Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
С.ЭРДЭНЭ: АВЛИГАЧДААР ДҮҮРСЭН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭНЭ

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 

 

-УИХ-ын гишүүн асан Н.Гантулгыг чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ҮХЦ энэ сарын 27-нд хэлэлцэхээр товлогджээ. Үүнээс улбаалаад Хэнтийн нөхөн сонгууль хоёр дахь удаагаа хойшилж магадгүй боллоо гэж үзэж байна?  

-ҮХЦ-д гаргасан энэ удаагийн гомдол их шуурхай явж байна. Цаанаа улс төрийн өнгө аястай нь харагдаж байгаа. Н.Гантулга хуулийн дагуу өргөдлөө гаргасан. УИХ өргөдлийг нь хүлээн авч, хуулийн дагуу чөлөөлсөн. Гэтэл судлаач Д.Ганхуяг "үндэслэл шалтгаан дурдалгүй, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгджээ" гэсэн байх юм. ?! Улстөрч миний мэдрэмжээр бол нөгөө талдаа үйлчлэх процесс эхэлсэн гэж харж байгаа. Эрх баригч МАН Хэнтийн нөхөн сонгуулийг хийх сонирхолгүй байна.    

 

-10 сая ам.долларын авлига авсан сайдын тухай? 

-? Худлаа гэж хэлэхгүй байгаа биз дээ!? 10 сая ам.доллар бол эзэнтэй, хаягтай яригдаад байгаа. Катар ч бил үү, Дубайд явахдаа холбогдсон гээд. Бүр сүүлд Монгол улсын нэг сайд 1.2 сая ам.долларыг Францын компаниас авлигад авсан гэж яригдаж байна. Шударга байдлын төлөө ажиллахаар томилогдсон хууль, хяналтын байгууллагын удирдлагууд үүн дээр анхаарч ажиллах байх гэж бодож байна.   

 

-АН-ын дэд дарга агсан Г.Батхүүгийн цаг бусын үхлийн талаар?

-Хардлага төрөх үндэслэл байгаа учир бид мэдэгдэл гаргасан. Бид шаардлага гаргаагүй бол энэ хүний нас барсан шалтгаан ямраар гарах байсныг хэн ч хэлж мэдэхгүй. Тэгэхэд наана нь "Зүрх нь хаагдсан", "Шатнаас унасан", "Хавдартай байсан" гэхчлэн шуугисан. Миний өрөөнд архидсан гэж хүртэл бичсэн. Би тэр өдөр намын байранд байсан.  . Бид өчнөөн дуугүй байж харлаа, хүлээлээ. Шударга ёсны төлөө гээд шударга бус зүйл хийж байгаа хүмүүсийг жинхэнэ шударга ёсны дуэльд нь дуудна. .  

 

Эх сурвалж: LIVETV.MN 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com