Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Алдаа оноогоо дэнсэлж Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойгоо тэмдэглэлээ

Жил бүрийн есдүгээр сарын 15-нд “Олон улсын ардчиллын өдөр” тохиодог. Харин Монгол Улсад анх удаа  Ардчилсан намын санаачлагаар  “Олон улсын ардчиллын өдөр”-ийг “SAVE DEMOCRACY” буюу “АРДЧИЛЛАА ХАМГААЛЪЯ-2020” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан тус  арга хэмжээ  “Монгол Улс ардчиллын замаар 30 жил-Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол практикийн бага хурлаар эхэллээ. 

“Монгол Улс ардчиллын замаар 30 жил-Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол практикийн бага хурал, хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Сүүлийн үед Ардчилсан хувьсгалын ололт, ардчиллын үнэт зүйлсийг гутаах, түүний гол тулгуур багануудыг ээлж дараалан нураах гэсэн хэт зүүний, эсвэл хэт барууны популист давалгаа ихээхэн хүчээ авч, манай нийгэмд тогтсон ардчилсан тогтолцоонд аюул учруулах хэмжээнд хүрчээ хэмээн дүгнэж, ардчиллыг эрхэмлэгч улс төрийн хүчнүүд, нийт ард түмэндээ анхааруулан сэрэмжлүүлэх зүй ёсны шаардлага урган гарлаа. Иймээс ардчиллын хувь заяа, үнэт зүйлсийн төлөө санаа зовниж буй аливаа хариуцлагатай улс төрийн хүчин, улс төр-нийгмийн зүтгэлтэн хэн боловч хувийн амбиц, нэг нам буюу бүлэглэлийн эрх ашгийг хойш тавьж, ардчиллаа хамгаалахын төлөө үгээ хэлж, байр сууриа тодорхойлох цаг болжээ. Манай нам Монголд өрнөсөн нийгэм-улс төрийн гүн гүнзгий өөрчлөлтийг санааачлагч, хэрэгжүүлэгч гол улс төрийн хүчний хувьд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг ардчиллын ололт амжилтаа улам баталгаажулах, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг гэтлэн давах гарцыг эрэлхийлэх, ардчилалд учирч буй аюул заналыг сэрэмжлүүлэх, ардчиллын үнэт зүйлсээ залуу хойч үедээ үнэн зөвөөр ойлгуулах уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг зорьж байгаа билээ” хэмээн онцоллоо. Онол, практикийн бага хуралд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяа, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан болон Ардчилсан намын гишүүд, дэмжигчид болон бусад улс төрийн намын төлөөллүүд, эрдэмтэн, судлаачид, олон улсын байгууллагууд, Монгол дахь дипломат албадын төлөөлөл бүхий зочид, төлөөлөгчид оролцсон юм.

 

Хуралд оролцогчид байр сууриа ийнхүү илэрхийллээ:

