Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
АН: Эрх баригчид шахмал түлш хэрэглэх талаар иргэдэд зөвлөмж, сургалт хийгээгүй атлаа тэднийг буруутгаж байна

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өчигдөр хуралдаж, шахмал түлшний болон түүхийн дурсгалт соёлын өвийн барилга байгууламжид халдаж буй асуудлаар хэлэлцжээ. Мөн 2019 оны төсвийн ажлын хэсгийг байгуулж, Ард нийтийн санал асуулгын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан цаашид АН-ын зөвлөл ямар байр суурь баримтлах талаараа ярилцсан байна. Ингээд АН-ын зөвлөлөөс шахмал түлшний хэрэглээтэй холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Энэ тухай Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ, “Сүүлийн хэдэн хоногт шахмал түлшний хэрэглээнээс үүдэж нийтээрээ угаартах, хордох цаашлаад хүний амь нас хохирсон үйлдэл гарч байгаа тул шахмал түлшний хэрэглээ зохистой байгаа эсэхийг дахин шалгах, иргэд олноороо хордох аюул, бодит нөхцөл байдал үүссэнийг анхаарах шаардлагатай байна. Шахмал түлшний хэрэглээний асуудлаар шинжилгээний байгууллагууд дүгнэлтүүдээ гаргасан хэдий ч тэдгээр дүгнэлт нь бүрэн хангалттай эсэх нь мөн эргэлзээ төрүүлж байна. Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхтэй холбоотойгоор Засгийн газар нэлээд ажил хийсэн гэх нэрийн дор бодлогогүй, үрэлгэн маш их зардал гаргасан. Тэгсэн атлаа өнөөдөр сайжруулсан түлшний хэрэглээ, ашиглалт иргэдийн сэтгэлд нийцэхгүй байгаа нь нэгэнт тодорхой болсон. Өвлийн дүн хүйтэн эхлэхээс өмнө энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол цаашлаад нийслэлчүүдэд аюул нүүрлэнэ. Шахмал түлшний стандарт, найрлагын талаар олон нийтэд мэдээлэл хангалтгүй байгаа. Шахмал түлш хэрхэн хэрэглэх талаар иргэдэд зөвлөмж, сургалт хийгээгүй атлаа иргэдийн хэрэглээнээс болсон гэж хэлэх увайгүй оролдлогоо болих хэрэгтэй. Шахмал түлшнээс ялгарч буй химийн элемент нь үнэргүй, өнгөгүй, маш хортой бодис байгаа нь зөвхөн айл өрхүүдэд биш агаарын дэгдэлтээр нийт массад нөлөөлөх эрсдэлтэй” гэв.

АН соёлын өвийн дурсгалт барилгуудыг хамгаална гэв

Дараагийн асуудал бол түүхийн дурсгалт соёлын өвийн асуудал байв. Тэрбээр “Хотын төвд нийт 14-15 баганат барилгууд байдаг. Анх хотыг байгуулахдаа эртний өв соёлоо дээдлэн баганыг бэлгэшээж байгуулсан. Багана бол өрх гэр, улс орны тулгуур. Тиймээс энэ олон баганат барилгыг хотын түүхт өв соёл гэж үздэг. Монголчууд 1930 оны үед түүхийнхээ сүм хийд, жижиг тосгодыг бүгдийг устгаж үгүй хийсэн. Энэ бол 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед гарсан үйл явц. Үүнийг МАХН хийсэн. Тэгвэл өнөөдөр МАН 100 жилийн түүхэн ой дээрээ Монголын түүхэн өв соёл болох анхны хотыг устгахыг санаархаж байгаад Ардчилсан нам эсэргүүцэж байна.Төрийн ордноос эхлээд Түүхийн төв музей, МУИС, УДЭТ, Төв номын сан, Гадаад яам гэх мэт эдгээр 15 барилга баганат барилга. Энэ түүхийн барилгуудыг өв соёл гэж үзэхгүй, 40 жилийн настай гэж үзэж болохгүй. Энэхүү барилгуудыг нураах юм бол бид эсэргүүцлээ илэрхийлнэ. Эдгээр барилгыг хуучин хэв маягаар хадгалан үлдээх боломж бүрэн бий. Энэ нь 40 жилийн настай гэж үзэж байгаа ч 400 жилийн дараа бидний үнэт өв соёл болон үлдэх болно” гэж үргэлжлүүлэн ярьсан юм.
Ингээд АН-аас Соёлын өвийг хамгаалах хуулийг эргэж зайлшгүй харах ёстой гэв. Хэрэв шаардлагатай гэж үзвэл Соёлын өвийн тухай хуульд Түүхийн дурсгалт соёлын өвийг хамгаалах заалтыг хууль санаачлан оруулах болно гэдгээ нэмж хэллээ. Мөн У.Хүрэлсүхийн Засгийн газарт энэ талаарх гаргасан тогтоолоо хүчингүй болгох шаардлага хүргүүлнэ. Хэрэв хүчингүй болгохгүй бол Үндсэн хуулийн цэцэд хянуулахаар хандана гэсэн юм.

