Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ц.Нямдорж: ФАТФ намайг сайн ажилласан гэж талархлын захидал илгээсэн

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Монгол Улс саарал жагсаалтад орлоо. Үүнээс гарахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?
-ФАТФ-ын Ази, номхон далайн салбараас энэ аравдугаар сард захидал ирүүлсэн. Захидалд танай улсыг эрчимжсэн зэрэглэлээс энгийн зэрэглэлд шилжүүллээ. Зэрэглэлийг нь бууруулж байгаа юм чинь гайгүй байлгүй дээ гэж бодож байтал Парист жагсаалтад оруулсан. Гэхдээ хязгаарлалтын ямар нэгэн арга хэмжээ аваагүй. ХЗДХЯ-ны ТНБД-аах ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Өнгөрсөн жил явуулсан, ороогүй. ХЗДХЯ-тай холбоотой хоёр асуудал байгаа юм. Хүн хэрэгт хийхгүй байх гэсэн. Тэр манай асуудал биш шүү дээ. АТГ нь шалгаад, прокурор нь хянаад, шүүх нь шийдвэл хөрөнгийг нь хураах хуультай. Засгийн газар үүнд оролцдоггүй
-Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярын асуудлаар хуулийн байгууллага, Солонгосын хуулийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа юу?
-Тэр хүний асуудал ойр тойрны хүнд нь маш хүнд байна. Тэр улс өөрсдийн хуулиараа шийднэ. Элчин сайдын яамныхан нь ажиллаж байгаа байх. Ямар асуудал болох юм байгаа юм, харж л байя. Монгол хүн, хүнлэг талаас нь хармаар байна. Солонгосын хууль бол Солонгосын нутаг дэвсгэр гэж үздэг учраас тухайн улс нь л шийднэ. Д.Одбаяр өмгөөлөгч аваад, байцаалтаа өгөөд явж байгаа юм билээ.
-Монголын нэр хүнд унагасан үйлдэл болоод байна шүү дээ?
-Айлын тал асуудлаа шийднэ. Биднээс асуухгүйгээр шийднэ. Ямар ч тохиолдолд Элчин сайдын яам энэ асуудалд анхаарлаа хандуулна. Буруутай, буруугүй эсэх нь хоёрдугаар асуудал. Гол нь Монгол Улсын иргэнийхээ төлөө Элчин сайдын яам ажиллах ёстой. Ажиллаж л байгаа. Энэ асуудлыг жаахан дэвэргэлгүй шийдвэр гарах хүртэл хүлээцтэй хандаж, Монгол хүн гэдэг талаас нь хараасай гэж бодож байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com