Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
С.Эрдэнэ: Ардчилсан нам татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг, хэн нэг олигархийн халаасанд гүйж ордог нам биш

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн бямба гарагт хуралдаж, сонгуулийн бэлтгэл ажлын талаар ярилцсан байна. Энэ үеэр УИХ-ын сонгуульд хариуцлагатай хэрхэн орох, нэр дэвшигчид үүрэг хариуцлагыг барих гэх мэт олон асуудал хэлэлцсэний дотор нэр дэвших сонирхол бүхий хүмүүс намын үйл ажиллагаандаа 100 сая төгрөгийн татвар төлж оролцох тухай яригджээ. Энэ талаар АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнээс тодрууллаа.

-АН-ын ҮБХ хуралдаж, УИХ-д нэр дэвших сонирхол бүхий хүмүүсээсээ 100 сая төгрөгийн татвар авахаар шийдвэрлэсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-ҮБХ-ны гишүүд Ардчилсан намын төлөөллийн удирдлагын байгууллагын гишүүд гэдэг утгаараа хариуцлагаа ухамсарлаж намын санхүүжилтэд тодорхой хувь нэмэр оруулъя гэсэн санал санаачилга гаргасан. Хэд хэдэн санал гарсан л даа. Тухайлбал, одоо авч байгаа гурван сая төгрөгийн татварыг 10 сая болгох, сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа 2012, 2016 онд 50 сая төгрөгийн татвар авч байсныг сэргээе гэдэг ч юм уу, олон хувилбар яригдсан. Гэхдээ асуудал нээлттэй үлдсэн.
-ҮБХ-ны гишүүдээсээ ийм хэмжээний татвар авах нь аливаа хууль, дүрэм зөрчих үү?
-Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд намын гишүүдээсээ татвар авч болохыг хуульчилсан байгаа. Манай намын дүрэмд ч харшлах зүйл үгүй. Ер нь тэгээд үзэл бодлоороо нэгдсэн хүмүүс дүрэм, журмынхаа хүрээнд татвар, хураамжаа тогтоод үйл ажиллагаагаа санхүүжүүлэх асуудал хаана ч байдаг л асуудал. Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын нэг чухал зүйл нь гишүүн төвтэй нам болсонд оршиж байгаа. Өөрөөр хэлбэл, бид хэн нэгэн олигархийн халаасанд гүйж ордог, эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг нам биш ээ. Үзэл санааныхаа төлөө нэгдсэн хүмүүс үйл ажиллагаагаа хэрхэн явуулах вэ, улс орныхоо хөгжлийн төлөө ямар бодлогоор ажиллах вэ гэдгээ л ярьж байгаа. Тийм учраас намынхаа үйл ажиллагаа, цаашилбал сонгуульд оролцоход шаардагдах санхүүжилтийнхээ хэмжээг хэрхэн ямар зарчмаар тогтоохоо бид өөрсөө мэдэх эрхтэй. Түүнээс бид ямар нэг албан тушаал наймаалах, төрийн албыг худалдах асуудал яриагүй ээ. Үүнийг ялгаж салгаж ойлгоорой.
-Тэгэхээр ҮБХ-ны гишүүдийн татвар намын үйл ажиллагаанд зарцуулагдана гэсэн үг үү?
-Бид намынхаа 200 мянга гаруй гишүүдийн оролцоотойгоор Үзэл баримтлалаа хэлэлцэж батлаад байна. Үүндээ суурилж сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна. Үүнийгээ Монголын ард түмэндээ танилцуулж, ойлгуулж Баруун төвийн үзэл баримтлал гэж юу юм, түүнд суурилсан хөгжлийн бодлого нь ямар байдаг юм гэх мэтчилэн сурталчилж таниулах хэрэгцээ байна. Үүнд хөрөнгө мөнгө зайлшгүй шаардагдана. Энэ асуудлыг л хэлэлцсэн хэрэг.

Б.ОД

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com