Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт Ардчилсан намын зөвлөл оролцохгүй

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс УИХ-ын даргад Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэсэн тогтоолын төсөл өргөн барилаа. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Энэ тогтоолын төслийг өргөн барьсан учир шалтгааныг манай олон нийт ойлгож байгаа байх. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зөвшилцөл хэлэлцүүлэгийн явцад Ардчилсан намын зарчмын байр суурийг илэрхийлсэн саналуудыг УИХ дээр хүлээж авалгүй унагаасан. Бид анх зарчмын байр сууриа илэрхийлэхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь өөрөө Ардчилсан нийгмийнхээ төлөв байдлыг төлөвшүүлэх, Үндсэн хуулиа улам сайжруулах, Үндсэн хууль батлагдсанаас хойшхи 27 жилийн хугацаанд гарч байгаа алдаан дээрээ сургамж авч, үүнийгээ засч сайжруулах чиглэлээр зарчмын гурван том байр суурийг илэрхийлсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

 
Үүнд нэгдүгээрт: Хэрвээ бид нар үнэхээр парламентын засаглалтай сонгодог парламенттай улс орон болж байгаа нь үнэн  бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх нь  зөв. Энэ нь олон улсын жишиг рүү орох асуудал юм хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Хоёрдугаарт: Одоогийн парламентыг тогтвортой бодлоготой байлгая гэвэл улс төрийн намыг төлөвшил, хариуцлага зайлшгүй шаардлагатай. Ингэснээр улс төрийн намууд энэ төлөвшлийг дагаж, УИХ өөрөө бодлогын байгууллага болж, зөв зам руугаа орно гэж бид үзэж, сонгуулийн тогтолцоон дээр байр сууриа байнга илэрхийлж ирсэн. Харамсалтай энэ зарчмын гол байр суурь болох эдгээр саналуудыг хүлээж авалгүй чуулган дээр уналаа.  Тиймээс Ардчилсан намын зөвлөл цаашид энэ чуулганы хэлэлцүүлэгт оролцох боломжгүй байна гэдгээ илэрхийлж байна. Өнөөдрийн хамгийн гол яригдаж байгаа шалтгаан нь цаашдаа энэ хэлэлцүүлэг зөв явж өрнөхүү үгүй юу гэдэг нь бидний анхаарлын төвд байгаа. Ялангуяа сүүлийн үеийн хэлэлцүүлгийг харахад санал олон удаа буцах, эрх баригчид хоорондоо үл ойлголцох, өөрсдөө асуудлаа унагаах явдал бол их гарч байна. Энэ бүхэн харин Ардчилсан намтай огт хамаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна.

Харин УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал дээр зөвшилцлийн явцад санал нэгдэж байсан учир Ардчилсан намын зөвлөлийн даргын хувьд дэмжсэн. Харин Засгийн газрын гишүүнийг давхар дээлтэй байлгах, Засгийн газрын гишүүдийг ерөнхий сайд нь томилох зэрэг нь бидний тавьсан байр суурьтай ижил байсан гэдгийг онцолж хэлмээр байна. Үүн дээр Ардчилсан нам оролцсонгүй, санал өгсөнгүй гэсэнтэй бид санал нийлэхгүй байна. Ялангуяа давхар дээлтэй байх асуудал дээр бид анхныхаа байр суурийг Төрийн байгуулалтын байнгын хороо, ажлын хэсэгт тодорхой байр сууриа илэрхийлсэн байгаа. Хэрэв бид хуралдааныг орхиод хэлэлцүүлэгт суухгүй байгааг далимдуулан сөрөг улс төр хийж яавч болохгүй. Бид парламентыг эрүүл байлгахын төлөө цаашдаа төлөвшил нь зөв байхын төлөө, Монгол улсын  ирээдүйн хөгжлийг 20,30 жилийн цаадахыг харж ажиллах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж ирсэн боловч, харамсалтай нь энэ дүр зураг харагдахаа больсон байна. Тиймээс бид хэлэлцүүлэгээс гарч байгаа гэдгээ уламжилж байна. Одоо зөв бурууг шүүх ганцхан зүйл үлдсэн нь ард түмэн. Тиймээс  учраас ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын даргад  өргөн барилаа гэсэн юм.  
 
Ингээд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа

-Цаашдаа хэлэлцүүлгийн явцад чуулганы хуралдаанд оролцохгүй гэж ойлгож болох уу?

-Тиймээ, бид цаашдаа хэлэлцүүлэгт оролцохгүй.
-Хэлэлцүүлэгт орохгүй байснаар тодорхой үр дүн гарахгүй. Тиймээс сөрөг хүчний хувьд, УИХ-ын гишүүний хувьд Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт ороод шаардлагаа тавиад явах нь сөрөг хүчний гол хийх ёстой ажил юм биш үү?
-Бид өнөөдрийг хүртэл зөвшилцөлд оролцож, шаардлагаа тавиад явсан. Анх УИХ-ын даргад ард нийтийн санал асуулга явуулах хүсэлтийг хүргүүлэхэд хэлэлцүүлэгт оролцоод саналаа өгөөд яваачээ гэсэн УИХ-ын даргын хүсэлт бидэнд бий. Тиймээс манай гишүүд өөрсдийн байр суурь, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд явсан. Харамсалтай бид дэндүү цөөхүүлээ байна. Бидний гаргасан зарчмын саналыг бүгдийг нь унагаж байгаа учраас бид цаашид оролцох боломжгүй гэдгээ илэрхийлж байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com