Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
ЕРӨНХИЙ САЙД ТА ӨӨРӨӨ “САЙЖРУУЛСАН ТҮЛШ АЮУЛГҮЙ” ГЭХ БАТАЛГАА ГАРГА

Сайжруулсан буюу шахмал түлш түлснээс болж угаартсан хүний тоо өдөр бүр нэмэгдсээр байна. Өчигдөр буюу 2019 оны аравдугаар сарын 9-ний өдрийн байдлаар зургаан хүний амь нас эрстэж, 126 хүн угаартан хордсон байдалтай байна. Амь насаа алдсан зургаан хүнээс хоёр нь хүүхэд байсан. Иймд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос шахмал түлшний угаарт хүүхэд, эмэгтэйчүүд өртөж амь насаа алдсанд харамсч, цаашдаа ийм байдал үүсгэхгүй байхад анхаарч ажиллахыг шаардаж, байр сууриа илэрхийллээ.

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг:
Хориотой бодисоор хүүхэд, эмэгтэйчүүдийг хордуулж байна

-Нийслэл хотод өнөөдөр 1.4 сая гаруй хүн амьдарч байна. Энд 530 мянга орчим хүүхэд бий. Үүнээс 300 гаруй мянган хүүхэд нь гэр хороололд амьдарч байна. Хүүхдүүдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалахын төлөө бид сайжруулсан түлшин дээр Ерөнхий сайд өөрөө эрүүл мэндэд аюулгүй гэсэн баталгаа гаргаж өгөхийг шаардаж байна.
Төр засаг энэ түлшийг хэрхэн түлэх зааварчилгааг ил тод болгоогүй, иргэдэд түлшийг яаж хэрэглэх тухай зааварчилгааг дутуу өгсний гайгаар дөрөвхөн хоногийн дотор 100 гаруй хүрч угаартан, зургаан хүний амь нас хохирсон байна.

НИТХ-ын төлөөлөгчид НИТХ-ын хуралдаан дээр сар бүр 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсч байсан. Бидэнд сар бүр мэдээлэл өгөхдөө бүх зүйл стандартын дагуу явагдаж байгаа тухай мэдээлэл өгч байсан. Бид иргэддээ тэндээс авсан мэдээллийн дагуу сайжруулсан түлшний талаарх мэдээллийг өгч байсан. Гэтэл хоёрдугаар сард уг түлшний стандарт нь өөр байгаа талаарх дүгнэлт Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас гаргаж байсан боловч нэг ч удаа мэдээлээгүй. Хүн нас барсны дараа тэр мэдээлэл ил болсон байна. Ингэж мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг зөрчсөн, мэдээлэл нээлттэй авах эрхийг нь боогдуулж нуун дарагдуулсан, төрийн албаны ёс зүйн дүрмийг зөрчсөн байна.
Иргэддээ мэдээлэл өгдөггүй, судалгаа шинжилгээгүй шийдвэрийнх нь улмаас иргэдийн амь насанд хохирол үүсчхээд байхад төр ядаж ёс зүйн хариуцлагаа хүлээж уучлал гуйх ёстой. Гэвч Ерөнхийлөгчөөс өөр хүн өнөөдрийг хүртэл уучлал гуйсангүй.

Өнөөдөр хотын иргэд агаарын бохирдлоосоо салахыг хүсч байгаа боловч сайжруулсан түлшийг хэрэглэхээс айж байна. Албаны хүмүүс нь бүгд өөр өөр мэдээлэл хийж байгаа учраас иргэд хэнд итгэхээ мэдэхгүй байна. Тийм учраас улсын Ерөнхий сайд өөрөө иргэддээ хандаж, баталгаа гаргаж өгөх ёстой гэж бид үзэж байна.

