Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ч.Хүрэлбаатар: Засгийн газар 1.3 их наяд төгрөгийг буулгахгүй гэсэн байр суурьтай байгаа

АМНАТ-ын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.

-АМНАТ-аас болж төсвийн орлого 1.3 их наяд төгрөгөөр буурна гэж та хэлсэн ч зарим хүмүүс өөр тайлбар хэлээд байна?
-Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэрийг Цэц гаргасан. Учир нь Үндсэн хуульд хөрсөн доорх ашигт малтмал ард түмний мэдэлд, төрийн өмч байна гэж заасан. Харин Цэцийн шийдвэрээр энэ төрлийн татварыг хэн төлөх нь тодорхойгүй боллоо. Дээр нь хувь хэмжээг зохицуулсан бүх заалтыг нь аваад хаячихсан. Иймд 2020 оны төсөвт 1.3 их наяд төгрөг төвлөрүүлэх орлого эргэлзээтэй болсон гэсэн үг. Үүнээс гадна 2018 оны төсвийн гүйцэтгэлээр нэг их наяд 64 тэрбум төгрөгийн АМНАТ-ыг улсын төсөвт төвлөрүүлсэн. 2019 оны эхний есөн сарын байдлаар төсөв дээр нэг их наяд 94 тэрбум төгрөг хуримтлагдсан байсан татварыг хүчингүй болгосон.
-Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр гарчихсан учраас төсвийн орлогын бүрдүүлэлт хэд орчим төгрөгөөр буурна гэж тооцож байна вэ?
-Засгийн газрын хуралдаанаар ороод үүнийг засъя гэсэн чинь дэгээрээ УИХ өөрчлөлт хийх ёстой юм байна. Тэгэхээр УИХ дээр энэ ажил хийгдээд явж байна. Эдийн засгийн байнгын хороон дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Дунд нь хоног алдахгүй байхаар зохицуулаад гаргаж болно. Сангийн яам, Засгийн газрын зүгээс 1.3 их наяд төгрөгийг буулгаж болохгүй гэдэг байр суурьтай байгаа. АМНАТ бол Монгол Улсаас экспортод гаргаж байгаа зэс, төмөр, нүүрс, цайр зэрэг бүхий л бүтээгдэхүүнээсээ авдаг татвар.
-УУХҮЯ, Сангийн яамны байр суурь АМНАТ дээр зөрүүтэй байна. Хоёр яам яриад саналаа нэгтгэх боломж бий юү?
-Мэдэхгүй. Би тийм зүйл сонсоогүй. Энэ хуулийг анх Д.Сумъяабазар сайд өргөн мэдүүлсэн. Ингэхлээ Засгийн газраас санал аваад нэг саналтайгаар өргөн барьсан. Засгийн газар нэгдсэн нэг байр суурьтай байгаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
198351.223.254.186
Hello, i think that i saw you visited my webb site so i came too “return the favor”.I am attempting to find things to enhance my website!I suppose its ok to use a few off your ideas!! Natural 8 регистрация site natural8 реальные отзывы
2021/05/15
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com