Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ш.Оргилыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа юу?
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг АТГ-аас саатуулан шалгаж байна. Түүнийг авлига хээл хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулсан бөгөөд Ш.Оргилын гэр болон албан өрөөнд нь прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийсэн байна. Энэ талаар Засаг дарга Ш.Оргил “АТГ-аас мэдүүлэг   авсан. Гэрчээр мэдүүлэг авсан. Ажил албан тушаалтай холбогдуулж, гэрчээр мэдүүлэг авсан” гэжээ. Ш.Оргил нь 2016 оны долдугаар сард  Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдож очсон. Ш.Оргилыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа захирамж гарган Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилсон байдаг. Ш.Оргил нь НАМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Сэлэнгэ аймгийн НАМЗХ-ны тэргүүн бөгөөд инженер, эрх зүйч мэргэжилтэй. Сая АТГ-аас Ш.Оргилыг шалгахдаа Ж.Эрдэнэбатын шалгагдаж буй хэрэгтэй холбогдуулан шалгасан гэх мэдээлэл байна. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нь 2016-2017 оны хугацаанд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Тост, Тосонбумын нурууны хамгаалалтын бүсэд багтсан “Улаан сайр-1” талбайн тусгай зөвшөөрлийг цуцалж, “Улаан сайр-2” талбайг шинээр олгох зөвшөөрлийг өгсөн байдаг. “Улаан сайр-2” хэмээх 1462.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэйгөө хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр аваад “Улаан сайр-2” талбайн тусгай зөвшөөрлөө өөрийн сайн найз “Алтай констрашкн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг саяар худалдсан гэх асуудлаар шалгаж байгаа. Ж.Эрдэнэбатыг өөрийн хамаарал бүхий “Хэрх Илч” гэх компанид давуу байдал олгож Тост, Тосон бумбын нуруунд лиценз олгосон гэж буруутгаж буй. Энэ талаар Ж.Эрдэнэбат тайлбарлахдаа “Тэр  компани нь миний дүү бид хоёрын нэр дээр бүртгэлтэй байдаг компани. Тус компани лицензийн талбай дээр хайгуул хийж үзээд юм олоогүй. Тиймээс газрын зөвшөөрлийг нь улсад буцаагаад өгчихсөн. Би тэр компаниас тодорхой хэмжээний хувь л эзэмшдэг. Хууль хяналтын байгууллагынхан үнэн зөвөөр шийднэ гэж найдаж байна” гэсэн хариултыг өгчээ.
 
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нар АТГ-т шалгагдаж байгаа нь тодорхой бөгөөд Ш.Оргил нэгэн ярилцлагадаа “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг өмнө нь аймгаа удирдаж байхад нь багт нь орж ажиллаж байлаа. Одоо улсаа удирдаж байхад нь бас багт нь ажиллаж байна. Даргынхаа ажиллаж байсан өрөөнд нь залгамжлаад аймгийнхаа төлөө, сэлэнгэчүүдийнхээ хөгжлийн төлөө ажиллаж байгаа нь бахархал хэдий ч нөгөө талаасаа надад их хариуцлага хамт явааг байнга бодож яваа” гэж дурдсан байдаг.
 
Б.ОД
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com