Түлшний гадна талын уутан дээр “Бүх төрлийн зууханд түлэхэд аюулгүй” гээд бичсэн байгаа. Энэ аюулгүй гэсэн баталгаа нь одоо аюултай болчихлоо. Арваад жилийн өмнө манай улсад шингэн шилээр барьцалдуулж түлш үйлдвэрлэж туршиж үзсэн. Гэтэл түүнийг нь БНХАУ-д хүний эрүүл мэндэд аюултай гээд хориглосон мэдээ байна. Харин энэ шахмал түлшийг шингэн шилээр барьцалдуулсан гэж байна. Хэрэв энэ найрлагаа олон нийтэд ил болгосон бол эхлээд судалсан эрдэмтэн судлаачид шингэн шилийг БНХАУ-д хориглосон, хэрэглэж болохгүй гээд зөвлөх байсан. Харамсалтай нь иргэдээсээ нуусны хор одоо гарлаа. Шинэ юм хэрэглэх гэж байгаа бол ард түмнээр хэлэлцүүлэх ёстой. Гэтэл үүнийг түл түлэхгүй бол хариуцлага тооцно. Дээр нь үүнийг түлж байхдаа шүүмжлэх юм бол хариуцлага тооцно гэж хэлсэн. Тэгвэл өнөөдөр өөрсдөдөө хариуцлага тооц л доо. Хориотой бодисоор хүүхэд, эмэгтэйчүүдийг хордуулахыг бид эсэргүүцэж байна.

Хэд хэдэн хүн угаартаж, амиа алдаад байхад ээлжит шахааны бизнесээ яриад айл бүрт дохиолол 6 тэрбум төгрөгөөр авч өгөх тухай ярьж байгаа нь хариуцлагагүй үйлдэл. Авч өгөх гээд байгаа бол хүүхдүүдтэй айлууддаа чийгшүүлэгчтэй, агаар шүүгч авч гэж хэлмээр байна. Тэр дохиоллыг дуугарахаас өмнө угаартахгүй гэсэн баталгаа алга. Иргэд шөнө унтахдаа дохиолол хэзээ дуугарахыг хүлээж байх хэрэг үү. Дохиололд сэрэхгүй хүн байвал яах вэ гэдгийг бодож үзсэн үү. Монгол Улсын төсөв дуртай үедээ гаргаж ирээд зарцуулаад байдаг юм биш. Шаардлагатай зөндөө зүйлд төсөв гаргаж чаддаггүй мөртлөө өөрсдийн шийдвэрт алдаа гарсан тохиолдолд үр дүнгий нь мэдэхгүй шууд төсвийн мөнгийг гаргаад зарцуулчхаж болохгүй гэж үзэж байна.

АН-ын ҮБХ-ны гишүүн Э.Цэцэгсайхан: Нэг ч гэсэн хүний амь аврахын төлөө нэгдэж, гарах арга замыг олох хэрэгтэй

-Хүний алтан амь үрэгдэж хүүхэд эмэгтэйчүүд хохирогч болж байна. Гэтэл жил бүр ийм тооны хүмүүс угаартаж нас бардаг гэсэн тоо хэлээд сууж болохгүй. Харин бид үүний эсрэг, энэ амь насаа алдаж байгаа хүний тоог бууруулахын төлөө нэг ч гэсэн хүний амь аврахын төлөө тэмцэх, нэгдэж гарах арга замыг олох хэрэгтэй.

АН-ын ҮБХ-ны гишүүн Э.Аззаяа: Төрийн буруутай бодлогоос иргэний амь үнэгүйдэх учиргүй

-Дөнгөж аравдугаар сар гарч байхад зургаан хүн амь насаа алдсан гэдэг үнэхээр том тоо. Өвлийн ид улиралд аюулын харанга дэлдэж байна гэсэн үг. Бидний цөөхөн монголчууд туршилтад орж үхсээр байх уу. Дарга нар дээгүүрээ камерны өмнө попорч нэгнээ загнадаг мода болиод ажлаа хиймээр байна. Төрийн буруутай бодлогоос иргэний амь үнэгүйдэх учиргүй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
1 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com