Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Засгийн газар УИХ-ын нэгдсэн чуулганд шахмал түлшний талаар мэдээлэл хийлээ

УИХ-ын чуулганы баасан гаргийн үдээс хойших хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний асуудлаар Засгийн газар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулав. Шадар сайд Ө.Энхтүвшин сайжруулсан түлшний асуудлаар чуулганы хуралдаанд мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-Агаарын бохирдлыг сайжруулсан олон улсын туршлагаас харахад сайжруулсан шахмал түлшийг ашигласан байдаг. Тиймээс түүхий нүүрсний чанарыг сайжруулах судалгаа, туршилтыг Японд хийсэн байна. Ухаахудагийн нүүрснээс гарсан боловсруулсан түлшнээс шахмал түлш үйлдвэрлэх боломжтойг нотолсон. Ухаахудагийн шахмал түлшний чанар Багануурынхаас долоо дахин илүү илчлэгтэй гэдгийг тогтоосон. Орчны бохирдлыг судалж, Тавантолгой дахь “Энержи ресус” компанийн нүүрс баяжуулах үйлдвэрийн баяжуулсан нүүрс нь дэгдэмхий бодис бага, илчлэг өндөртэй, эрчим хүчний түлшинд зориулагдсан боломжийн бүтээгдэхүүн болохыг тогтоосон. Засгийн газар жилд 700 мянган тонн сайжруулсан түлш үйлвэрлэх хүчин чадалтай “Тавантолгой түлш” ХХК байгуулж, нийслэлийн гэр хорооллынхонд зориулсан шахмал түлш үйлдвэрлэж эхлээд байна.

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн таван хувьд нь есдүгээр сард, 32 хувь нь аравдугаар сард, 29 хувь нь арваннэгдүгээр сард жилийн хэрэгцээний нүүрсээ худалдан авдаг бол 21 хувь нь хэрэгцээний нүүрсээ жижиглэнгээр авдаг. Одоогийн байдлаар зургаан дүүрэгт байрлуулсан 332 борлуулалтын цэгт 66328 тонн шахмал түлш хүргэсэн байгаа. Ингээд нийт 25 мянган тонн нүүрс борлуулсан. “Тавантолгой түлш” ХХК 64.1 мянган тонн түлшийг түгээх ажлыг зохион байгуулж байгаа. Сайжруулсан нүүрсийг худалдан авах 210 мянган карт тарааж, хяналт тавин ажиллаж байна. Энэ оны аравдугаар сарын 3-10-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын улмаас дуудлага өгсөн 77 өрхийн 169 хүн буюу 73 хүүхэд, 93 насанд хүрсэн хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Энэ өдрүүдэд нийт зургаан хүн, үүний дотор бага насны хоёр хүүхэд эрсэдсэн нь туйлын харамсалтай бөгөөд шалтгаан нөхцөлийг тогтоох ёстой гэж үзэж байна. Өнөөдрийн өглөөний зургаан цагийн байдлаар 15 өрхийн 32 иргэн угаарын хийн хөнгөн ба хүнд хэлбэрийн хордлогын шинжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ авлаа. Түлшний барьцалдуулагчийн дээжийг авч, хими технологийн хүрээлэнгийн лабораторид шинжилгээ хийлгэж байгаа. Мөн сайжруулсан шахмал түлшний дээжийг Орос, Хятад, Япон улсад шинжлүүлэхээр явуулсан. Сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээг айл өрхүүдэд өгч, сэрэмжлүүлж байна. Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах ажлаасаа ухрахгүй. Харин энэ ажлыг таслан зогсоох гэсэн ил далд санаархал байгааг иргэд хэлдэг. Угаар гэдэг дайсантай хүчийг нэгтгэхэд саад болж байна. Зарим хүний тархи толгойд байгаа утааг арилгаж байж, пийшин яндангийн утааг арилгах ажлыг зэрэгцүүлж хийх хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Сайжруулсан түлшний угаарын хийд хордож амиа алдсан хүмүүс дотор нэг гэр бүлийн хоёр хүүхэд өртсөн. Би энэ хоёр хүүхдийн буяны ажилд оролцож, ар гэрийнхэнтэй нь уулзсан. Би энэ үгийг хэлэхдээ агаарын бохирдолтой тэмцэх Засгийн газрын бодлогыг буруутгах гэсэнгүй. Ар гэрийнх нь хүмүүс “яагаад аюулгүй байдлын баталгаа хангаагүй түлш тараагаад өгсөн бэ. Энэ чинь химийн зэвсэг өгсөнтэй адил боллоо. Төр, засгийн ажил хариуцсан хүмүүс хариуцлага хүлээхгүй юу. Буруу ажиллагаагаа засъя гэж иргэддээ үгээ хэлэх боломжгүй байгаа юм уу. Өчигдөр дөнгөж хоёр хүүхдээ инээж хөхрөөд явж байхыг харсан залуу эцэг эхийн шок арилаагүй байхад өөрсдийгөө хамгаалах гэж нийтэд ярихын оронд нэг ч гэсэн хүн ирж учирлаж ярьж болоогүй юм уу” гэсэн үгийг хэлж байна лээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин:
