Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зарчмын гурван асуудлаар зөвшилцөж байна

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд УИХ өөрчлөлт оруулсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-АН-ын зөвлөлийн тавьж байгаа санал зөвшилцлийн ажлын хэсэг дээр хэр дэмжигдэж байгаа бол?

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт орууллаа. Ардчилсан намын зөвлөл Үндсэн хуульд сонгуулийн холимог тогтолцоог тусгаж өгөх санал тавьж байгаа. Энэ тогтолцоог оруулснаар УИХ бодлогын хувьд зөв ажиллах суурь тавигдана. Жагсаалтаар орох нэрсийг ямар ч байдлаар өөрчилж болно. Жагсаалтаар орох нэр дэвшигчийг сайн хуульчид, салбарын мэргэжилтнүүдээс бүрдэх боломжийг нээх ёстой. Парламентын тогтолцоотой улс орон Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог. Ардчилсан парламентаа баталгаажуулъя л гэж байгаа. Ерөнхий сайдад эрх мэдлийг нь бүрэн өгөх хэрэгтэй. Парламент зөвхөн хууль тогтоох байгууллага байж, гүйцэтгэх засаглалыг хянах хэрэгтэй. Тиймээс Ерөнхий сайдад Засгийн газраа бүрдүүлэх эрх олгох нь зүйтэй.

Зөвшилцлийн ажлын хэсэг ямар асуудал руу орох вэ, Ардчилсан намын тавьж байгаа гурван асуудлыг хүлээж авах уу гэдэг дээр туллаа. Зарчмын гурван санал дээр тулгуурлаж ярилцъя гэж байна. Ардчилсан нам ардчилсан Монгол Улсыг бүрэн баталгаажуулах нөхцөлийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөрөө шийдэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ зарчмын гурван саналыг оруулахгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлт явагдахгүй. Ийм байдлаар зөвшилцлийн ажил үргэлжилж байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандвал яах вэ?

-Үндсэн хуулийн Цэц дээр очих боломж одоо ч нээлттэй. Үүнийг үгүйсгэж болохгүй. Саяхан Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд хориг тавьсан. Цаашид Ерөнхийлөгчтэй зөвшилцөх зайлшгүй шаардлага гарна. Зөвшилцлийн хугацаанд нэгдмэл ойлголтод хүрэх хэрэгтэй. Ямар ч улстөрч улс орны ирээдүйн төлөө ажиллах хэрэгтэй. Бүр болохгүй бол буулт хийх зарчимдаа орох нь зүйтэй. Ирээдүйгээ харсан гарцаа олж харах хэрэгтэй. Түүнээс бус үнэмлэхүй олонхоороо түрээд энэ хуулийг хүчээр баталж болохгүй.

-Ирэх оны төсвийг хэрхэн дүгнэж байна вэ?

-2020 оны улсын төсөв сонгуульд чиглэсэн гэдэг нь ойлгомжтой харагдаж байгаа. Энэ бол урьд хожид байгаагүй орлогын нэмэлтээр зардлаа нөхсөн байна гэж харж байгаа. Сонгуульд иргэдээсээ санал авахын тулд төсвийн зардлаа нэмж болохгүй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com