Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
ЦААСАН МАЛГАЙТ

Бодоо, Данзан хоёр Ардын намыг анх байгуулчихаад нэгэн мэргэн хүн дээр очиж төлөг буулгуулахад “100 наслах юм байна. Сүхээр эхлээд Сүхээр дуусна” гэсэн хэмээдэг. Үнэн худал нь мэдэгдэхгүй энэ яриа өөрөө бараг 100 нас хүрэх гэж байна. Ямартай ч 2021 онд МАН 100 жилийн ойгоо үзнэ. МАХН ч бас мөчөөгөө өгөхгүй 100 жилийн ойгоо тэмдэглэнэ гэнэ. Мэдээж байр сав, гишүүдийн массаа авч үлдсэнээрээ МАН гол дүрд тоглох боловч У.Хүрэлсүх тэргүүтэй “Жидүүчид” үү, эсвэл М.Энхболд тэргүүтэй “60 тэрбумчид” Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх үү гэдэг асуулт гарч ирнэ.

Өнөөдөр УИХ дахь МАН-ын 64 гишүүн тэхий голоороо хуваагдаад хоёр талд эгнээд зогсчихсон байгаа нь үнэн. 98-тай хөгшин МАН-ын нэр хүнд түүхэндээ байгаагүйгээр унасан нь ч үнэн. Бүтэн дөрвөн жилийг ажил хийлгүй өвөр зуураа хэрэлдэж өнгөрүүлсэн нь бүр ч үнэн. Энэ олон үнэн дунд ганц худал зүйл байгаа нь У.Хүрэлсүхийн нэр хүнд тэнгэрт тулж байгаа гэх судалгааны дүн. Судалгаа ч гэж дээ “Зохион бичлэг”. Коммунизмын 70 жилд завсаргүй төрийн толгойд зайдлаад Ардчиллын 30 жилийн 22-д нь дангаараа, дөрөвт нь хамтарч засаг барьсан МАН-ын нэр хүнд өнөөдөр шалдаа бууж, шившигтэйгээ хутгалдаад буйг Долоон буудлын Должин эмээ ч хэлнэ. Шившигт хутгах үйл хэргийг эхлүүлсэн хүн нь У.Хүрэлсүх гэдгийг ч мэднэ. “60 тэрбумын схем” гэгчээр бол Шадар сайдын суудал бараг тэрбум хүрэх байх. 2016 онд МАН сонгуульд ялсны дараа Австралид зүв зүгээр хэвтэж байсан хүн хүрч ирээд Шадар сайд болоход олон хүн гайхсан. Дараа нь “60 тэрбумын схем” илэрэхэд л нэг юм учрыг нь ойлгосон. Гэвч удалгүй “сэлэм”-ээ сугалаад намынхаа гишүүдийг намнаад эхэлсэн. УИХ дахь хэт олонхийн бүлэг буюу 65-ын бүлгээ тэхий голоор нь “сэлэмдэж” хаячихаад, танхимынхаа сайд нарыг “жиргэж” эхлэхэд л “МАН Сүхээр эхлээд Сүхээр дуусна” гэх мэргэн хүний үгийг олон хүн эргэн санасан.

Өнөөдөр МАН-ын нэр хүнд шалаар хөглөрч, иргэд сонгогчдын 10 хүрэхгүй хувь нь л дэмжиж байхад намын дарга У.Хүрэлсүхийн рейтинг таазанд тулах шахаж байна гэх. Нам нь муугийн жишээ болж байхад дарга нь сайны үлгэр болно гэхэд итгэхэд бэрх. Хэн түүнд “Цаасан малгай” өмсгөв. Эсвэл өөрөө өмсөв үү. Аль нь ч байсан Ардын нам 100 жилийнхээ ойг ялалт, амжилтаар угтана гэдэг боломжгүй зүйл болчихоод байна. Харин тарж бутралгүй үлдвэл их юм.

Учир нь, Ардын нам хагарч, эвдэрч, тэмцэлдэж байх зуур сөрөг хүчин Ардчилсан нам эвлэж, нэгдэж, Үзэл баримтлалынхаа дор нэгдэж нэгэн цул хүчин болж төлөвшжээ.2016 оноос хойш намын шинэчлэлээ зогсолтгүй хэрэгжүүлсэн Ардчилсан намыг анзаарах сөхөө Ардын намынханд үнэндээ байсангүй. Үндсэн хуульд гар хүрэх замаар засаглалын хэлбэрээ өөрчлөх, нарийн яривал Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх зорилготой, хальтирвал Ерөнхийлөгчийн засаглал руу орчих эрсдэлтэй “Гал”-аар наадаж байхдаа Ардчиллаа дарангуйллаар, тусгаар тогтнолоо 1990 оноос өмнөх шиг Вассал улсын статусаар солих нь гэсэн айдаст ард түмнээ автуулсан.

Бүтэн дөрвөн жил Ардчилсан намын хийсэн ажлыг муулахаас өөр ажилгүй, хоёр тал болж “байлдаж тоглосон” тэднээс ард түмэн үнэндээ залхжээ.

Тиймээс маргааш сонгууль болбол иргэд сонгогчдын 18-20 хувь нь Ардчилсан намаа дэмжинэ гэжээ. Дэмжих болсон шалтгаанаараа 2012-2016 онд засаг барихдаа автозам, барилга, импортыг орлох үйлдвэрлэл, орон сууцжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн, үнийн өсөлтийг хазаарлаж чадсан, 2016 оноос хойш намаа шинэчилж, Ардчилал, чөлөөт зах зээлд суурилсан Баруун төвийн үзэл баримтлалтай болсон зэрэг олон эерэг өөрчлөлт гарсаныг нэрлэжээ.

Бодит байдал ийм байхад МАН-ынхан даргадаа “Цаасан малгай” өмсгөж хөөргөөд, өнөөх нь дээлэндээ багтахгүй дарцаглаж гүйгээд, хөөрөөд байгаа харагдах юм. Ард түмэн чихэр хүсээгүй, ажилтай амьдралтай, орлоготой байхыг л хүсч байгаа. Дархан, эрдэнэтийнхэнд зам хэрэгтэй болохоос биш хоосон амлалт хэрэггүй. Гэр хорооллынхонд орон сууц хэрэгтэй байгаа болохоос шахмал, бутармал нүүрс хэрэггүй. Нийслэлийн иргэдэд 70 хувийн өмхий үнэр биш 100 хувь цэвэрлэдэг байгууламж хэрэгтэй. Харин У.Хүрэлсүхэд үнэн үг хэлдэг хүн хэрэгтэй байна. Нам нь 10 хувь хүрэхгүй рейтингтэй байхад “Та алаад өглөө, ард түмэн таныг нулимс унаган хайрлаж байна” гэж хөөргөөд хэрэггүй. Сөрөг хүчин нь хоёр дахин өндөр рейтингтэй байхад “Та сөрөг хүчний даргаас илүү нэр хүндтэй байна” гэж “Цаасан малгай” өмсгөөд хэрэггүй. Ардчилсан намын рейтинг өндөр байгаа нь намынх нь даргын ажлын үр дүн. Ардын намын рейтинг шалаар нэг хөглөрч байгаа нь өөрийнх нь ажлын үр дүн гэдгийг шударгаар, зоригтой хэлээд өгчих хэрэгтэй. Үгүй бол МАН 100 наслаад зул адил бөхөх нь цаг хугацааны асуудал болж, У.Хүрэлсүх домог амилуулах Сүх болох нь байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com