LEAD хөтөлбөрийн төгсөгч Б.Булганчимэг “Залуу үедээ ярих боломжийг олгож байгаа нь Ардчиллын хэв шинж. Бид хүний хөгжлөө дээдэлсэн улс оронд амьдрахыг хүсч байна. Залуус улстөрчдөөс гарын бэлэг горьдохгүй. Хүнээ дээдэлсэн хөгжлийн цогц бодлогыг улстөрчдөөс шаардана. Монгол Улсын ирээдүйн хөгжилд залуус оролцох боломжийг хайна. Ахуйд наадсан улс төрөөс залуус залхаж байна. Бид бодлого, алсын хараа шаардана” гэв.
Социнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын Ази номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал “Ардчилал бидэнд дэлхийн олон улс оронд сурч, боловсрох эрх чөлөөг олгосон. Ардчиллын индексээр Монгол Улс хөрш орнуудаасаа харьцангуй дэвшилттэй байгаа нь сайшаалтай. Эмэгтэйчүүдийн тэгш эрхийг дээдэлсэн улс оронд амьдарч байгаадаа маш их талархдаг. Ардчилал хөгжсөн Монгол оронд амьдарч байгаадаа бахархдаг” гэв
“Олон улсын ардчиллын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд энэхүү онол, практикийн хурлаас гадна Сүхбаатарын талбайд олон сонирхолтой арга хэмжээгээр үргэлжилсэн юм.Тухайлбал, “ Өчигдөр ба өнөөдрийн Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн, ардчиллын түүхийг өгүүлсэн цуврал номын нээлт, фүүд экспо, ховор автомашины үзэсгэлэн, “Light up Mongolia” монголын хамгийн том тайз бүхий дуу, дүрсний гайхамшгийг харуулсан лазер шоу, урлагийн тоглолтыг зохион байгуулсан юм. 30 жилийн өмнө ардчилсан нийгмийг бий болгохын төлөө идэр есийн хүйтнийг ч үл ажран тэмцэж явсан ахмадууд болон одоо ч ардчилалыг үнэ цэнэтэй, эрүүл тогтолцоотойгоор хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа иргэд улсынхаа төв талбайд цуглажээ. Энгэртээ одон медалиа гялалзуулчихаад хэлэх үгтэй, хийсэн гавьяатайгаараа бахархаж явна. Тэд социалист нийгмээс ардчилсан нийгэм рүү алхаж дэлхий нийттэй хөл нийлүүлж чадсан гавьяатнууд. Өнөөгийн залууст үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, хувийн өмчтэй байх, эдийн засгийн эрх чөлөөг олгож олон олон боломжуудыг нээж өгсөн. Тэд 30 жилийн өмнөх үеэ дуурсаж өнгөрсөн хугацаанд алдсан оносон, авсан гээснээ ярилцаж сууна.

Б.Баярсайхан хэлэхдээ “ Би ардчиллын салхи салхилж байх үед Багануур дүүргийн Ардчилсан холбооны анхны зохицуулагчаар ажиллаж байсан. Ардчилсан хувьсгалын төлөө тэмцэж, үзэл бодлоо нэгтгэж явсан мянга мянган гишүүд, дэмжигчдийн буянаар бид өнөөдрийн нийгмийг бий олгож чадсан. Миний анх ойлгож итгэж байснаас арай л өөр замаар өнөөдрийн ардчилал явчихсан гэж боддог. Би энгэр дээрх одон медалиа ичихгүй зүүгээд явах юмсан гэж боддог. Хаяа энэ одон тэмдэгээ зүүхээс ичмээр санагдах үе бий. Яагаад гэвэл яг хүсэн хүлээж байсан ардчилсан нийгмийг цогцоор нь бүтээж чадаагүй юм шиг санагдах үе байдаг. Зарим нэг нь “Таны бүтээсэн ардчилал хаана байна” гэж асуудаг. Өнгөрсөн хугацаанд бид өнөөдрийн ардчилсан нийгмийг бүтээхийн тулд алдах онох зүйл олон байсан. Гэсэн ч бид нэг намын дарангуйллын тогтолцооноос салж хүний эрх, эрх чөлөөг дээдлэсэн нийгмийг бүтээхэд эд эс нь болж явсандаа баярладаг.

Б.Цэрэнчимэд хэлэхдээ “Цагаан морин жилийн хувьсгалаас өмнө аймшигтай дарангуйлын нийгэмд амьдарч байсан. Бараг л Орос улсын клон орон байсан. Орос ах нар юу гэж хэлнэ түүнийг л биелүүлдэг. Өөрсдөд нь эрх мэдэл байхгүй үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө шоронд хүртэл ордог тийм л нийгэмд амьдарч байсан. Гэтэл өнөөдөр үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, улс төрийн, ахуй амжиргааны, хувь хүний, эрх чөлөө олж авч хууль эрх зүйн хувьд бүхий л боломж нөхцлөөр хангагдсан байна. Өнөөдөр олон улсын ардчилалын өдөр тохиож манай улс ардчилсан нийгэмийг байгуулсаныхаа 30 жилийн баярыг тэмдэглэж байна. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд ардчилсан нам хоёр удаа л төрийн эрхийг гартаа авсан. Бусад цаг үед нь Ардын намынхан төрийг удирдсан. Ардчилалынханыг эсэргүүцэж, дараад байсан нөхдүүд сонгуульд ялаад ардчилал байгуулна гэж зүтгээд будлиулж, эх орныг минь самарсан. Тэгчихээд өнөөдөр алдаа болгоноо ардчилал руу тохож байна. Өнөөдөр ардчилсан нийгмийг бий болгоод 30 жил боллоо. Өргөс авчихсан юм шиг бүх зүйл шууд л сайхан болчихгүй. Цаашид бид улам төгс төгөлдөр ардчилсан нийгмийг цогцлоох болно. Бэрхшээл олон байгаа. Гэсэн хэдий ч бэрхшээлээс айлгүй тэмцэх сэтгэлийн тэнхээ ардчилсан хувьсгалынханд л бий” гэв.