2020 оны улсын төсөвтэй холбоотойгоор ажлын хэсэг байгууллаа

Гурав дахь асуудлын хүрээнд 2020 оны төсөвтэй холбоотой асуудлаар Б.Пүрэвдорж гишүүнээр ахлуулсан Ажлын хэсгийг байгуулсан байгаа. Энгийн жишээ дурдахад, 2020 оны төсөв дээр энэ соёлын өвийг устгаж, шинэ барилга байгууламж барих ажилд 546 тэрбум төгрөгийн төсөв бүхий ирэх жил 138,9 тэрбум төгрөг төсөвлөснийг бид эргэж харах шаардлагатай гэж үзэж байна. Тиймээс энэ мэтчилэн бодлогогүй, үрэлгэн хөрөнгө оруулалтын олон төсвийг зайлшгүй хянах ёстой. Зарлага маш их хэмжээгээр өсч, төсвийн алдагдал хоёр их наядын хэмжээнд хүрч байгааг иргэд зайлшгүй хянах ёстой. Мөн өнөөдрийн хурлаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан талаар ярилцаж цаашид Ардчилсан намын улстөрийн гаргах санал дээр тулгуурлаж, улмаар зөвшилцлийн ажлын хэсэгт оролцоно гэдгээ илэрхийлсэн юм.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нийгэм дэх өнөөдрийн эдийн засгийн байдалтай холбоотой зарим тоо баримтыг дурдсан юм. Тэрбээр, “Манай улсын эдийн засаг нүүрс, зэс гэсэн хоёр эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ ханшаас шууд хамаардаг. Монгол Улсын ДНБ-ий 30 орчим хувь, нийт экспортын 90 хүртэлх хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлдэг болохоор тэр. Энэ хоёр эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн ханш нэмэгдвэл тээвэр, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг бусад салбаруудын үйл ажиллагаа сэргэдэг. Унавал дагаад урууддаг. 2013 онд зэсийн баяжмалыг 948 сая ам.доллароор борлуулж байжээ. Харин 2018 онд борлуулалт нь 2 тэрбум ам.долларт хүрч даруй хоёр дахин өсчээ. Нүүрсний хувьд 2015 онд 555.9 сая ам.доллароор борлуулж байсан бол 2018 онд 2 тэрбум 802 сая ам.долларт хүрч бараг зургаа дахин нэмэгджээ. Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ ханш ийнхүү өсөөд зогсохгүй, гурван жилийн хугацаанд ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам доллар орж ирж байгаа нь Монгол Улсын эдийн засаг сэргэх гол шалтгаан болсон юм. Харин энэхүү эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьдралд хүргэх бодлого явуулах нь УИХ, Засгийн газрын хийх ёстой ажил. Харин эрх баригчид маань энэхүү үүргээ хэрхэн биелүүлж байна вэ? Валютын ханш чангарч, Инфляц өсч, Өргөн хэрэглээний үнэ тасралтгүй өсч иргэд бухимдалтай байна” хэмээн тэрбээр онцолсон юм.

Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан. Хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдсэн төсөл бүр хэрэггүй болсон гэсэн үг үү?

-Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Бүхэлд нь хориг тавьсныг Их хурал хүлээж авсан. Энэ нь Үндсэн хуулийг задалж ярих боломж нээгдлээ гэсэн үг. Харин үүгээр далимдуулан зарим гишүүдийн ярьж байгаа шиг бүгдийг бусниулах оролдлого Ардчилсан намын байр суурь биш. Нэмэлт өөрчлөлт дээр олон чухал заалт байна. Хоёрдугаар хэлэлцүүлгээ задлаад явах уу, эсвэл гуравдугаар хэлэлцүүлэг рүү хүчээр явах уу гэдэг нь эрх баригчдын асуудал болж хувирсан. Зөвшилцөх ажлын хэсэгт орж явна гэж бид саналаа хэлсэн.

-Тодорхой саналуудаа үргэлжлүүлж тавина гэсэн үг үү. Эцсийн шийдэл гаргах нь АНСА байх уу?

С.Эрдэнэ:

-Бид ард нийтийн санал асуулга явуулж шийдье гэсэн санал хэвээр байгаа. Гэхдээ эрх баригчдын улс төрийн заль мэхэд автахгүй. Учир нь хоёрдугаар төслөөр ард нийтийн санал асуулга явуулах гэж байгааг зөвшөөрөхгүй. Анх оруулж ирсэн төслийн гялайж гялтайх зүйл юу ч байхгүй. Ардчилсан намын саналыг тусгаагүй, Ерөнхийлөгчийн саналыг ч хүлээж аваагүй. Түүнчлэн засаглалын хэлбэрээ тодорхой болгоё, сонгодог парламент руу явах, сонгуулийн тогтолцоо аль болох иргэд олон нийтэд ойлгомжтой байхаар санал тавьсан хүлээж аваагүй. Энэ саналуудыг авч хэлэлцээд зөвшөөрөөд явах юм бол бид зөвшилцөөд явна. Яг одоогийнх шигээ хүч түрээд явах юм бол цаашид бид оролцохгүй.

Д.Эрдэнэбат:

-Нэг зүйлийг тодруулж хэлэхэд амралтын өдрүүдээр үүнтэй холбоотой явж байгаа мэдээллийг үзэхэд ерөөсөө хэлэлцүүлгийг хоёрдугаар хэлэлцүүлгээс нь задалж юу ч биш болгох санаархал их байна. Мэдээлэл тэнцвэртэй байх хэрэгтэй. Хоёрдугаар хэлэлцүүлэгт орсон ард түмэнд хэрэгтэй саналыг Ардчилсан намын зөвлөл задлахын төлөө явахгүй. Тийм юм байгаа бол эрх барьж байгаа 64 гишүүнд л байгаа байх. Түүнийг эдгээр 64 гишүүн дотооддоо учраа олох хэрэгтэй. Харин бидний тавьж байгаа санал бол намын эрх ашиг огт ч байхгүй. Бидний тавьж байгаа санал бол сонгодог парламентыг төгөлдөршүүлэх, зарчмын амин сүнс болсон саналууд байгаа. Өөр илүү дутуу зүйл рүү бид орохгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com