Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Б.Бат-Эрдэнэ: Хуулийн байгууллагын шалгаж байгаа ЖДҮ-гийн хэргийг Ёс зүйн дэд хороо хэлэлцэхгүй

УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнээс тус дэд хороо ямар асуудлыг хэлэлцэх гэж байгааг тодрууллаа.

-УИХ-ын зарим гишүүдийн асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэнэ гэсэн. Таны даргалж байгаа хороо хэзээ хуралдах вэ?

-Ёс зүйн дэд хороо маргааш хуралдах төлөвлөгөө бий. Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганаар Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд гишүүдийн дэмжлэг аваагүй. Тэгэхээр хуучин бүрэлдэхүүнээрээ хуралдана.

-ЖДҮ-чин гишүүдийн асуудлыг яаралтай шийдэх ёстой гэж байгаа. Ёс зүйн дэд хороогоор энэ асуудлыг хэлэлцэх үү. Маргааш хуралдахдаа ямар ямар асуудал хэлэлцэх юм бэ?

-“Бид уучлахгүй” иргэний хөдөлгөөнөөс УИХ-д шаардлага ирүүлсэн. Үүний дагуу хөрөнгө орлого нь огцом өссөн гурван гишүүний асуудлыг хэлэлцэнэ. Эдгээр гишүүдэд тайлбар ирүүлэх албан бичиг явуулсан. Тайлбараа ирүүлж байгаа. Ёс зүйн дэд хорооны дүрмээр гишүүдийн намын харьяаллыг нь харгалзан үзэж ажлын хэсэг байгуулдаг. Энэ ажлын хэсгийг маргаашийн хурлаар байгуулна. Иргэний хөдөлгөөний зүгээс УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр хуулийн байгууллагууд шалгаж болохгүй байна. Ёс зүйн дэд хороо шалгаж болохгүй, процессын хувьд удаан үргэлжлэх юм байна. Тэгэхээр бид ойлгож байна. Хууль эрх зүйн хувьд өөрчлөлт хийе. Тухайлбал, Авлигын эсрэг хуулийн 13.2 дахь заалтыг хуулийн байгууллага УИХ-ын гишүүдийн асуудлыг төрийн өндөр дээд албан тушаалтай хүмүүсийн асуудлыг шууд татан авч шалгадаг хуулийн өөрчлөлт оруулъя гэсэн. Үүнийг нь зөв зүйтэй асуудал гэж үзсэн. Шаардлагатай бол уг төслийг санаачлаад явна. Бас УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг зөрчсөн хоёр гишүүний асуудлыг хэлэлцэнэ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын асуудал бий.

-УИХ-ын гурван гишүүний хэн хэн нь тайлбараа албан ёсоор өгсөн бэ?

-Одоогоор УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Л.Болд нар тайлбараа ирүүлсэн. Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хараахан ирүүлээгүй байна. УИХ-ын Ёс зүйн дэд хороо урд нь ямар үүрэгтэй, хэрхэн үйл ажиллагаа явуулдаг эсэх нь мэдэгдэхгүй явж ирсэн.

ЖДҮ-чин гишүүдийн асуудлаар Ёс зүйн дэд хороо хуралдаагүй. Би долдугаар сард энэ хорооны даргаар томилогдож ажлаа хүлээж авсан. Надаас өмнө энэ хороог УИХ-ын гишүүн С.Бямбацогт даргалж байсан. Тухайн үед ЖДҮ-гийн асуудлаар хурал зарласан ч ирц бүрдэж хуралдаж чадаагүй. Би ч бас хоёр удаа хуралдуулах гээд зарласан ч гишүүд ирэхгүй байгаа.

Харин өнөөдөр хууль хяналтын байгууллага ЖДҮ-чин гишүүдийн хэргийг шалгаж байгаа учраас ЖДҮ-гийн асуудлыг хэлэлцэхгүй. Хуулиараа Ёс зүйн дэд хороо хууль хяналтын байгууллагын шалгаж буй хэргийг хянаж, шалгаж хэлэлцдэггүй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com