Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
О.Баасанхүү: Нөхцөл байдлыг баримтжуулан фото зураг авснаа цагдаагийн байгууллагад өгсөн

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр:


-Төрийн ордны нэг давхарт Ардчилсан намын дэд дарга Г.Батхүү агсан амь насаа алдсанд гүнээ харамсч байна. Би ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авсны үндсэн дээр энэ мэдээллийг хийж байгаа юм. Мөн Цагдаагийн байгууллага “Шүүх шинжилгээний үндэсний төвөөс талийгаачийн дүгнэлт нь гарч байгаа” гэсэн учраас мэдээлэл хийх болсон. Үүнээс гадна зарим хэвлэл буруу зөрүү, мэдээлэл бусдад түгээж байна гэсэн мэдээлэл надад ирсэн. Ийм учраас нөхцөл байдлын талаар зайлшгүй мэдээлэл өгөх нь зөв болов уу гэж үзлээ.


Миний өрөө тухайн хэрэг учрал болсон газрын хажуу талд байдаг. Тухайн өдөр УИХ-ын чуулганы хуралдаан 18:00 цагт тараад, өрөөндөө хүмүүстэй уулзчихаад гарахдаа хүн газар унасан байхтай таарсан. Би хуульч хүн, ялангуяа 20 гаруй жил Эрүүгийн хэргийн хэрэг, хавтаст хэргийн материалуудтай танилцаж байсан хүний хувьд авах ёстой арга хэмжээ нь юу вэ гэдэг утгаар ажилласан.
Төрийн ордон бол хуультай. Энэ хуулиар Төрийн тусгай хамгаалалтын газар болон Тагнуулын ерөнхий газрын харьяанд байдаг учир тус байгууллагын зохих удирдлагуудад мэдэгдсэн. Цагдаагийн байгууллага надаас хойш ирэх учраас би нөхцөл байдлыг баримтжуулан фото зураг авсан. Түүнийгээ цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн” гэлээ.


-Дуу чимээ гарахыг та сонссон уу?
-Манай өрөөнд дуу чимээ сонсогдох ямар ч боломжгүй. Учир нь дамждаг тасалгаатай. Давхар хаалгатай юм.
-Хэдэн цагт та дуудлага өгсөн бэ?
-Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүйн тулд цаг, минутыг хэлэх боломжгүй.
-Та тухайн үед талийгаачийг хараад шууд таньсан уу?
-Тухайн үед таниагүй. Таних ч боломжгүй байсан. Г.Батхүү агсны толгой орчим бүхэлдээ цус болж, хамар, амнаас нь цус гарсан байсан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com