Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
ХАМТЫН ТЭТГЭВРИЙН ХУУЛЬ САНААЧИЛЖ БАТАЛСАН Ч МАН ЦУЦЛАВ

2015 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр. Ардчилсан намын голдуу гишүүдийн саналаар Хамтын тэтгэврийн тухай хуулийг соёрхон баталлаа. 2016 оны есдүгээр сарын 9-ний өдөр. МАН-ын 65 гишүүний саналаар Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүйд тооцох тухай хууль батлагдав. МАН төрийн эрхийг аваад хоёрхон сар болоод хамгийн түрүүлж баталсан хууль нь энэ байв. Хэдхэн сарын өмнө сөгдөж мөргөх нь халаг байсан иргэд сонгогчдынхоо итгэл сэтгэл рүү ус цацаж эхэлсэн нь тэр байв.

Монголчууд “Алтыг нь аваад авдрыг нь хаях” гэж ярьдаг. Түүн шиг МАН ахмад үеийнхнийхээ хөлс, цусыг 70 жил сорчхоод адаг сүүлд нь ийн хөсөр хаяв. Олон ахмад гомдсон. МАН-ын гишүүн ахмадууд ч нам, төрдөө гомдож байгаагаа илэрхийлсэн. Гээд МАН-ынхан нохой хуцахын дайтай авч хэлэлцээгүй. Ардчилсан нам 2012-2016 онд засаг барихдаа олон сайн ажил, олон сайн хууль баталсны нэг нь л Хамтын тэтгэврийн тухай хууль байсан юм. МАН бал бурам шиг амлалтаар иргэдийг хуурч сонгогдсоноосоо хойш цар хүрээ, ач холбогдлоороо энэ хуулийн талд хүрэх хэмжээний ч хууль санаачилсангүй, батлуулсангүй. Хэрэлдэж, хуваагдсаар хэдэн жилийг үдлээ. Энэ зуур Ахмад настны нийгмийн хамгаалал, амьдралын баталгаа өдрөөс өдөрт дордсоор байна.

Ахмадууд идэр залуу насаа улс эх орныхоо төлөө зориулж, өдөр шөнөгүй ажиллаж хөдөлмөрлөчхөөд үр хүүхдэдээ өр зээл үлдээгээд л хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна. Авч байгаа тэтгэвэр нь ч ажиллаж хөдөлмөрлөснийх нь энд хүрдэггүй, авах ёстой тэтгэврээ ч бүрэн авч амждаггүй энэ гажуудлыг засах гэж л УИХ-ын гишүүн С.Эрдэнэ энэ хуулийг санаачлан батлуулсан. Харамсалтай нь, МАН хэт улстөржилтөөр эл асуудалд хандаж, өс авч буй мэт батлагдсан хуулийг цуцлуулсан билээ. Тэд цуцалсан хуулиа нөхөх хэмжээний оновчтой бодлогыг бүтэн гурван жил өнгөрчхөөд байхад гаргаж ирсэнгүй. Ахмадуудаа мартсан мэт, огт байхгүй мэт аягласаар байна.

Өнөөдөр аравдугаар сарын 1-ний өдөр. НҮБ-аас эл өдрийг Олон улсын ахмадын баярын өдөр болгон тэмдэглэдэг болоод 29 жил болж байна. Харамсалтай нь, Монгол төрийн, төрийн эрх барьж буй хүмүүсийн байгаа царай ийм л байна

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com