Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ц.Нямдоржийг шүүмжилсэн хүн болгон цагдаа, шүүхийн хавчлагад өртдөг болсон
“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллага болон хуульчдын төлөөлөл Хууль зүйн сайд Ц.Нямдорж болон авлигатай холбоотой асуудлаар өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Т.Энхсайхан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах зорилготой жагсаал, цуглааныг удаа дараа хийсэн аж. Тэрбээр “Энэ хүн бол Монголын хууль зүйн салбарыг 22 жил толгойлохдоо ард түмний амьдралыг доройтуулсан. Түүнчлэн авлигач, хээл хахуульчдад ээлтэй ийм хууль эрх зүйн орчныг бий болгосон. Монгол Улсад эмэгтэйчүүд, эхчүүд болон хүүхдийн хүчирхийлэл газар авсан харгис бурангуй нийгмийг бий болгосон учраас энэ хүнийг Монгол Улсын ХЗДХ-ийн сайдаар ажиллах эрхгүй хэмээн үзэж, Монголын төрийн бодлогоос зайлуулахын тулд тэмцэж байна” гэж байсан юм. Үүнтэй холбоотойгоор Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллага болон хуульчдын төлөөлөл өөрсдийн байр суурийг илэрхийлэв.
 
Хуульч Ц.Наранцэцэг:
“Хуулийн тэгш байдал, шударга ёсны тухай зарчим, хуулийн энэрэнгүй зарчим гээд цаасан дээр тунхаглачихсан байдаг. Гэтэл тэгш эрхийн зарчим бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна. Аль нэг нам нь гарахаараа нөгөө намаа “намнадаг” байдал бий болчихлоо. Том албан тушаалтнуудын авилга хээл хахуулийн асуудал хэрээс хэтэрлээ. Том албан тушаалтны авилгын гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар халхавч болон хэрэгсэхгүй боллоо. Зарим авлигын хэргүүд огт шалгагдахгүй байна. Шударга бус явдал хэн бүхний нүдэнд ил байгаа. Эрх зүйт, шударга, ардчилсан төр хаана байна вэ. Том албан тушаалтнуудад хууль үйлчилдэггүй, тэдний хэргийг шалгадаггүй мөртлөө жирийн ард иргэдэд хууль үйлчлээд байна. Шударга тогтолцоо яг хаана байгаа юм бэ. Өнөөдөр улс төрийн ченжүүд бий болчихлоо. Энэ бүхнийг таслан зогсоох, зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байна. Үүнтэй хуульч, өмгөөлөгчид тэмцэхгүй бол хэн тэмцэх вэ. Жишээ дурдахад Т.Энхсайхан гэх эмэгтэй бий. Энэ зунжингаа Хууль зүйн яамны гадна халуунд халж, хүйтэнд халшрахгүйгээр жагссан. Энэ эмэгтэйн амьдралд шударга бус явдал тохиолдож байгаатай хэзээ ч эвлэрч болохгүй” гэлээ.
Мөн Монголын нийгэмд ноцтой асуудал үүсгээд буй “Хөөн хэлэлцэх хугацаа”-г ХЗДХ-ийн сайд нь будилуулснаараа хээл хахуульчид суллагдаж, тэдэнд ял завших боломж олдож байна гэдгийг хурлын үеэр онцолж байв.
 
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт:
“Төрийн онцгой эрхийн хүрээнд хүнд, онц ноцтой гэмт хэргийг илрүүлэхэд тагнах, чагнах эрхийг олгодог. Түүнээс биш Хууль зүйн сайдын эсрэг жагсаал хийх, нөхөр нь цагдаагийн албан хаагч гэдэг байдлаар гэр бүлийнхэнд нь дарамт учруулж байгаа бол албан тушаалаа хэтрүүлэн төрийн хүч хэрэгслийг ашиглаж байгаа явдал болно. Т.Энхсайханд ийм л зүйл тохиолдоод байгаа. Ц.Нямдорж сайд аа, огцроод өөрт холбогдсон хэргүүдээ шалгуулчих. Хуульчид дандаа баримттай юм ярьж байгаа. Хууль зүйн салбар үнэхээр арчаагүй байгаа учраас Монгол Улсад иргэний дайн болоход бэлэн болчхоод байгаа шүү. Тиймээс хууль хяналтын байгууллагыг шинэчлэхийн тулд Монголын хуульчид дуу хоолойгоо нэгтгэж байна. Өнөөдөр таалагдаагүй хүнээ хэрэгт хийдэг, эрх мэдэлтнүүдийн хэргийг хэрэгсэхгүй болгоод ял завшчихдаг энэ нөхцөл байдлыг засах ёстой. Хууль зүйн сайд Ц.Нямдорж 27 жил тасралтгүй УИХ-ын гишүүн байсан, Монгол Улсын гавьяат хуульч хүн. Тэрбээр саяхан мафи байгаа гэдгийг албан ёсоор зарлачихлаа. Тэгвэл энэ хүн мафигүй байхад нь ч сайд байсан. Ц.Нямдоржийг шүүмжилсэн хүн болгон цагдаа, шүүхийн хавчлагад өртдөг болсон. Ц.Нямдорж гэж бурхан байхгүй шүү дээ. Улсын төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгийг хулгайч нар хуваагаад идэж байхад хууль хяналтынхны үр дүн гарахгүй байна. Авлигын гэмт хэрэгтэй яагаад тэмцэж чадахгүй байна вэ гэдэг Монгол Улсын тулгамдсан асуудал болчхоод байна” гэв.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com