Б.Оюунчимэг хэлэхдээ “1989 оны сүүл 1990-ээд оны эхээр ардчилалын салхи орон даяар сэвэлзэж байх үед би алс хязгаар баруун аймгийн сумын төвд ажлын гараагаа эхлээд удаагүй байсан. Ардчилсан хувьсгалын хөдөлгөөн анх эхэлж байх үед иргэд тийм ч таатай хүлээж аваагүй. Яагаад гэхээр өөрсдөө ойлгоц муутай байсан. Гэхдээ ямар ч л байсан хүний эрх, эрх чөлөөг дээдлэсэн өөрсдийн хүслээр чөлөөтэй сэтгэх бодох, үг хэлэх эрх чөлөөтэй болох юм байна гэдгийг хамгийн сайн ойлгож байсан.Энэ итгэл үнэмшилээрээ ардчилсан холбоонд орох нь зөв, дэмжих ёстой гэж бодсон. Ингээд сумынхаа ардчилсан холбооны анхны гишүүн болж байлаа. Өнгөрсөн хугацаанд ардчиллын зам мөр тийм ч дардан байгаагүй. 1990-2000 он хүртэл ажил амьдрал дээр дэвших боломжоор хязгаарлагдмал байсан. Гэсэн хэдий ч үзэл бодолдоо үнэнч тууштай байсаны хүчинд өнөөдрийн эрх чөлөөт нийгмийг цоглооход хувь нэмрээ оруулсан. Өнөөдөр бүх талаар өөрийнхөө аж амьдрал ахуйг цогцлоон бүтээх боломж дүүрэн байна” гэв.

 


"АРДЧИЛЛЫН ЗАМНАЛ-АЛДАА, ОНОО-СУРГАМЖ-СОРИЛТ" ЦУВРАЛ НОМНЫ ТЭРГҮҮН БОТИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд "Ардчиллын замнал-алдаа, оноо-сургамж-сорилт" гэсэн таван боть ном хэвлүүлэхээр зорьж байгаа аж. Тиймээс тус цуврал номын нэгдүгээр боть номын нээлт боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэлэхдээ "Ардчилсан нам нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэмжээний улстөрийн хүчин болон төлөвшсөн түүхэн үйл явцыг бүхэлд нь тэмдэглэн үлдээж, ардчилсан шинэ Монгол орныг цогцлоох амаргүй үйл явц, их өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд Ардчилсан намын оруулсан хувь нэмэр байр суурь, намын үүсэл хөгжил төлөвшлийн тухай түүхэн товчоог Ардчилсан Хувьсгалын түүхт 30 жилийн ойд бэлэг болгон олон түмэндээ өргөн толилуулж байна. Ардчилсан Монгол орныг цогцлоох, төвхнүүлэхийн төлөөх тэмцэлийн эхлэл өрнөл, тухайн цаг үеийн онцлог, болж өнгөрсөн үйл явдлууд хэн, хэрхэн оролцов, оройлон манлайлагчид хэн байв, бэрхшээл саадыг хэрхэн туулав, ямар үр дүнд хүрэв зэрэг олон түүхэн үйл хэрэг, оруулсан хувь нэмрийг тэмдэглэн үлдээж түмэн олонд түгээх нь зүйтэй гэж журмын нөхөд минь үзсэн юм. Он жилүүд холдон одоход түүхийн ховор нандин агшнууд хүний ой ухаанаас бүдгэрч балардаг жамтай. Харин түүх үнэнээрээ үлдэж, түүхэн үйл явдлын үнэ цэнэ бодитойгоор үнэлэгдэх ёстой. Өнөөдрийн эрх чөлөөт амьдралыг бид тэмцэж олсон. Энэхүү тэмцэл 1989 оны Цагаан морин жилийн тэсгим өвлийн хүйтнээр Хонхны дууг эгшиглүүлэн хүний эрх, эрх чөлөө, ардчилал шударга ёсны төлөө жагссан залуусын дуу хоолойгоор эхэлж, ардчиллын үзэл санаа орон даяар түгэн дэлгэрсэн билээ. Түүхэнд анхны гэсэн олон ололт, бас анхны гэх тодотголтой алдаанууд ч ардчилсан намын нэр дээр бичигдэж ардчиллын төлөөх амаргүй тэмцэл, бэрхшээл, сорилт үйл хэргийг ард түмэнтэйгээ намын жирийн гишүүд дэмжигчидтэйгээ хамт нуруун дээрээ үүрч ирсэн. Энэ амаргүй замыг бид ном болгон үлдээж байна. Энэ бол бодит түүх юм. Номыг туурвин бүтээхэд хүчин зүтгэсэн зохиогчид, судалгааны баг, журмын нөхөддөө талархал илэрхийлье. Ардчилсан Хувьсгалыг тэмдэглэн өнгөрүүлэх нөр их ажлын хүрээнд Ардчилсан Нам, ард түмэн залуу хойч үедээ оюуны их бэлэг барих санаа өгсөн намынхаа хамт олонд баярлалаа. Ирээдүйдээ итгэлтэй байгаа, эрх чөлөөний үнэ цэнийг үнэлдэг залуус та нартаа түүхэн баримт үлдээж байгаадаа баяртай байна" гэлээ. Номын зохиогчоор Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Тогоочийн Лхагваа ажиллажээ.


