Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
УИХ-ын дарга Г.Занданшатарын хариуцлага тооцох ариун зорилгын цаанаас ашиг сонирхол нь цухалзав уу?

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсыг FATF-ын “саарал жагсаалт”-д оруулсан буруутай этгээдийг тодруулж, Санхүүгийн зохицуулах хорооны даргад хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Гэтэл ийнхүү хариуцлага тооцохдоо “нэг сумаар хоёр туулай буудсан” байх магадлалтай байна. “Өдрийн сонин”-ы баасан гаргийн дугаарт “Г.Занданшатарын найзын найз нь СЗХ-ны дарга болохыг бүгд мэдэж байгаа” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Өдгөө Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргаар ажилладаг Д.Баярсайхан хариуцлага хүлээлгээд байгаа С.Даваасүрэнгийн оронд очих нь тодорхой болсон юм байх аа. Түүнийг СЗХ-ны даргад очуулахаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан “зүтгүүлсэн” аж. Б.Жавхлан гишүүн Д.Баярсайхан нар дунд сургуулийн найзууд төдийгүй Б.Жавхлан гишүүн, Г.Занданшатар хоёр ч үй зайгүй найзууд болох тухай энд дурдсан байна лээ. Ийнхүү хариуцлага тооцох шударга, эх оронч үйлдлийн араас жижигхэн ашиг сонирхол нь цухалзаж эхлэв бололтой.


Зарим сайтад жилийн өмнө гарсан мэдээнд “СЗХ-ны дэд дарга Д.Баярсайхан нь сүүлийн арав гаруй жил Бичил санхүүгийн хөгжлийн санд эзэн сууж, бэлэн мөнгөөр туйлсан, ББСБ-ыг уралдуулж байгаад аль илүү хувь өгсөнд нь зээл олгодог” тухай бичиж байжээ. Энэ мэт хэвлэлийн мэдээлэл оргүй ч биш бололтой. УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий Банк бус санхүүгийн байгууллагуудаар ЖДҮХС болон бусад бага хүүтэй зээл олгодог сангуудын мөнгө угаагдаж, эрх мэдэлтнүүд, мэдээлэлд ойр байгаа этгээдүүдийн халаасыг зузаатгаж байгаа талаар хэвлэлүүд мөн ч их шуугьсан даа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч энэ талаар мэдээлж байсан. Тэрбээр саяхан чуулганы хуралдаан дээр “Надад баримт байна. Би УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий ББСБ-ын нэрсийг олж авсан. Хаалттай хуралдаан дээр ярьж болж байна” хэмээн мэдэгдэнэ лээ.
УИХ-ын гишүүний хамаарал бүхий ББСБ-ын бас нэгэн баримт олдлоо.


“Жэтфинанс” ББСБ-ын хувьцааны дийлэнх хувийг УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн төрсөн дүү Б.Амгалан эзэмшдэг юм байна. Найз Д.Баярсайханых нь эхнэр Ш.Хонгор ч мөн хувьцаа эзэмшигч байжээ. СЗХ-ны дэд дарга Д.Баярсайхан Бичил санхүүгийн хөгжлийн сангаас эхнэрийнхээ ББСБ руу зээл олгож байсан талаар жиг жуг яриа ийнхүү батлагдав бололтой.
Ашиг сонирхол нэгтэй, түрийвч нэгтэй бүлэглэл саарал жагсаалт тойрсон дуулианаар хуруу хумсаа ил гаргачхав уу даа. Шалгаж тогтоодог байгууллагууд нь шалгаад олон нийтэд мэдээлнэ биз дээ.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан найз Г.Занданшатарынхаа ивээлээр Д.Баярсайханыг СЗХ-ны дарга болгож, өөрийн хамаарал бүхий ББСБ-ынхаа мэдээллийг нууцлах, энэ салбарт ноёрхлоо тогтоож, түрийвчээ зузаалахаар зүтгэсэн нь энэ бололтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
1 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com