Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
АН: Орлого, зарлагаа хийсвэр тооцоолсон сонгуулийн төсвийг танах ёстой

УИХ дахь АН-ын зөвлөлийн өчигдөр болсон хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ирэх оны төсвийн төсөлд АН урьдчилсан дүгнэлт хийжээ. Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Ирэх оны төсвийг хэт өөдрөг төсөөлсөн. Эрх баригчдын хэлж буйгаар 2020 оны төсөв МАН-ын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн тулд хэт хөөстэй, улс төрийн зорилго агуулсан, төрийн бодлого алдагдсан төсөв болсон гэсэн урьдчилсан дүгнэлт гаргалаа” гэв.

Орлогын татвараас олох орлогын өсөлт 37.1, НДШ-ээс олох орлогын өсөлт 41.6, гаалийн татвараас олох орлогын өсөлт 11.7, онцгой албан татварынх 13.8, хөрөнгийн орлогын өсөлтийн хэмжээ тус бүр 19.3 хувьтай байхаар төлөвлөжээ. Үүн дотор хамгийн их анхаарал татаж байгаа нь орлогын татвараас олох орлогын өсөлт 37.1 хувь байгаа явдал. Энэ төсөөллийг хийхдээ экспортын нийт орлогыг уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаас олно гэж хэт өндөр харжээ. Тодруулбал, 2020 онд түүхэндээ байгаагүй 42 сая тонн нүүрс экспортлох нь урьд хожид төсөөлөөгүй тоо юм. Орлогыг ийн хийсвэр өсгөж, зардлыг мөн л хийсвэр тооцолсон нь сонгуульд зориулсан төсөв болсныг илтгэж байна гэж сөрөг хүчнийхэн үзэж байна.
Төсвийн нийт зарлагын хэмжээний ихэнх хувийг хөрөнгийн зардалд зориулахаар тооцсон байна. Төсвийн зарлага огцом өссөн нь төрийн түүхэнд байгаагүй үзэгдэл бөгөөд 2015 оны төсвийн зарлагыг ирэх оны төсвийн зарлагатай харьцуулахад хоёр дахин их тоо харагдаж байна. Энэ нь зарлага хяналтаа алдсан байна гэсэн үг. 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаар театр, музейн барилгын засвар, шинэ барилгад 447.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ нь 20

15 оны нийт хөрөнгө оруулалтын төсвийн 50-иас дээш хувьтай тэнцэж байгаа юм. Үүн дотор ДБЭТ, УДЭТ-ын барилгыг нураахад 50 тэрбум төгрөг төсөвлөжээ. Харин хэзээ барих нь тодорхойгүй байгаа юм.

 

Монгол улсын УИХ-аар өргөн барьсан төсвийн алдагдал

Тэрчлэн Үндэсний урлагийн их театрын барилгыг Улаанбаатарт барихад 152, “Чингис хаан музей” барихад 53 тэрбум төгрөг төсөвлөн ирэх жилд багтаан барихаар болсон байна. Энэ том барилгыг нэг жилийн дотор барьж дуусгана гэдэг тун эргэлзээтэй. Мөн Үндэсний номын сангийн барилга барихад 10 тэрбум төгрөг мөн төсөвлөсөн ба тохижилтын арга хэмжээнд 39.4 тэрбум, сумдад 128 сая төгрөгөөр мотоцикль авах гэх мэт үр ашиг багатаай төсөв боловсруулсан байна. Тиймээс сөрөг хүчний зүгээс сонгуульд зориулсан төсөв болсон нь ойлгомжтой байна гэж дүгнэж буй. Иймд үр ашиггүй хөрөнгө оруулалтыг хасч тооцох, гишүүдийнхээ тойргийг услахын тулд төсвийн алдагдлыг хоёр наяд байхаар төсөвлөсөн асуудлыг эргэн харах ёстой хэмээн үзэж байна.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Засгийн газрын өр болон Монгол Улсын өр талийсан. 2016 онд 24 тэрбум ам.долларын өртэй хүлээлгэж өгсөн. Өнөөдөр 30 тэрбум ам.долларт хүрсэн. Иргэн бүр 25 сая төгрөгийн өртэй болсон гэсэн үг. Ийм их өр тавьчхаад хийж, бүтээсэн ажил МАН-д алга. Засгийн газрын нийт өр 2.4 тэрбум ам.доллароор өссөн. Энэ бол 2012-2016 онд АН-ын авсан бүх зээлтэй тэнцэнэ. Жишээ нь, энэ мөнгөөр 3000 км зам тавьсныг бүгд мэднэ. Гэтэл баруун аймгууд руу тавьсан замаас 200 км гаруй зам үлдсэний 130 км замыг одоо хүртэл тавиагүй байна. Ирэх жилүүдэд 2.9 тэрбум ам.долларын өр төлнө.
Эдийн засаг өсөлттэй байгаа энэ үед хөрөнгө мөнгөө хэмнэж байгаад гадаад өр төлбөрүүдийг төлөх ёстой. Харамсалтай нь, хөрөнгө мөнгөө маш үр ашиггүй зарцуулж байна. Үүний нэг жишээ нь нэг аймагт 235 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тавьж байна. Хэнтийн аймгийн Бэрх гэдэг ганц тосгонд 27 тэрбум төгрөг төсөвлөсөн нь зарим аймгаас хоёр дахин өндөр дүнтэй байна. Орлого талаа маш хариуцлагагүй тооцсон. Зэсийн үнэ буугаад эхэллээ. Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ мөчлөгтэй хэлбэлзэж байдаг. Одоо унадаг мөчлөг нь эхэлсэн.

 

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

-Ард нийтийн санал асуулга явуулахгүй боллоо гэж нийтэд зарлаж байгаа хэлбэр. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг явуулснаар УИХ өөрөө батална гэсэн үг. Энэ долоо хоногт УИХ түр завсарлаж, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажилдаа орж байх шиг байна. Энэ хугацаанд зөвшилцлийн ажлын хэсэг ажиллана. Хоёрдугаар хэлэлцүүлэггүйгээр гуравдугаар хэлэлцүүлэгт ороход ҮХЦ дээр очих маргаан үүснэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт зарчмын зөв байр суурин дээр байх ёстой. Одоо зарчмын гурван байр сууриа бид хэлж байна. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийн тогтолцоог холимог хэлбэртэй болгох, Ерөнхий сайд танхимаа өөрсдөө байгуулах боломж бүрдүүлэх гурван саналыг АН тавьж байгаа. Тийм учраас АН энэ долоо хоногт зөвшилцөлд оролцож, асуудлаа хамтарч шийдэхийн төлөө явна гэлээ.

 

Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-“Саарал жагсаалт”-д орсноор Монголбанк, СЗХ-ны удирдлагуудад хариуцлага тооцно гэдгийг мэдэгдсэн. АН-ын зөвлөл ямар байр суурьтай байна вэ?

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Терроризм, үй олноор хөнөөх зэвсэгтэй холбоотой, санхүүгийн мэргэжлийн хуульд өөрчлөлт оруулах, хяналтын байгууллага байгуулах зэрэг "Саарал жагсаалт”-д орсонтой холбоотой асуудалд орсон. “60 тэрбум”-ын нөлөөгөөр очсон, хэлний мэдлэггүй хүмүүс ФАТФ дээр очоод ажлаа тайлагнаж чадаагүй. Өнөөдөр МАН Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй байгаа. “Саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан Ц.Нямдоржид хариуцлага тооцох ёстой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com