Ховор машины үзэсгэлэн дэлгэлээ


Олон улсын Ардчиллын өдрийг тохиолдуулан олон арга хэмжээ зохион байгуулсаны нэг нь Ховор болон орчин үеийн автомашины үзэсгэлэн байв. Үзэсгэлэнд дэлгэсэн автомашинуудын хамгийн эртнийх нь 1932 онд үйлдвэрлэсэн ГАЗ-М1 бол хамгийн “залуу” нь 2019 онд үйлдвэрлэсэн Range Rover, Jaguar, Porsche автомашинууд байгаа бөгөөд тэдгээрийг үйлдвэрлэгч нар нь танилцуулж байгаа юм. Хуучны автомашинуудын хувьд нийт гурван цуглуулагчийн арав гаруй автомашиныг олон нийтэд сонирхуулсан юм. Тус үзэсгэлэнг сонирхож байсан иргэдийн дунд “Тас хар 24 арчаад зогсож байгаа ах нарыг харах ч сайхан байсан шүү хэмээн яриа дэлгэсэн эрхэмийг С.Мягмар гэдэг. Тэрээр “Өнөөдөр олон сайхан дурсамжийг бүтээсэн ховор машины цуглуулга нээсэнд баяртай байна Тухайн үед ажлынхаа өглөөний лекцээс хоцрох юм болоо талоноо цоолуулдаг байсан. Гурван удаа цоолуулвал цалингаасаа хасуулдаг. Ийм л цаг үед такси их хэрэг болно. Ардчилсан нийгэм дөнгөж гарч байх үед Волга 24 гэдэг машиныг УБЗ 2403 гэсэн тэргийг хувьчилж авч байлаа. 1991-1996 он хүртэл таван жил унаж байлаа. Тахинд 24 маркын машин явдаг. Эдгээр машинууд бидний гол унаа байлаа. Тухайн үед 250 мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Ингээд тахинд явна аа. Нэг килотетр нь төгрөг 20 мөнгө, төгрөг 50 мөнгөний хаштай байсан. Ингээд өдөрт 200 төгрөгийн орлого тахи баазад тушаадаг байсан. Заримдаа 150 төгрөг хийнэ. Машин маань өрөөсөн булан дээрээ гэрэлтэй,хүн тээвэрлэж байхад ногоон, хүн тээвэрлээгүй үед улаан гэрэл асдаг. Ингээд мөнгө төлж үйлчлүүлээгүй хүнийг тээвэрлэх эрхгүй байдаг. Яагаад гэвэл улсын унаагаар хувийн ажлаа хийж байна гэж үздэг учраас тэр л дээ. хар өнгийн 24 маркийн машинууд улаан өнгийн дугаартай байвал бид хүндэтгэж зам тавьж өгдөг байсан. Одоогийнхоор том дарга нар л явдаг байсан юмдаг уу даа. Тухайн үед хувьдаа машинтай хүмүүс одоогийнхоор хөрөнгөтэй баян хүмүүсийн тоонд ордог.

