Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Гишүүдийн сонгуулийн попролт эхэллээ

Эрх баригч МАН бүрэн эрхийн хугацааныхаа гурван жилийн хугацааг үдэж байна. Ердөө жилийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Хэдийгээр сонгууль болох хугацаа болоогүй ч МАН-ын зарим гишүүдийн сонгуулийн шоу, попролт эхэлсэн бололтой. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нэг өдрийн турш таксины жолооч хийж, иргэдтэй илэн далангүй, нээлттэй ярилцсан гэнэ. Түүний энэ үйлдлийг сонгуулийн өмнөх шоу, попролт гэж харах хүмүүс цөөнгүй байна. Ямартай ч гэнэт иргэдтэй нягт ойртон ажилласан сэтгэгдлээ тэрээр өөрийн сошиал хуудсандаа ийнхүү бичжээ. 

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт унаж, иргэд маань бухимдаж байна. Асуудлуудыг мэдэхийн тулд таксинд жолооч хийж үзлээ. Өнөөдөр иргэд маань зовж байна, зүдэрч байна. Ядуурал дээд цэгтээ хүрчээ. Гишүүд минь, нөхөд минь том том зүйл ярихын оронд эхлээд ард иргэдийнхээ асуудлуудыг шийдмээр байна. Жолооч нартайгаа яриад явах үед ихэвчлэн том зүйлийн талаар бус амьдралын талаар ярьж байна. Тэд “Төрөөс амьжиргааг нь сайжруулах, ард иргэд залуучуудад боломж олгох, бензин түлш, мах өргөн хэрэглээний үнэ тэнгэрт хадлаа үүнийг яах вэ. Та хэд юу хийдэг улс вэ” гэж бухимдаж байна. Миний бие “Хүний төлөө эдийн засаг, хөгжлийн төлөө зөв бодлого” гэсэн уриатай сонгуульд орсон. Эдийн засгийн бүхий л боломжоо хүнийхээ төлөө, иргэдээ ажилтай орлоготой болгоход зориулъя гэж гурав дахь жилээ зүтгэлээ. Дэмжлэг алга. Аливаа зүйлд хийсвэрээр хөөрч попрохоос илүү бодитойгоор үйлдэл хийж төрөөс иргэдэд боломжийг нь засч өгөх нь бидний үүрэг гэдгийг гишүүд дарга нар минь ойлгоосой” гэж бичжээ.


Ингэж л гэнэтхэн нэгхэн өдрийн дотор түүнд ард иргэд маань ядуу, зүдүү амьдарч байгаа юм байна гэсэн бодол төрж, таксинд явахад хүргэсэн юм байх. Өнгөрсөн гурван жилд ухаараагүй явсан ухаан нь өнөөдөр л гэнэт гишүүдэд од харвах мэт оюун ухаанд нь орж ирсэн нь гайхамшигтай. Гишүүн Ж.Бат-Эрдэнийн араас УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан бас ухаан суув бололтой. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа “Болсон идээнээс бүү буц гэж. Гэдэс чанасан айлыг онож буухыг морьтой явна гэхгүй өөр юу гэх билээ. Хэд сайхан огтлоод, шинэ шөл оочиход хөлс бурзайна...” гэжээ. Гэрэл зургийг нь харахад үнэхээр гүндүүгүй монгол эр хүн гэлтэй. Буугаад мордсон танихгүй айлын гэрийн шалан дээр нь сууж, гэдэс огтолж идсэн л юм байх. Үүгээрээ чухам юу өгүүлэх гэсэн юм бол. Зураг хөргөө авхуулж, сошиалаар цацах хэрэгтэй байсан ч юм уу?


Ерөөс эрх баригч намын УИХ-ын гишүүдэд ингэж попрохоос илүүтэй өнгөрсөн гурван жилд хийх ажил, шийдвэрлэх зүйлс олон байлаа. Зээлийн хүүг бууруулах нөхцөлийг бий болгох, амьжиргааны түвшинг сайжруулах, яриад байгаа эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн хаалгаар оруулах, өргөн хэрэглээний барааны үнэ өсгөж байгаа шалтгаануудаа засч, залруулах, ажлын байр нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын ажлууд хийх гээд амласан, хийх ёстой олон чухал ажил байсан. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд эрх баригчид эрх мэдэл, сандал суудлын төлөө дотроо тэмцэлдсээр бүрэн эрхийнхээ гурав дахь жилийнхээ тэн хагасыг барлаа. Одоо ч сандал суудлын төлөөх тэмцэл нь дуусаагүй л байна. Ийм байж эрх баригч намын гишүүд арай ичгүүр сонжуургүйгээр ахин сонгогдоно гэсэн итгэл, найдвар тээж байгаа юм биш биз дээ?

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com