Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Намууд УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Хэнтий аймгийн 42-р тойрогт УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчийн бичиг баримтаа нам, эвслүүд тавдугаар сарын 31-ний дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм. Мөн бие даан нэрээ дэвшүүлэгч нь зургадугаар сарын 02-ны дотор баримт бичгээ бүрдүүлж Сонгуулийн ерөнхий хороонд өгөх ёстой. Ингээд Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн материалыг нягтлаад д зургадугаар сарын 07-ны дотор бүртгэх эсэх талаар тогтоол гаргана. Иймд тус тойрогт болох УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ улс төрийн намууд тодруулж эхлээд байна.


Тухайлбал, Хэнтий аймгийн Ардчилсан намын хороо тавдугаар сарын 24-нд хуралдаж УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэхээр болсон. Энэ шийдвэрийг Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны (ҮБХ) ээлжит бус хуралдаанаар батламжилна. Ардчилсан намын шинэчилсэн дүрмийн хүрээнд анхан, дунд шатны гишүүдийн саналаар тодорсон нэр дэвшигчийг ҮБХ-ны хуралдаанаар хэлэлцэж батлах учиртай. Уг хурал өнөөдөр болно. Ж.Оюунбаатар нь 2012 онд Хэнтий аймгийн Засаг даргаар сонгогдон ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа орон нутгийнхаа хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан хүн юм.


МАХН-аас Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ. Тэрбээр намаасаа Хэнтий аймгийн 42-р тойрогт УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших эрх авсныхаа дараа “Эрх баригчид энэ сонгууль битгий болоосой гэж бодож байгаа. Ямар нүүрээрээ бид очих вэ гэж айж байгаа. Сонгогчдын итгэлийг даагаагүй гэдгээ мэдэж байгаа. Ийм учраас энэ сонгуулийг удаа дараа хойшуулсан. Одоо ч гэсэн тавдугаар сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн цэц дэх өөрсдийн хүмүүсээр уг сонгуулийг ямар нэг аргаар ойлгомжгүй байдалд оруулахаар ажиллаж байна. Үүнийг бид, иргэд мэдэж, харж байгаа билээ. Хэнтий аймгийн 42-р тойргийн сонгууль нь Үндсэн хуулийн цэц хэлэлцэх асуудал биш гэдэг нь ойлгомжтой. Ийм байсаар байтал зориуд хэлэлцэх болсон. Эндээс л Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага МАН-ын захиа даалгавраар ажиллаж буй нь харагдаж байгаа юм. МАН-ын дарга аль хэдийн ажиллаад эхэлсэн. Тэнд очоод тэрбум, тэрбумаар амлаж байгаа. Мөнгө төгрөг тарааж эхэлсэн байна” хэмээн хэллээ.


Харин эрх баригч МАН уг тойрогт нэр дэвшигчээ тодруулаагүй, чимээ аниргүй байна. Энэ нь Үндсэн хуулийн цэцэд өгсөн захиа, даалгавраа харж байна гэсэн хардлага төрүүлж буй юм. МАН-ын Удирдах зөвлөлөөс Бага хурлын товоо маргааш буюу тавдугаар сарын 28-нд хуралдуулахаар тогтсон мэдээлэл бий. Энэ хурлаар Хэнтий аймгийн 42-р тойрогт УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах гэнэ.
Дашрамд дурдахад УИХ-ын уг нөхөн сонгуульд улс төрийн 11 нам оролцохоор Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн байгаа юм. Харин уг сонгуулийг явуулах эсэхийг Үндсэн хуулийн цэц өнөөдөр дунд суудлын хуралдаанаар шийднэ. Учир нь Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх юм. Хэрвээ Үндсэн хууль зөрчиж Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс нь чөлөөлсөн гэж үзвэл Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болохгүй. Эргэн сануулахад Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг өмнө нь нэг удаа хойшлуулсан. Тус сонгуулийг өнгөрсөн аравдугаар сард явуулахаар тогтсон УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанаас үзсэн юм. Уг шийдвэрийг гаргахдаа төрийн албан хаагч сонгуульд нэрээ дэвшүүлэхийн тулд зургаан сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзэх тухай хуулийн заалтыг үндэс болгосон байдаг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com