Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
ҮХЦ-ийн даргын увайгүй үйлдэл Монгол Улсыг дэлхийд “матарлалаа”

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр харийн эмэгтэйн биед бүдүүлгээр халдаж, БНСУ-ын цагдаад саатуулагдсан тухай мэдээлэл дэлхий нийтэд шуугиан тарьж, Монголын нэр хүндийг шавартай хутгаж орхилоо. Тэрээр олон улсын хуралд оролцохоор Солонгосоор дайрч нисэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн, улмаар Korean airlines авиа компанийн онгоцны үйлчлэгч бүсгүйн бөгсийг базаж, тэврэх гэж оролдсон талаар Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлж буй. Тодруулбал, тус улсын телевиз, сайт, сонинд дурдсанаар, “УБ-Инчоны чиглэлд KAL-ын нислэгээр ниссэн 52 настай, ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр нь онгоцны бие засах өрөөний дэргэд хажуугаар зөрсөн 20 настай үйлчлэгч бүсгүйн бөгсөнд хүрч, бэлгийн дарамт учруулсны улмаас буумагцаа саатуулагджээ. Мөн 42 настай түүнтэй хамт явсан "А" нь онгоцны үйлчлэгчийг мөрөөр нь тэвэрч бэлгийн дарамт үзүүлсэн гэх үйлдэлтэй байна” гэжээ. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар иргэн "А" гэдэг нь Амарсанаа гэдэг монголын иргэн гэж мэдээлсэн байна.


Инчоны нисэх онгоцны буудлын цагдаад саатуулагдсан Д.Одбаяр нь өөрийгөө дипломат эрх ямба эдэлдэг гэж худал хэлсэн гэдгийг Солонгосын хэвлэлийнхэн мөн ихэд дургүйцэн онцолж байгаа юм. Цэцийн даргыг ийн саатуулагдсан байхад нь БНСУ дахь Монголын ЭСЯ-ныхан очиж дараа мэдүүлэг өгүүлнэ гэж амлаад авч явсан гэнэ. Онгоцонд болсон үйл явдал камерын бичлэгт үлдсэн гэж бас эх сурвалжууд мэдээлж буй.
Харин энэ талаар өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга Г.Занданшатар хэвлэлийн хурал хийж, тайлбар өгсөн юм. Ингэхдээ тэрээр шууд ҮХЦ-ийн даргын энэ үйлдлийг өмөөрсөн утга агуулгатай мэдээлэл өгсөн. Тодруулбал,тэрээр “Цэцийн даргын арын суудалд сууж явсан хүн солонгос эмэгтэйн бөгсийг базсан бөгөөд нутаг нэгтнээ бусад солонгосчуудаас өмөөрч байгаад хамт баривчлагдсан” гэж хэлсэн юм. Ийнхүү хууль хяналтын байгууллагаар үнэн мөн нь тогтоогдоогүй, БНСУ-ын цагдаагаас албан ёсны хариу ирээгүй байхад Монгол Улсын УИХ-ын дарга хүн Төрийн ордноос өгзөг базсан хэрэгт орсон нөхрийг өмгөөлж мэдээлэл хийх нь хэр зохимжтой үйлдэл вэ гэдэг ёс зүйн хувьд яригдах л ёстой асуудал.


Тэгээд ч Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэхүү мэдээлэл анх түгсэн байдаг. Хэрэв Монголын хэвлэлээр ийм мэдээлэл анх цацагдсан бол бид сэтгүүлчид худал мэдээлэл хийж, төрийн өндөр дээд албан тушаалтны нэр төрд халдсан гэх асуудлаар шүүгдэх байсан нь дамжиггүй. Нөгөөтэйгүүр, МИАТ-ийн онгоцны үйлчлэгчийн бөгсийг базсан бол өнөөдөр хүчирхийлэлд өртсөн нь гэмт хэрэгтэн болж, хүчирхийлэл үйлдсэн нь цагаадаж, хөөрхий бүсгүй өөрөө дуртай байсан мэтээр хэлэгдэж, сүүлдээ олон нийтийн хүчирхийлэлд дахин өртөж, нийгмээрээ бүсгүйг шүүхийн тавцанд гаргах байсан гэж олон хүн хэлж, ярьж байна. Ийм л хуулийн тогтолцоо Монголд үүссэн болохыг өгзөгний дуулианаар нийтээрээ дуу нэгтэй хүлээн зөвшөөрлөө. Төрт улстай, хуульт ёстой ардчилсан Монгол Улсад яг үнэндээ мөнгө, эрх мэдэлтэй нь хүчирхэг байж, хуулийг өөртөө нийцүүлэн удирдаж байгаа мэт. Ийн Цэцийн даргын “өгзөгдсөн” хэрэгт арын суудалд сууж явсан нэгэн монгол эр ч хамаатай болж, улмаар сэвтсэн нэрийг нь сэргээх гэсэн ядарсан аргыг УИХ-ын даргаасаа эхлээд бүгд хийх гэж оролдож байгаа харагдана. Цэц өгзгөн дээр бүдэрч, эрх ашиг мөнгөн дээр даналздаг хорвоо болжээ. Монголын өнөөгийн төр, төрийн өндөрлөгт ажиллаж байгаа улстөрчид хүмүүсийн байгаа царай энэ л юм. Гаднын улс оронд энэ тохиолдолд уучлалт гуйгаад огцордог хуультай. Харамсалтай нь, Монголын хууль ёсны ноён оргилын нэр төр ийн шавхайтай хутгалдаж, Монгол Улс дэлхийн шившиг боллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com