 

Өчигдөр ба өнөөдрийн монголыг гэрэл зургаас тольдов

Их л нухцтай. “Энэ манай 120 мянгат байна. Яг л ийм цаг үед амьдарч байсан шүү дээ. Өнгөрсөн үедээ очсон мэт боллоо. Өнөөдөр бид ямар сайхан нийгмийг цогцлоож чадсанаа ухаарлаа.”хэмээн Өчигдөр ба өнөөдрийн Монгол гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж яваа 40 орчим насны бүсгүй найзтайгаа хуучилна. Тус үзэсгэлэнд олон иргэд саатаж дурсамж дуртгалаа ярилцаж харагдана. Зарим нь зураг дээрх иргэдийн нэрийг нь хэлж ардчилалын төлөө зүтгэж явсан анд минь зурагт л мөнхөрч дээ хэмээн гуниг тээнэ. Залуус гэрэл зургийн хальснаа мөнхөрсөн өнгөрсөн цагаар аялахдаа гайхширал дүүрэн харагдсан. Гэхдээ л тэд ямар нийгмийг халж ямар нийгмийг цогцлооснийг ухаарсан байх. Өнгөрсөн 40 жилийн түүх, хоёр өөр нийгмийн зааг ялгааг нэг дороос үзэх боломжтой “Өчигдөр ба Өнөөдрийн Монгол” гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж яваа иргэн Д.Оюунцэцэг “Өнөөдөр туулсан нийгмээ тольдох, эргэн санах боломж олгосон сайхан үзэсгэлэн үзэж байгаадаа баяртай байна. Тухайн үед би 24 настай Ардчилсан хувьсгалыг дэмжиж явсан. Тэр олон мянган иргэдийн нэг элсний хэлтэрхий болоод явж байсандаа баяртай байдаг. Хэцүү ч гэсэн туулсан бодит амьдралаа эргэн харж өнөөдрийн нийгэмтэйгээ харьцуулахад өдөр шөнө шиг л ялгаатай харагдаж байна” гэсэн юм.

 

АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫГ ЗАЛУУС ЗУРАГТ БУУЛГАВ

Ардчилсан хувьсгалын өдрөөр иргэдийн дунд олон сонирхолтой тэмцээн уралдаан зохиосон юм. Түүний нэг нь Нийслэлийн ардчилсан оюутны холбооны санаачилгаар залуус ардчилсан хувьсгалын талаарх төсөөллөө зурж уралдах байлаа. Тус гар зургийн уралдаан хоёр үе шаттай болсон бөгөөд эхний шатанд 150 гаруй залуус өрсөлдсөнөөс хоёрдугаар шатанд 30 залуу тунаж үлдсэн байна. Эдгээр залуус нэг цаг 30 минутын хугацаанд "Ардчилсан хувьсгал" сэдвийн хүрээнд бүтээл туурвиж шилдэгүүдээ шалгаруулжээ. " Бүтээл туурвисан уран бүтээлийн өнцгөөс харахад залуус ардчиллын үнэ цэнийг маш сайн ойлгосон байна. Залуус хэдийгээр ардчилсан хувьсгалыг биеэр туулаагүй ч түүхээ судалж, ардчиллын үнэ цэнийг ойлгож түүгээр бахархаж байгаад баяртай байна" хэмээн Нийслэлийн Ардчилсан оюутны холбооны дэд тэргүүн Б.Эрдэнэбаяр хэллээ. Тус уралдааны тэрггүүн байрыг эзлэсэн ШУТИС-ын оюутан Б. Бодончар хэлэхдээ "Бид өнөөдөр ардчилсан нийгмийн ачаар үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, гадаадад сурах гэх мэт олон боломжийг эдэлж байгаа. Энэ нийгмийн төлөө зүтгэж байсан хүмүүсийн хүч хөдөлмөрөөр бид энэ замд хүрсэн гэдгийг харуулахыг зорьсон" гэв.

