Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
С.Чинзориг: Тэтгэврийн зээлийн хүүг Засгийн газар биш арилжааны банкууд шийднэ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар 2018 оны улсын төсвийн гүйцэтгэлийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийв. Ингээд уг хуралдааны үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Тэтгэврийн зээлийн хүүг энэ сараас буурууллаа гэж байгаа. Яагаад гарсан шийдвэр хэрэгжих ёстой шатан дээрээ гацаад байна вэ. Олон нийтэд худлаа мэдээлэл тараад байгаа юм шиг ойлголт хүрээд байна. Өнөөдөр 223 мянган ахмадуудын 71 хувь нь тэтгэврийн зээлтэй байна.

ХНХ-ын сайд С.Чинзориг:
-Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай бууруулах арга хэмжээ авч байна. Тэтгэврийн зээлийн 24 сартай буюу хоёр жилийн хугацаатай нь 18 хувийн хүүтэй байсан. 10 дугаар сарын нэгнээс эхлээд энэ зээлийн хүүг 15.6 хувьд, ирэх оны нэгдүгээр сараас эхлээд 13 хувийн хүүтэй болгохоор ярьж байна. Гэхдээ зээлийн хүүгийн бууралт өмнө нь авсан зээлд хамаарахгүй. Бусад орнууд иргэдийн бодит орлогыг барьцаалж зээл үзүүлэх нь оновчтой биш гэдэг. Цалин, тэтгэвэр гэдэг тухайн өрхийн сарын орлого болохоос банкны барьцаа биш. Тиймээс хугацааг нь уртасгах, нөхцөлийг нь хөнгөвчлөх асуудлыг тавьсан.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Шинээр тэтгэврийн зээл авах хүн байхгүй байгаа. 230 мянган тэтгэвэр авагч л энэ асуудлыг хүлээж байгаа гэдгийг анхаарч арга хэмжээ авах тал дээр бодолцоорой.

ХНХ-ын сайд С.Чинзориг:
-Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг Засгийн газар юм уу, Нийгмийн даалтгалын газар шийдэхгүй. Арилжааны банкны үйл ажиллагаа. Арилжааны банкны зээлийн хүүгийн асуудалд оролцох эрхгүй.

Дашрамд дурдахад Төрийн банк хоёр жилийн хугацаатай тэтгэврийн зээлийг 15.6 хувийн хүүтэйгээр олгож эхэлсэн бол маргаашаас Хаан банкинд хэрэгжиж эхлэх юм байна. Байнгын хорооны хуралдаанаас гарсан санал дүгнэлтийг Төсвийн зарлагын хороонд танилцуулах юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com