Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
БОАЖЯ-ны ТНБД Б.Цэнгэл, генерал Д.Даваа нарыг Элчин сайдад нэр дэвшүүлэв

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тайланд, БНХАУ, ОХУ-д суух Элчин сайд нарыг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ЗХЖШ-ын дарга асан генерал Д.Даваа, Тайланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гадаад харилцааны яамны Эрхзүйн газрын дарга А.Төмөр нарын нэрийг дэвшүүлэхээр болжээ. Хэрэв энэ гурван улсад суух Элчин сайд нарыг томилохыг Засгийн газар дэмжвэл Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн мэдүүлэх юм.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны тавдугаар сард Засгийн газрын хуралдаанаар зургаан Элчин сайд, НҮБ-ын байнгын төлөөлөгчөөр нэг хүн томилуулахаар хэлэлцүүлсэн. Харин Засгийн газар дэмжиж,

Ерөнхийлөгч өргөн мэдүүлэх шийдвэр гараад таван сарыг үдэж байна.
• Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж
• Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжав
• Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг
• Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаяр
• Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар
• НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд
• Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэн нарыг томилуулахаар Засгийн газар дэмжсэн юм.

Удтал хүлээгдсэн Элчин сайдуудын томилгоог ойрын хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх сурагтай. Элчин сайдын томилгоо нь Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ хооронд зөвшилцөж байж орж ирдэг чухал албан тушаал. Гэхдээ сүүлийн жилүүдэд Элчин сайд, Консулын томилгоо “шагнал”-ын албан тушаал болсон гэсэн шүүмжилж гарч буй. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс заримыг нь буцаан татаж, томилохоос татгалзаж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com