Уншиж байна...
 
Л.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэнНийслэлийн суурьшлын бүсэд идэш тэжээл хайж ирсэн, гэмтэж бэртсэн 108 амьтныг иргэдийн дуудлагын дагуу очиж аварчээ#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв"Хунт нуур" хүүхэлдэйн жүжгийг энэ сард хоёр удаа тоглоноЯпоноос орчин үеийн батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж шилжүүлэн авна#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа
Б.БУЛГАНЧИМЭГ: ЗАЛУУС АХУЙД НААДСАН УЛС ТӨРӨӨС ЗАЛХАЖ БАЙНА, БИД УЛС ТӨРЧДӨӨС БОДЛОГО ШААРДАНА

“Олон улсын ардчиллын өдөр” жил бүрийн есдүгээр сарын 15-нд тохиодог. Харин Монгол Улсад анх удаа  Ардчилсан намын санаачлагаар  “Олон улсын ардчиллын өдөр”-ийг “SAVE DEMOCRACY” буюу “АРДЧИЛЛАА ХАМГААЛЪЯ-2020” уриан дор өнөөдөр /2019.09.13/  тэмдэглэн өнгөрүүлж байна. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ  “Монгол Улс ардчиллын замаар 30 жил-Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол практикийн бага хурлаар эхэллээ. 

Онол, практикийн бага хуралд Туушин зочид буудалд зохион байгуулагдаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяа, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нарын удирдлагуудаас гадна гишүүд, дэмжигчид болон бусад улс төрийн намын төлөөллүүд, эрдэмтэн, судлаачид, олон улсын байгууллагууд, Монгол дахь дипломат албадын төлөөлөл бүхий зочид, төлөөлөгчид оролцож байна.

“Монгол Улс ардчиллын замаар 30 жил-Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол практикийн бага хурал, хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “ Сүүлийн үед Ардчилсан хувьсгалын ололт, ардчиллын үнэт зүйлсийг гутаах, түүний гол тулгуур багануудыг ээлж дараалан нураах гэсэн хэт зүүний, эсвэл хэт барууны популист давалгаа ихээхэн хүчээ авч, манай нийгэмд тогтсон ардчилсан тогтолцоонд аюул учруулах хэмжээнд хүрчээ хэмээн дүгнэж, ардчиллыг эрхэмлэгч улс төрийн хүчнүүд, нийт ард түмэндээ анхааруулан сэрэмжлүүлэх зүй ёсны шаардлага урган гарлаа. Иймээс ардчиллын хувь заяа, үнэт зүйлсийн төлөө санаа зовниж буй аливаа хариуцлагатай улс төрийн хүчин, улс төр-нийгмийн зүтгэлтэн хэн боловч хувийн амбиц, нэг нам буюу бүлэглэлийн эрх ашгийг хойш тавьж, ардчиллаа хамгаалахын төлөө үгээ хэлж, байр сууриа тодорхойлох цаг болжээ. Манай нам Монголд өрнөсөн нийгэм-улс төрийн гүн гүнзгий өөрчлөлтийг санааачлагч, хэрэгжүүлэгч гол улс төрийн хүчний хувьд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг  ардчиллын ололт амжилтаа улам баталгаажулах, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг гэтлэн давах гарцыг эрэлхийлэх, ардчилалд учирч буй аюул  заналыг сэрэмжлүүлэх, ардчиллын үнэт зүйлсээ залуу хойч үедээ үнэн зөвөөр ойлгуулах  уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг зорьж байгаа билээ” хэмээн онцоллоо.

Хуралд оролцогчид байр сууриа илэрхийллээ:  

Б.Булганчимэг: 

/LEAD хөтөлбөрийн төгсөгч 

-Залуу үедээ ярих боломжийг олгож байгаа нь Ардчиллын хэв шинж. Бид хүний хөгжлөө дээдэлсэн улс оронд амьдрахыг хүсч байна. Залуус улстөрчдөөс гарын бэлэг горьдохгүй.  Хүнээ дээдэлсэн хөгжлийн цогц бодлогыг улстөрчдөөс  шаардана. Монгол Улсын ирээдүйн хөгжилд залуус оролцох боломжийг хайна. Ахуйд наадсан улс төрөөс залуус залхаж байна. Бид бодлого, алсын хараа шаардана. 

Д.Энхжаргал:

/Социнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын Ази номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч/ 

-Ардчилал бидэнд дэлхийн олон улс  оронд  сурч, боловсрох эрх чөлөөг олгосон. Ардчиллын индексээр Монгол Улс хөрш орнуудаасаа харьцангуй дэвшилттэй байгаа нь сайшаалтай. Эмэгтэйчүүдийн тэгш эрхийг дээдэлсэн улс оронд амьдарч байгаадаа маш их талархдаг. Ардчилал хөгжсөн Монгол оронд амьдарч байгаадаа бахархдаг. 

 

 “Олон улсын ардчиллын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд энэхүү онол, практикийн хурлаас гадна Сүхбаатарын талбайд олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.  Өнөөдөр Сүхбаатарын талбайд гэрэл зургийн үзэсгэлэн, ардчиллын түүхийг өгүүлсэн цуврал номын нээлт, фүүд экспо, ховор автомашины үзэсгэлэн, нийслэлийн есөн дүүргийн нээлттэй өдөрлөг зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болно.

Түүнчлэн өнөөдөр орой төв талбайд Монголын хамгийн том тайз бүхий дуу, дүрсний гайхамшгийг харуулсан лазер шоу, урлагийн тоглолтыг зохион байгуулна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com