Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Шударга ёсыг тогтооё гэвэл 60 тэрбум, ЖДҮ-чин ГИШҮҮДЭД хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой

МАН-ынхан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэрийдлээр Ард нийтийн санал асуулга явуулж, улмаар УИХ-ын ээлжит сонгуулийг хамтад нь хийх “мэргэн” санаа олсон. Гэвч Үндсэн хуулийн өөрчлөлт болон Ард нийтийн санал асуулгад Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьснаар парламентад ахин сонгогдох хүсэлтэй 60 тэрбумчид, ЖДҮ-чдийн оролдлого талаар өнгөрөв бололтой. 

Өнөөдөр парламентад суудалтай эрх баригч намын 50 гаруй гишүүн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, ард түмнийхээ боломжоос хулгайлж, тэдний 10 орчим нь банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй маш том эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байх өндөр магадлалтай байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Солтан зээлийн мөнгийг уул уурхайн салбарт оруулсан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг сангийн мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлийг прокурор дурдсан байдаг. Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Өгөөдэй Ази” ХХК, иргэн н.Пүрэвсүрэн нарт зээл авч өгсөн. Тэрбээр “Өгөөдэй Ази” ХХК-д ЖДҮХС-гаас зээл авахад нь өөрийнхөө орон сууцыг барьцаа болгохыг зөвшөөрч, итгэмжлэл олгосон. Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хувьд ЖДҮХС-гаас зээл авч өгсөн компаниасаа 120 орчим сая төгрөгийн хахууль авсан, зээл авч өгсөн компани нь мөнгө угаасан байж болзошгүй гэсэн албан бус мэдээлэл хэвлэлд гарсан.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, ХХААХҮЯ-ны сайд асан Б.Батзоригийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ЖДҮХС-гаас гишүүдэд хууль, журам зөрчин зээл олгосон гэх хэрэгт холбон яллагдагчаар татан шалгаж байгаа.Түүнд Эрүүгийн хуулийн 22.1.3-аар зүйлчлэн, найман жил хүртэлх хугацаатай хорих ял төлөвлөөд байгаа гэсэн мэдээлэл бий. Гэхдээ өнөөдөр тэдний нэгд нь ч энэ үйлдлийнх нь төлөө хуулийн ямар нэг хариуцлага хүлээлгээгүй байна. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаасаа өмнө манай улсад хууль ёс гэж байдаг бол хамгийн түрүүнд МАН-ын 60 тэрбумчид, концессчид, ЖДҮ-чдэд хариуцлага тооцох ёстой. Иргэдийн зүгээс ч 60 тэрбумчин, ЖДҮ-чин гишүүд сонгуульд өрсөлдөх бус шоронд явах ёстой гэж үзэж буй.

Асуудал ийм дээрээ тулж, өнөө маргаашгүй аавын хаалга татахад бэлэн байгаа гишүүд арьсаа хамгаалахын тулд амь тэмцэж байна. Тэд зөвхөн өөрсдийнхөө явцуу эрх ашгийн төлөө УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурлаа. Зүй нь УИХ-ын гишүүдийн олонхын саналаар парламент тарах бол “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй” гэсэн үндэслэл байх ёстой юм. Гэтэл УИХ дахь МАН-ын бүлгийн зарим ЖДҮ-чин, 60 тэрбумчин гишүүд уснаас хуурай гарахын тулд юу ч хийхэд бэлэн сууж байна. Энэ нөхцөл байдал дээр нь дөрөөлж намын удирдлагууд нь ч тоглолт хийгээд байх шиг. Өөрөөр хэлбэл, УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зуруулж, өөрсдөдөө давуу байдал үүсгэхийн тулд МАН янз бүрийн башир аргаар “ажиллаад” байна. Тус намын ЕНБД Д.Амарбаясгалан ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийг дуудаж, “Холбогдсон хэргээс чинь мултална”, “УИХ-д дахин нэр дэвшүүлж тойрог өгнө” хэмээн чихэн дээр нь сарнай ургуулж байгаа гэх бор шувуу нисч байна.

УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах санаархлаа ч МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан ил цагаандаа гарч, хэвлэлээр мэдэгдсэн. Тэрбээр “УИХ-ын нэр бүхий гишүүдээс энэ асуудлаар санал гарсан. УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг авч хэлэлцэхгүй, хэрэгсэхгүй орхиж болохгүй. УИХ-ын гуравны нэгээс дээш гишүүн энэ асуудалд дэмжлэг үзүүлж байгаа тохиолдолд Ард нийтийн санал асуулга зохион байгуулахдаа ээлжит бус сонгуулийг хамт явуулах талаар ярьсан. Татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх, зургаан сарын дараа болох ээлжит сонгуулийн хугацааг нааш татаж яагаад болохгүй гэж. Ард нийтийн санал асуулгыг дангаар нь явуулж 30 тэрбум төгрөг зарлагадаж байхаар ээлжит бус сонгууль явуулаад нэг сумаар хоёр туулай буудах нь зөв эсэх талаар ярилцсан” гэсэн юм.

“Хоёр сумаар нэг туулай буудна” гэдэг үг ч ёстой эрх баригч намаас л гарах бодлогогүй үг яах аргагүй мөн. УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараахыг дэмжиж 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан гэж эх сурвалж мэдээлж байгаа. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол иймхэн шалтгаар, тийм айхтар амлалт өгч намын генсек гэдэг албан тушаалтай нэг нөхөр бүхэл бүтэн тусгаар Монгол Улсын парламентыг хууль бус аргаар тараахыг оролдож байгаа нь өөрөө онц ноцтой хэрэг үүсгэж болох асуудал мөнөөсөө мөн. Нөгөөтэйгүүр, өөрсдийн эрх ашгийн төлөө УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурсан 40 гаруй гишүүнийг улс төрийн сонгуульд оруулах нь бүү хэл энэ талбараас бүрмөсөн арчих, Монгол төрийн өндөр босгоор хэзээ ч алхуулахгүй байх хэрэгтэй. Үнэндээ “эрхэм” түшээдийн энэ үйлдэл нь улсаа худалдахад ч бэлэн болохыг нь хангалттай нотлон харууллаа.

Хэрэв УИХ тарахдаа тулбал 60 тэрбумчин, концессчин, ЖДҮ-чин гишүүдээс болж хариуцлага тооцсоны дараагаар УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байна гэсэн дүгнэлтэд хүрэх аваас хамгийн зөв гаргалгаа болно. Түүнээс хэн нэг генсек, ямар нэг намын дарга, зарим нэг хулгайч, луйварчин гишүүдийг өмгөөлж хамгаалахаар УИХ-ын бүрэн эрхэд халдаж, парламентын дархлааг үгүй болгоно гэдэг байж боломгүй асуудал.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com