Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
АН: УИХ өөрөө тарах, Засгийн газар огцрох хангалттай үндэслэл бүрдсэн

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-д үүсээд байгаа нөхцөл байдал, Засгийн газрын үйл ажиллагаатай холбогдуулан Ардчилсан намын зөвлөлөөс Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлэв. Мэдэгдэл нь гурван үндсэн зүйлээс бүрдсэн байна. Үүнд: 

-Судалгааны байгууллагууд УИХ тарах эсэх талаарх судалгаа хийхэд иргэдийн 76 хувь УИХ тарах нь зөв гэсэн хариулт өгсөн байна. УИХ-ын үйл ажиллагаанд иргэдийн өгсөн үнэлгээ 2018 оны арваннэгдүгээр сард 1.8 болтлоо буурсан. Энэ нь өмнөх онуудын судалгаанаас эрс доошилсон үзүүлэлт. Иймд иргэдийн сонголтын үр дүнд байгуулагдсан энэ УИХ үүргээ гүйцэтгэж чадахгүй, цаашдаа ч бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж дүгнэхэд хүргэлээ. Мөн УИХ-ын гишүүд нь албан тушаал эрх мэдэл, нөлөөгөө ашиглан гэмт хэрэг үйлдэх, авлигын хэрэгт холбогдох, сахилга ёс зүйн алдаа гаргах зэрэг олон хууль бус үйлдлүүд гарсаар байтал хариуцлага огт ярихгүй байгаа нь асуудалд хуульгүй мэт хандаж буйн илрэл. Энэ нь Ардчилсан Үндсэн хуулийн “Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” алдагдуулахад хүргэж байна.


Концессын гэрээнүүд, төрийн албыг үнэлэн, наймаалцах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан “60 тэрбумын” гэгдсэн гэмт үйлдэл, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээлийг өөрсдөө авч, бизнес эрхлэгчдийн боломжийг хаасан гэх мэт нотлогдсон асуудлууд бий. Мөн хууль хүчний байгууллагад улс төрийн захиалгаар нөлөөлж байгаа нь, хариуцлага алдсан гишүүд албан тушаал ахиулан тавьж буй болон Төрийн ордны тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн зөрчлүүд даамжирч байгаа нь өнөөгийн УИХ нь зүй бус хандлагын үлгэр жишээ болж, ард олны итгэл үнэмшил, тэднийг манлайлан дагуулах чадваргүй болжээ хэмээн үзэж байна.

 

Олонхыг бүрдүүлж буй эрх баригчдын байгуулсан Засгийн газрын тэргүүн нь өөрийн амлалтын эсрэг ажиллаж байна. Иймд мах, шатахууны үнэ, валютын ханшийн өсөлт зэргээр иргэдийн халаасыг хоосолж байна. Мөн 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад дахин нэг сайд 1.2 сая еврогийн авлига авсан хэргийн тухай яригдах боллоо. Бид үүн дээр албан ёсны хариулт авахыг хүссэн. Гэвч өнөөг хүртэл бидэнд хариу өгөөгүй байна. Энэ нь хариуцлагагүй Засгийн газар огцрох хангалттай үндэслэл юм. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч өөрийн байр сууриа хатуу илэрхийлсэн. Иймд УИХ дахь Ардчилсан намын зөвлөл үндэсний эрх ашгийг дээдлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан уриалгыг дэмжиж, УИХ өөрөө тарах шийдвэр гаргах ёстой гэсэн өөрсдийн байр сууриа дахин нотолж байна.


Г.Батхүү агсны амиа алдсан хэргээр ОУПХ-той хамтран ажиллахыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаас хүслээ.
Парламентад суудалтай, улс төрийн сөрөг хүчний намын дэд дарга Төрийн өндөржүүлсэн тусгай хамгаалалт бүхий Төрийн ордонд амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс УИХ-ын дэд дарга, Монголын Парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны дарга Л.Энх-Амгаланд хүсэлт хүргүүлж байна. Хэрэг явдал гараад даруй 10 гаруй хоног өнгөрөөд байхад хууль хяналтын байгууллагын зүгээс “Тухайн хэргийг мөрдөн шалгаж байна гэдгээс өөр мэдээлэл албан ёсоор огт хийгээгүй. Төр нийгэм, улс төрийн зүтгэлтэн ийнхүү амь насаа алдсан нь анхны тохиолдол биш бөгөөд Санжаасүрэнгийн Зориг агсны хэрэг өнөөдөр хүртэл улс төр, хууль эрх зүйн маргаан дагуулсан хэвээр. Бидэнд өмнөх алдаа сургамжаа үнэлэн цэгнэж дахин давтагдахаас сэргийлэх зүй ёсны шаардлага тулгарч байна. Тиймээс тухайн хэргийг эхнээс нь улс төрийн болон бусад аливаа нөлөөллөөс ангид байлгах, энэ чиглэлээр арвин туршлагатай олон улсын байгууллагын арга зүй, техник технологийн илүү өргөн боломжийг манай хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглах, хөндлөнгийн хяналт тавиулах үүднээс энэ ээдрээтэй хэргийг илрүүлэхэд Олон Улсын Парламентын Холбоогоор дамжуулан олон улсын холбогдох мэргэжлийн байгууллагуудын туслалцаа дэмжлэгийг зохих журмын дагуу авах, хамтран ажиллах ёстой” гэж УИХ дахь Ардчилсан намын Зөвлөл үзэж байна.
Нөгөөтэйгүүр энэ долоо хоногт буюу тавдугаар сарын 27-28-ны өдрүүдэд “Улаанбаатар хотноо Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган зохион байгуулагдаж байгаа тул уг асуудлыг Олон Улсын Парламентын холбоонд албан ёсоор тавих, нааштайгаар шийдвэрлүүлэх, цаг хугацааны хувьд болон агуулга, хэлбэрийн хувьд хамгийн тохиромжтой нөхцөл бүрдсэн” гэж Улсын Их Хурал дахь Ардчилсан намын Зөвлөлөөс үзэж байна.


Иймд Таныг УИХурал дахь Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргын хувьд дээрх асуудлаар Олон Улсын Парламентын Холбоонд цаг алдалгүй хандаж, асуудлыг нааштайгаар нэн яаралтай шийдвэрлүүлэх талаар зохих арга хэмжээ авахыг УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлөөс хүсч байна гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
1 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
1 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com