Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Холимог бөгөөд хүн дугуйлдаг тогтолцоог авах нь зөв гэж гишүүд үзэж байгаа

УИХ дахь МАН-ын бүлгийн даваа гаргийн хуралдаанаар ҮХНӨ-ийн гуравдугаар хэлэлцүүлгийг хэрхэн хийх талаар хэлэлцсэнийг тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв. Тэрбээр “ҮХНӨ-ийг өнгөрсөн зургадугаар сараас хойш ярьж, хэлэлцэж буй. Энэ долоо хоногт гуравдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгахаар төлөвлөж, бүлэг санал нэгдсэн. Ардчилсан намаас ирүүлсэн гурван саналыг нэг бүрчлэн хэлэлцсэн. Тодруулбал, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх, чөлөөлөх асуудлыг шийдэхийг бүлгийн гишүүд дэмжсэн. Ингэснээр Засгийн газар бие даан шийдвэр гаргаж ажиллахад чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа. Мөн сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах. Энэ саналыг мөн дэмжсэн. Гэхдээ 2024 оноос хэрэгжүүлнэ гэж үзэж байна. Ардчилсан намаас тавьсан гурав дахь саналыг хэлэлцсэн ч эцсийн шийдвэр гараагүй бөгөөд дахин зөвшилцөх нь зүйтэй гэж үзсэн. Шаардлагатай гэвэл МАН-ын бүлэг хуралдаж, дахиж ярихаар үлдээсэн” гэв.

Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийхдээ сонгуулийн тогтолцоог 2020 оноос хэрэгжүүлэх ёстой, үгүй бол АН зөвшилцөхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн?

-Өмнө нь бид зөвшилцлийн ажлын хэсэг дээр ярилцаад 2024 оноос хэрэгжүүлнэ гэж ярилцсан. Мөн Ерөнхийлөгчийг парламентаас сонгох саналыг 2025 оноос хэрэгжүүлэх асуудлыг ч зөвшилцлийн ажлын хэсэг ярилцаж байгаа. Зөвшилцлийн ажлын хэсэг дээр ярилцсан саналуудыг бид бүлэгт танилцуулж, олонхоороо шийдвэр гаргасан.

-МАН-ын бүлэг Ардчилсан намтай зөвшилцөхгүй бол нэмэлт, өөрчлөлтийг дангаараа шийдээд явна гэж ойлгож болох уу?

-Ардчилсан нам оролцохгүй бол 64 гишүүн өөрсдөө шийдвэрээ гаргаад явна. Бид Ардчилсан намын саналуудад маш их хүлээцтэй хандаж, ард нийтийн санал асуулга гэх мэт зүйл дээр ойлголцож, саналуудыг нь тусгахыг хичээж байгаа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийн зарим заалт 2020 оноос мөрдөхөөр эхэд тусгасан шүү дээ?

-Нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжих хугацааг 2020 оны тавдугаар сар гэсэн хугацааг өөрчлөхгүй. Зарим заалтын хувьд он нь өөрчлөгдөж байгаа. Тухайлбал, холимог тогтолцоо, Ерөнхийлөгчтэй холбоотой заалтууд 2024, 2025 гэх мэт өөрчлөгдөх асуудал бий. Намын бүлэг дээр хатуу тогтсон нэг асуудал бол 35 асуудлаас аль нэг заалтыг эргэж хөндөж ярихгүй гэсэн дээр хатуу байгаа. Зөвхөн АН-ын гурван санал дээр л асуудал ярина.

-Холимог тогтолцоонд шилжсэн тохиолдолд санал өгөх асуудлыг ямар хувилбараар ярьж байгаа вэ. Намыг нь сонгох, хүнийг нь сонгох гээд олон хувилбар бий?

-Холимог бөгөөд хүн дугуйлдаг тогтолцоог авах нь зөв гэж гишүүд үзэж байгаа.

-Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарын асуудлаар бүлэг завсарлага авсан. Тэдэнтэй хамт зарим агентлагийн дарга, сайд нарт хариуцлага тооцох асуудлыг хөндөнө гэх мэдээлэл байна?

-Гишүүд санал хэлсэн. Эдийн засгийн байнгын хороогоор саарал жагсаалттай холбоотой асуудлаар хариуцлага тооцох гэж байгаа хүмүүсийн тайлбарыг сонсох санал гарсны дагуу бүлэг завсарлага авсан. Энэ сонсголын дараа хариуцлага тооцох асуудлыг дахин ярина.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com