Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы баасан гаргийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.

Төсвийн байнгын хороо 2019 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, дараах санал, дүгнэлтийг гаргажээ.

1. Засгийн газраас 2020 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29 хувь, нийт зарлагыг 13 их наяд 872.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь байхаар тооцсон байна. Ингэснээр төсвийн алдагдал 2 их наяд 74.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар тооцоолсон байна.
2. 2020 онд Төсвийн тогтворжуулалтын санд 125.2 тэрбум төгрөгийг, Ирээдүйн өв санд 976.9 тэрбум төгрөгийн хуримтлал үүсгэхээр тооцжээ.
3. 2020 оны төсвийн жилд бүх төрлийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхэд 168.1 тэрбум төгрөгийг, төрийн албан хаагчдын цалин хөлсийг найман хувиар нэмэгдүүлэхэд 159.8 тэрбум төгрөг зарцуулахаар байна. Энэ бодлогын хүрээнд бүх төрлийн тэтгэвэр авагч, төрийн албан хаагч иргэдийн бодит орлого нэмэгдэнэ хэмээн үзсэн болохыг Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдав. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохоор төсөлд тооцсон байна.

Дараа нь УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хуулийн төслүүдийн талаар тус зөвлөлөөс гаргасан санал, дүгнэлтийг танилцуулсан юм. Тус санал, дүгнэлтийн эхэнд Монгол Улсын ядуурлын судалгааны дүнг дурдсан бөгөөд татварын оновчгүй бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг зөв удирдахгүй байгааг, ажилгүйдлийн түвшин 9.7 хувьд хүрснийг шүүмжилсэн. Түүнчлэн тооцоо судалгаагүй төсвийн орлого, төсвийн зарлагын хэт тэлэлт, төсвийн алдагдлын талаар санал, дүгнэлтэд дурдаж, тооцоогүй хөрөнгө оруулалтыг шүүмжилсэн. Засгийн газрын гадаад өрийн төлөлтийн талаар сануулж, тусгай сангуудын үйл ажиллагааг цэгцэлж, оновчтой зохион байгуулан, санхүүжилт, зарцуулалтыг ил тод болгон олон нийтийн оролцоог ханган, эдийн засгийн нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх шаардлагын талаар дурдаж байв.


Сангийн сайдын төсвийн багцын моргейжийн хөтөлбөрийн санхүүжилтийн дотоод эх үүсвэрээс олгох зээлийг 60,000.0 сая төгрөгөөр, Сангийн сайдын төсвийн багцын эргэж төлөгдөх зээлийг 98,700.0 сая төгрөгөөр, Сангийн сайдын төсвийн багцын гадаад зээл тусламжаас санхүүжих зардлыг 100,000.0 сая төгрөгөөр, 2019 оны хэрэгжилт, гүйцэтгэлтэй уялдуулан улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд үргэлжлэн санхүүжих 35 төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнг саналын томьёоллын хавсралт 6-д тусгагдсанаар буюу 111,084.8 сая төгрөгөөр, Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын “Эрүүл шүд хөтөлбөр”-ийн зардлыг 2019 оны түвшинд хэвээр хадгалж 5,300.0 сая төгрөгөөр тус тус бууруулж, энэ дүнгээр бууруулсан эх үүсвэр болох нийт 375,084.8 сая төгрөгөөр 2020 онд зарим хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаарх зардал нэмэгдүүлэх Төсвийн байнгын хорооны дэмжсэн саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63 хувь нь дэмжсэн юм.


Ажлын хэсгээс гаргасан “Барилга, хот байгуулалтын сайдын багц дахь төслийн хоёрдугаар хавсралтын ХI.1.31-д тусгагдсан “Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/ гэсэн төсөл, арга хэмжээний төсөвт өртөг болон 2020 онд санхүүжих дүнг тус тус 6,455.5 сая төгрөгөөр бууруулж, уг эх үүсвэрээр урд онуудад хэрэгжиж эхэлсэн, 2021 оны төсөвт ачаалал үүсгэхгүй, саналын томьёоллын хавсралт 5-д тусгагдсан 22,027.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 2020 онд 6,455.5 сая төгрөгөөр санхүүжих, нийт долоон төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тооцож, хуулийн төслийн хоёрдугаар хавсралтын Барилга, хот байгуулалтын сайдын багцад нэмж тусгах” гэсэн саналыг Төсвийн байнгын хороо дэмжсэн. Уг саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү Төсвийн байнгын хорооны дэмжсэн зарчмын бусад санал болон тус Байнгын хорооны дэмжээгүй саналуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
1 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com