Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Ж.Батзандан: ахынхаа ажил төрөлд би оролцдоггүй

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандангаас зарим зүйлийг тодрууллаа.

-БНХАУ-ын 800 орчим иргэн Монгол Улсад хууль бус үйл ажиллагаа явуулж байгаад баригдаж, албадан гаргалаа. Эдгээр иргэдийн 520 гаруй нь таны төрсөн ах Ж.Баатарчулууны ажиллаж буй Хөх хотын Консулын газраас виз авч орж ирсэн байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Нэг л зүйлийг маш тодорхой хэлмээр байна. Монгол Улсад хэн нэгэн этгээд гэмт хэрэг үйлдсэн бол таны дүү, миний ах гээд хэн ч бай хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой. Монгол Улс жилдээ нэг сая жуулчин авах төрийн бодлоготой. Орж ирсэн жуулчид гэмт хэрэг үйлдсэн бол тэднийг хөөж гаргах эрх үүрэг нь хууль хүчний байгууллагад бий. Тэгэхээр аялал жуулчлалын бодлогод төрөөс онцгой анхаарал хандуулах ёстой гэсэн байр суурьтай байна.
-Та ахтайгаа холбоо барьж, виз өгсөн асуудлаар асууж тодруулсан уу?
-Би дээрээ 10 ахтай хүн. Ах дүү нарын хооронд тустай зүйл гэж бий. Миний ажлыг миний ах заахгүй, мөн ахынхаа ажилд би оролцдоггүй. Ер нь ах дүү нар тусдаа байсан нь дээр. Монголчууд ураг төрлийн хол, уул усны ойр гэж хэлдэг. Надаас надтай холбоотой асуудлыг асууж байгаарай.
-Консул асан Д.Мөнх-Эрдэнэ “Ахыг маань дэмжээрэй” гэж таныг хэлсэн болохыг телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ хэлсэн байдаг. Та ах дүү нар тусдаа гэж ярьж байна. Гэхдээ та ахыгаа дэмжихийг хүссэн юм биш үү?
-Би олон хүнийг дэмжээрэй гэж хэлдэг. Жирийн ядарсан иргэдээ аймаг, орон нутаг үл хамаарч дэмжээрэй, туслаарай гэж гишүүний хувьд байнга хэлнэ. Ер нь ах дүүгээ дэмжээрэй гэж хэлэх нь хүн ёсны асуудал.
-Хятадын иргэдэд виз өгсөн хүмүүс хариуцлага хүлээх ёстой юу?
-Монгол Улсын бүх виз ГХЯ-аар хянагдаж олгогддог. Монгол Улсад орж ирж байгаа нэг сая жуулчин барилга, хөдөө аж ахуйн салбарт хууль бусаар хөдөлмөрлөж байгаа компьютертэй мөрийтэй тоглоом тоглуулж байгаад баригдсан хятадуудын асуудал, хууль бус хөдөлмөр эрхэлж буй солонгосчууд гээд олон асуудал Монголд байгаа. Мөн гадаадад амьдарч байгаа 300 мянган монгол иргэний дотор ч тухайн улсдаа хараар хөдөлмөр эрхэлж байгаа. Тэгэхээр жуулчны визээр орж ирчхээд хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд Монгол Улс хуулийнхаа дагуу хариуцлагаа тооцоод явах нь зүйтэй.
-Та өнөөдөр ЖДҮХС-г бие даасан байх ёстой гэж үзэж мэдээлэл хийлээ. Гэвч таныг ЖДҮХС-гаас зээл авсан гэж ярьдаг. Энэ талаар АТГ мэдүүлэг авсан уу. Мөн та гаднынхнаас улс төрийн санхүүжилт хүссэн юм уу?
-Хулгай хийсэн, гаднаас санхүүжилт босгосон, сангаас хууль бусаар зээл авсан эсэхийг хуулийн байгууллагаар шалгуулж өгч туслаач ээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
1 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com