Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Б.Энх-Амгалан: Д.Жигжиднямаатай холбоотой бичиг ирээгүй, тэр хэвийн ажиллаж байгаа

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад хилийн хориг тавьсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалангаас тодрууллаа.

-УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад хилийн хориг тавьсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Би тэр талаар дуулаагүй. Саяхан Москвагийн төмөр замын хуралд яваад ирсэн. Хэрэв хилийн хоригтой байсан бол тийш явахгүй байсан болов уу. АТГ-аас тэр хүнийг шалгаж байгаа, эрүү үүсгэсэн гэнэ гэх мэт мэдээлэл хөвөрч байна. Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой эрүүгийн хэрэг үүсч, шалгаж байгаа учир ажлаас нь түдгэлзүүл гэсэн албан бичиг ирээгүй байна. Тиймээс хүнийг энд тэнд гарсан мэдээллээр гүтгэж болохгүй байх. Хэрэв асуудал байгаа бол АТГ-аас ямар нэг бичиг ирэх байх. Ямар хэрэгт холбогдсон талаар надад мэдээлэл алга. Тэр хүн одоо хэвийн ажлаа хийгээд явж байгаа.

-Төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүс Д.Жигжиднямааг мөнгө завшсан гэх мэдээлэл өгдөг. Танд ямар нэг мэдээлэл ирж байсан уу?
-Надад төрийн бус байгууллагаас болон хуулийн байгууллагаас ч ямар нэг мэдээлэл ирээгүй. Мөн манай дотоод аудитын газраас түүний орооцолдсон аливаа хэрэгтэй холбоотой мэдээлэл ирүүлээгүй. Тиймээс үүнийг гүтгэлгийн чанартай мэдээлэл гэж харж байна. Ер нь албан тушаалтантай холбоотой янз бүрийн мэдээлэл гардаг. Тэр гарсан мэдээ бүрээр хүмүүсийг сэжиглэвэл Монголд сэжиглэгдэхгүй хүн бараг байхгүй болно. Үнэхээр асуудал байгаа бол хуулийн байгууллага нь шалгаад гаргаад ирэх байх.

-Ерөнхийлөгч Үндсэн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Энэ хоригийг хүлээж авах уу. АНСА-ыг цуцалсан юм уу?

-МАН-ын бүлэг хуралдаад хоригийг хүлээж авах асуудлыг дахин ярилцахаар болсон. АНСА-аар бүлэг, байнгы хороо, Их хурал дээр асуудлаа яриад явна байх. Намын бүлэг шийдвэрээ гаргаад, Ажлын хэсэг дахин хэлэлцэх болов уу. Ер нь Үндсэн хуулийг хүч түрч явуулдаг хууль биш. Зөвшөлцлийн хүрээнд явах ёстой суурь хууль. Тиймээс энэ асуудлаар талууд ойлголцох нь чухал.

-Дарханы зам энэ жил ашиглалтад орох уу?

-Налайхын замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-наас өмнө нээнэ. Харин Дарханы замын бүтээн байгуулалтын 1,3,5 дугаар багц хэвийн явж байгаа. Гэхдээ 2,4 багц дээр маш муу компани шалгарсан байна лээ. Иймд төслийг гацааж байгаа. АХБ-нд энэ гүйцэтгэгчийг сольж өгөөч гэдэг асуудлыг дахин тавина. Дарханы замын хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 1 гэхэд нээнэ. Харин 2,4 дэх багц хуучин замаараа явахаас өөр аргагүй боллоо. Хөдөлгөөнийг нээнэ гэдэг нь Улсын комисс хүлээн авна гэсэн үг биш шүү.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
1 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com