус зүйл ангиар буруутгаж буй.


133 ДУГААР ЗҮЙЛ.ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИХ
133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


251 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ
251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com