Хэнтий аймгийн Ардчилсан намын хороо өнөөдөр /2019.05.24/ хуралдаж, УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэхээр болжээ.
Намын хорооноос гарсан энэ шийдвэрийг Ардчилсан намд хүргүүлж, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцэж баталж өгөхийг хүсжээ.
Ардчилсан намын шинэчилсэн Дүрмийн хүрээнд намын анхан, дунд шатны гишүүдийн саналаар тодорсон нэр дэвшигчийг хэлэлцэн батлах дүрэмтэй.
Энэ дагуу 2019 оны тавдугаар сарын 27-нд буюу Даваа гарагт Ардчилсан Намын Үндэсний бодлогын хороо хуралдаж нэр дэвшигчийг батламжлах юм байна.
ТОГТООЛ:
Ж.Оюунбаатар нь 2012 онд Хэнтий аймгийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байсан юм.