Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Н.Цэрэнбат: Ноён уулыг өнөөдрөөс эхлээд дархан цаазат газрын ангилалд авна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн (2019.9.11) хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уул орчмын газрыг улсын дархан цаазат тусгай хамгаалалтад авч ангилал ахиулахаар болж байна. Ноён уул орчмын тусгай зөвшөөрлийн олголтыг хууль зөрчсөн эсэхийг шалгах Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг гарсан. “Сентра гоулд” зэрэг компанийн  12 лицензийн асуудлыг шалгаж байна” хэмээн мэдээлэв. Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумд буюу хоёр аймгийн гурван сумын нутаг дэвсгэрийг дамнасан байгалийн тогтоцтой, археологийн үнэт олдвор, ашигт малтмалын нөөц бүхий уул юм. Ноён уулыг анх 1995 онд Сэлэнгэ аймгийн ИТХ-аас орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг бол 2015 онд уг жагсаалтаас хасч хилийн заагийг өөрчлөн тогтоосон байжээ. Үүнийг мөн онд  цуцалж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-аас санал гаргаж  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь 11187,05 га газрыг Байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сум дахь 650 га газрыг Дурсгалт газрын ангиллаар тус тус УИХ-ын шийдвэрээр улсын тусгай хамгаалалтад дахин авчээ.


БОАЖ-ын сайд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Компаниуд хуулийн ямар заалт зөрчсөн гэж үзэж байна вэ?
-Ноён уулыг дархан цаазат тусгай хамгаалалтын газраар ангилал дээшлүүлж байна. Хууль зөрчсөн этгээдийг холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна.  1995 оны аймгийн ИТХ-ын 21.6 мянган га газар тусгай хамгаалалтад авсан байхад хууль зөрчиж лиценз олгосон гэж БОАЖЯ үзэж байна.
Орон нутаг нь зөвшөөрсөн саналаа хуулийн хугацаанд ирүүлээгүй бол зөвшөөрсөнд тооцно гэсэн хуулийг ашиглаж, тусгай зөвшөөрөл өгсөн гэж ойлгож байна. Эхлээд судалж үзээд хохирлыг төлүүлнэ. Анх авахдаа хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Өнөөдрөөс эхлээд албан ёсоор дархан цаазат тусгай хамгаалалттай газрын ангилалд авна.
-Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хуулийн дагуу улсад татвараа төлсөн гэж байгаа?
-Улсад их мөнгө төлдөг гэдэг ч байгальд учруулсан хохирол нь илүү болчихоод байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com