 

Бүжиглэж өнгөрүүлсэн ардчилалын өдөр

"НҮБ-аас есдүгээр сарын 13 ны өдрийг ардчилалын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр дүүрэг бүр өөр өөрийн онцлогт ажил хийхээр төлөвлөсөн. Үүний дагуу Багануур, Багахангай, Налайх дүүргийн АН-аас хамтарч бүжгийн тэмцээнийг нийтийн бүжиг, бүжгийн спортын гэсэн хоёр төрлөөр зохиосон. Энэ тэмцээнд найман настай балчираас наян настай буурал хүртэл оролцсон нь нийтийг хамруулсан ажил боллоо. Хүн "Хөгширч үхдэггүй, Хөшиж үхдэг" гэж ч ярьдаг нь хөдөлгөөн хүний биед ямар их хэрэгтэй гэдгийг ойлгуулахыг зорьсон болов уу. Бүжгийн спорт бие бялдар гоо зүйн хүмүүжил олгодог учраас сүүлийн жилүүдэд манай улсад энэ төрлийн спорт эрчимтэй хөгжиж байна" хэмээн Багахангай дүүргийн Ардчилсан намын дарга Ц.Алтанцэцэг ярьсан юм.

 

Хамгийн том тэсрэлтийг Light up Mongolia" лазер гэрлийн шоу үзүүллээ

Ардчилсан нийгэмд шилжсэний 30 жилийн баярын үйл ажиллагаа "Light up Mongolia" лазер гэрлийн үдэшлэгэээр үргэлжилсэн юм. Монголдаа анх удаагаа 100 метрийн урттай тайз дэлгэц бэлдэж, дуу дүрсний өндөр гайхамшигийг бүтээсэн үдэш болсон юм. Мянга мянган залуус “Ардчиллаа асааж Монголоо гэрэлтүүлье” хэмээн нэгдлээ. Тус үдэшлэгийн хөгжмийг Монгол улсын филармон болон Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид амьдаар тоглосон бөгөөд удирдаачаар Б.Анар ажилласан . Арга хэмжээний нээлтийн үеэр кино сонирхогчдын дунд алдартай "Game of Thrones" киноны дууг тоглосон нь үдэшлэгт өвөрмөц хэв маяг нэмэв. Мөн "Хонхны дуу"-г хороор дуулан, оркестр тоглож үзүүлснээс гадна "Камертон", "Lumino", "A Sound", дуучин Х.Лхагвасүрэн зэрэг олон олон алдартай уран бүтээлчид хүрэлцэн ирсэн юм. “Увертюра” хамтлаг 30 эилийн өмнө иргэдийг нойрноос сэрээсэн Хонхны дууг шинэчилж дуулсан нь олныг байлдан дагуулав. Харанга хамтлагийн дуучих Х.Лхагвасүрэнг Толин хул дуугаараа доргиох мөчид арын дэлгэцэн дээр цагаан морьд эрх дураараа давхих нь тэртээ 30 жилийн өмнөх цагаан морин жилийн хувьсгалыг сануулав. Энэ хувьсгалын ачаар өнөөдөр бид дураар давхих морьд шиг эрх, эрх чөлөөг олж авсан болов уу. Төрийн их баяр наадмын тоглолтыг хол давсан доргио тоглолт болсоныг олон залуус хэлж байсан. Ямартай ч бид ардчилсан нийгмийн төлөө бид нэгдэж чадлаа. Өнгөрсөн хугацаанд алдсан оносон зүйл ардчилсан нийгэмд байсан. Гэхдээ алдсанаасаа хэд дахин илүүг олсон хэмээх УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнийн үгээр энд хүрээд сурвалжилгаа өндөрлөе.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com