-Үүнд мэргэжилтнүүд тодорхой хариулах хэрэгтэй. Иргэд туршаагүй түлшийг яагаад бидэн дээр туршсан бэ гэж байгаа. Мэргэжилтнүүд туршсан гэдгээ хэлээд өгөөч. Бидний яриа хоорондын маргаан болоод байна. Дүгнэлт гараагүй байхад шуугиулаад байгаа хүмүүс бий. Лабораторийн дүгнэлт гарахаар худлаа гээд байгаа. Өөрөө дүгнэлт гаргачихгүй яасан юм. Засгийн газрыг энэ ажлаасаа ухар, няц гэж шаардаж шахаад байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Цагдаагийн чиглэлээр би танилцсан. Муудсан зуухнаас асуудал үүссэн гэсэн нэг зүйл бий. Мөн яндангийн асуудал байгаа. Гуравдугаарт, сойлтуур, дөрөвдүгээрт ханан пийшингийн асуудал байна. Мөн тав дахь нь үнсийг нь унагалгүй түлш нэмээд хийсэн байна. Энэ таван үндсэн зүйлийг цагдаагийнхан гаргасан. Ард иргэдийг өөлөх, зэмлэх зүйлгүй. Дэндүү харамсалтай явдал болсон. Цаашид ийм асуудал гаргахгүй байх тал дээр Засгийн газар ажиллаж байна. Сүүлийн хоёр хоног амиа алдсан зүйл байхгүй, гэхдээ угаартах дуудлага тасрахгүй байна. Манай шүүхийн шийдвэрийн байгууллага 27 уурын зуухтай. Нүүрс түлдэг. Хэд хоног туршиж үзсэн. Утааны хэмжээ 40 хувиар буурсан гэдэг дүгнэлт хийсэн. Монголын лабораториор шинжилгээ хийлгэсэн. Асуудал гараад байсан учир гадаадын лаборатори руу явуулсан. Хариу ирэхээр дүгнэлт гарна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Сүүлийн хэд хоногт огцом хүйтэрсэн тул сайжруулсан түлш ашигласнаар 214 хүн хордож, зургаан хүн амиа алдлаа. Энэ бол сайжруулсан түлшийг ашиглахад гарсан ноцой үр дагавар. Улаанбаатар хотод онцгой нөхцөл байдал үүсээд байна. Хүний амь эрсэдлээ гэдэг хамгийн ноцтой үйлдэл. Өнөөдөр Улаанбаатарчууд нийтдээ айдастай амьдрах боллоо. Гэр бүлээрээ амь насаа алдах айдастай байна. Яагаад Тавантолгойн өндөр илчлэгтэй нүүрсийг сайжруулсан түлшинд сонгосон бэ? Энэ өндөр илчлэгийг гэр хорооллын зуух, пийшинд таарна гэж яаж үзэв.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:
-Шахмал түлш маш хортой гэдэгтэй санал нийлэхгүй байна. Бид шахмал түлшний стандартыг 2014 оноос мөрдөж эхэлсэн. Харамсалтай нь бүтээгдэхүүн гараагүй байсан. Шахмал түлшний стандартыг сайжруулж гаргаад, боломжийн стандартаар гаргасан. Сайжруулсан түлшний чийглэг Налайх, Багануурын нүүрснээс 2-2.7 дахин бага. Багануурын нүүрстэй харьцуулахад харьцангуй сайн нүүрс. Дийлэнх айлууд сайжруулсан түлш түлж байгаа. Зуух дэлбэрсэн асуудал гараагүй. Ханан пийшинтэй айлуудад асуудал бий. Энэ жил бороо их орсноос болоод ханан пийшингийн яндан бохирдож битүүрсэн. Сайжруулсан түлш удаан шаталттай учир ядангийн халхавчийг хааж болохгүй. Ханан пийшинг манай мэргэжилтнүүд цэвэрлэж үзэхэд хоёр шуудай нүүрс гарсан байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Зарим нэг хүмүүсийн тархины утааг арилгаж байж бид утааг арилгана гэж хэнийг хэлээд байгаа юм. 159 хүн угаартаад байна. Энэ маазрал биш. Баавгайд хүн бариуллаа гэхэд инээгээд л байсан. Энэ Шадар сайдыг огцруулах хэрэгтэй байна. 159 хүн угаартсан нь асуудал мөн үү. Хэн хариуцлага үүрэх вэ? Энэ түлшийг та нар авчирсан. Бид утаатай тэмцэхгүй гэж суугаагүй. Хүмүүс угаартаад байна. Олон улсын лабораторийн хариу ирээгүй байхад юун дүгнэлт хэлээд байгаа юм.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:
-Угаартсан асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэдэг юм билээ. Өмнөх жилүүдэд ч хүмүүс угаартаж байсан. Тэр үед хэн дуугарч байсан юм. Харин өнөөдөр дуугарч байгаа нь сайн. Бид олон улсын шинжилгээнд явуулсан. Мөн өөрсдийнхөө мэргэжилтнүүдэд итгэх хэрэгтэй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com