Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Д.Дамба-Очир: Миний явуулсан албан бичигт дурдсан өгүүлбэрээр намайг буруутгаж байгаа

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос нэр нь холбогдсон ЖДҮ-гийн хэргийн талаар тодрууллаа.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал юу болсон бэ?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингээд зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийнэ. Тэгээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ард түмний санал асуулга явуулах эсэх асуудлыг эцэслэн тохирно гэж бодож байна.

-Тэгэхээр ямар өөрчлөлт оруулах ёстой юм бэ?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт нь хуулийн төсөл байхаар тусгасан. Энэ заалтыг өөрчилнө. Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна гэдгийг анхааруулсан.

-Ёс зүйн дэд хороогоор гурван гишүүний асуудлыг хэлэлцэнэ гэсэн. Энэ ямар асуудал байгаа юм бэ?

-Хөрөнгө орлого нь ихээхэн хэмжээгээр нэмэгдсэн гэсэн. Үүндээ тайлбар хийх ёстой юм билээ. Үүнийг нь УИХ-ын Ёс зүйн дэд хороо хэлэлцэх ёстой. Төрийн бус байгууллагууд ч үүнийг шаардсан гэсэн. УИХ-ын баасан гаргийн нэгдсэн чуулганаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцсэн гол асуудал нь хорт хавдрын тухай байсан. Ирэх оны улсын төсөвт хорт хавдартай тэмцэх ажилд 30 гаруй тэрбум төгрөг тусгах ёстой. аймаг, дүүргийн эмнэлгүүдэд долоон төрлийн хорт хавдар илрүүлэх тоног төхөөрөмж тавьж өгнө. Ингээд иргэдийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авна. Жилд хорт хавдраар 4000 гаруй хүн нас барж байгаа гэсэн судалгаа гарсан. Энэ өвчнийг эрт илрүүлэх нь чухал.

-ЖДҮ-чин гишүүдийн асуудлыг шийдэх тухай ярьж байгаа. Та энэ хэрэгт нэр холбогдсон. Уг хэргийг шийдэх явц ямар шатандаа явж байна вэ?

-Намайг албан бичиг өгсөн гэдгээр ЖДҮ-гийн хэрэгт холбогдуулдаг. Нэр хүндийг минь харлуулах үүднээс ийм зүйл ярьж байгаа. Хүн бүр л албан бичиг явуулдаг шүү дээ. Тэр албан бичигт “Энэ аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж чадахгүй бол эрсдэлийг нь би хүлээнэ” гэсэн өгүүлбэр бий. Үүнийг далимдуулаад өнөөг хүртэл ярьж байгаа.
-УИХ-ын таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тухай асуудал хөндөгдөж байсан. Үүнээс хойш таныг дуудаж мэдүүлэг тайлбар авсан уу?
-Тийм зүйл байхгүй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com