Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
С.ЭРДЭНЭ: “НУУЦ” ГЭДЭГ ҮГЭЭР УЛС ТӨР ХИЙХЭЭ БОЛЬЦГОО

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон намын бусад удирдлагууд өчигдөр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг одоогоос 21 жилийн өмнө бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Жил бүрийн аравдугаар сарын 2-ны өдөр С.Зоригийн хөшөөнд гэр бүл, төрөл төрөгсөд, журмын нөхөд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Гэвч өнөөг хүртэл хэргийг шийдвэрлээгүй байна. Цэцэг өргөх ёслолын үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тус хэрэгтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Өнөөг хүртэл С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлахгүй байна. Монголын Хууль зүйн салбарыг 22 жил толгойлсон хүн маш хариуцлагагүй мэдэгдлүүд хийсэн. 

Зарим увайгүй улстөрчдийн “улс төрийн тоглоом” болгон ашиглаж, өөртөө болон бусдад ашиг хонжоо хайж буй 830142 дугаартай эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг “Маш нууц”-ын зэрэглэлээс гаргаж, олон нийтийн эргэлзээг тайлах цаг нь болсон. Улс төрийн ашиг хонжоо харахдаа л тодорхой асуудалд дуугардаг, ард түмний нийтлэг эрх ашиг хөндөгдөхөд дуугардаггүй байж болохгүй. Одоо С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг ил тод зарла. “Нууц” гэдэг үгийн ард улс төр хийж тоглохоо больцгоо” гэлээ.

Мөн тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайдад өчигдөр асуулга тавилаа. Асуулгад “С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой мөрдөн байцаалтын бүх нотлох баримт, материалуудыг, мөн дээр нь шүүхээс гарсан шийдвэр, тогтоолуудыг ил тод болгох ёстой” хэмээжээ. Учир нь “нууцын зэрэглэлтэй байгаа гэдэг байдлаар уг хэргийг хөшигний ард байлгаж, нуун далдалж энэ хэргээр 21 жил улс төр хийсэн. Үүнийгээ одоо болих хэрэгтэй. Ард түмэнд ил болгох ёстой. Ард түмэн өөрсдөө шүүг. Хэн буруутай, хэн буруугүй юм. Аливаа юманд хэмжээ хугацаа гэж бий. Одоо энэ хэргийг ил тод болгож, захиалагчийг зарла” гэдэг шаардлага тавьсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com