Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
С.Эрдэнэ: Эрүүгийн хуулийн олон чухал заалтыг хассан нь ял завших боломж үүсгэж байна

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнээс өргөн барьсан хуулийн төслүүдийнх нь талаар тодрууллаа.


-Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийг гаргах хуулийн төслийг өргөн барьсан байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-УИХ-ын дарга Г.Занданшатарт Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийг гаргах хуулийн төслийг өргөн барилаа. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг арванхоёрдугаар сард орон даяар тэмдэглэн өнгөрүүлнэ. Нийгмийн энэ өөрчлөлт, шинэчлэлт бол нэг хүн эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн өмч биш. Монголын нийт ард түмний хамтын бүтээл юм. Олон мянган хүн Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцож, хувь нэмрээ оруулж энэ өөрчлөлтийг хийсэн. Тиймээс ч Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт өнөөдөр ч оролцоод явж байгаа олон мянган хүмүүсийг шагнаж, урамшуулах, төрийн хүндэтгэл үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн учраас энэхүү хуулийн төслийг өргөн барьсан юм.
-Мөн Эрүүгийн хуулийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Ямар заалтыг нь яаж өөрчлөх хэрэгтэй байна вэ?
-Өнөөгийн эрх баригчид Эрүүгийн хуулийн маш олон чухал зүйл заалтыг хассанаар эрэмдэг, зэрэмдэг байдалтай болчхоод байна. Тухайлбал, хөөн хэлэлцэх хугацааг засч, маш олон хүнд ял завших боломжийг олгосон. Түүнчлэн охид, эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн этгээдүүдэд тооцох ял, хариуцлагыг Эрүүгийн хуулиас хассан. Энэ асуудлыг Зөрчлийн тухай хуульд оруулж, зөвхөн торгоод өнгөрдөг болсон нь хүний эрхийг зөрчиж байгаа хамгийн ноцтой асуудал. Энэ асуудлыг Эрүүгийн хуулиас хассан нь эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчиж, хуулийн хамгаалалтгүй болгосон үйлдэл гэж үзэж байна. “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ноос тавьж буй шаардлага бол зүй ёсны асуудал. Энэ асуудлыг Монголын төр нэн даруй анхааралдаа авч, охид, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байгаа этгээдүүдэд ногдуулах хариуцлагыг чангатгах шаардлагатай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
1 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com