Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын амлалт, биелэлтийн алд дэлмийн зөрүү

Уншигч та бүхэнд МАН-аас 2016 оны УИХ-ын 50 дугаар тойргоос нэр дэвшиж 11.408 хүний саналаар буюу нийт санал өгсөн иргэдийн 49.91 хувийн санал авч Баянзүрх дүүргээс сонгогдсон эрхэм гишүүн Ж.Энхбаярын сонгуулийн өмнөх амлалт болон сонгуулийн дараах түүний амлалтын биелэлтийг хүргэж байна. Тэрээр 2016 онд сонгогчидтой уулзах үеэрээ ийнхүү ярьж байсан нь хальсанд үлджээ.

“Миний бүх хөрөнгө, орлого ил тод байдаг. Төртэй холбоотой ямар нэгэн бизнес, ямар нэгэн тендер, төрийн худалдан авалтад оролцож үзсэнгүй. Чингис, Самурай бонд, Монголбанкны үнэ тогтворжуулах хөтөлбөрт хөнгөлттэй зээл авъя, ашиглая гэж бодсонгүй. Тийм зүйл хийсэнгүй. Үүнийгээ би та бүхний өмнө хариуцлагатайгаар хэлэхэд таатай байна”

 УИХ-ын эрхэм гишүүн Ж.Энхбаярын сонгуулийн өмнөх амлалт болон сонгуулийн  дараа ам, ажил нь алд дэлэм зөрдгийг илтгэх гурван баримтыг дэлгэж байна.
 
Ж.Энхбаярын ББСБ сарын  2.5-3 хувь буюу жилийн 30-36 хувийн хүүтэй бизнесийн зээл олгодог
Батлан Хамгаалахын Сайд, генерал Ш.Жадамба агсны хүү Ж.Энхбаяр 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдон ажиллаж байна. Тэрээр, “Аав минь 36 насандаа генерал болж байсан. Харин би 36 насандаа УИХ-ын гишүүн болсноороо бахархдаг” хэмээн ярих дуртай. Мөн сүүлийн жилүүдэд шударга ёсны тухай чанга дуугаар олонтоо ярих болсон тул түүнийг цөөнгүй хүн шударга улс төрч хэмээн ард түмэн үнэлж байсан. Харамсалтай нь ХХААХҮЯ-ны дэргэдэх Жижиг Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан УИХ-ын гишүүдийн тоонд тэрээр багтаж, өөрийнхөө “Шударга эх орончийн дүртэй хуурамч баг”-ийг тайлж орхисон билээ. Тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эзэмшлийн “Газар холдинг” группын охин компани нь жилийн гурван хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээл авч, Сэлэнгэ үхрийн үүлдэр хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж байсан юм. Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгээр Ж.Энхбаяр гишүүн “Газар” ХХК -ийг 100 хувь эзэмшдэг бол Газар Капитал Партнерс ББСБ ХХК -ийн 74 хувийг эзэмшдэг нь тодорхой болсон. УИХ-ын эрхэм гишүүн Ж.Энхбаяр өв, хөрөнгөөрөө УИХ-ын гишүүд дундаа дээгүүрт бичигддэг. Түүний жилийн орлого нь дөрвөн тэрбум 253 сая төгрөг бөгөөд банкин дахь дансандаа 4.9 тэрбум төгрөгийн хадгаламжтай билээ. Ийм хэмжээний бэл бэнчинтэй эрхэм гишүүн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан хамгийн бага хүүтэй буюу жилийн гурван хувийн хүүтэй мөнгийг өөрийн хамаарал бүхий компанидаа авч өгсөн нь олон хүний эгдүүцлийг төрүүлсэн. Тэрээр, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хоёр жил дараалан 1.9 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Өөрийн эзэмшлийн “ГАЗАР КАПИТАЛ”, “ГАЗАР ПАРТНЕРС” гэсэн банк бус санхүүгийн байгууллагатай. Тус ББСБ нь 2007 оноос хойш  үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Варьета төвийн нэгдүгээр давхарт байрладаг. Уян хатан нөхцөлтэй хэмээн тодотгосон тус ББСБ сарын  2.5-3 хувь буюу жилийн 30-36 хувийн хүүтэй бизнесийн зээл олгодог юм. Ямартай ч төрөөс жилийн гурван хувийн нэн хөнгөлөлттэй зээл авдаг (зээлийн журмаараа эхний хоёр жилдээ зээлийн эргэн төлөлт хийхгүй байж болдог) УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувийн Банк Бус Санхүүгийн Байгууллага иргэдэд жилийн 30-36 хувийн өндөр хүүтэй зээл олгож, ашиг олдог нь тодорхой болоод байна.
 
Мал хамгаалах сангаас нэг тэрбум төгрөгийн зээл авчээ
Тэрбээр ЖДҮХС-аас зээл аваад зогсохгүй ХХААХҮЯ-ны Мал хамгаалах сангаас мөн нэг тэрбум төгрөгийн зээл авсан байна.  УИХ-ын гишүүн, Тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас “Газар” группынхээ харьяа “Газар буудай”, “Газар агро” зэрэг компанидаа нэг тэрбум орчим төгрөгийн зээл авсан баримт мөн л олон нийтэд ил болсон. Тэрбээр зээл авснаа хүлээн зөвшөөрч зориулалтаар нь зарцуулсан, эргэн төлөлтийг графикийн дагуу хийж байгаа  хэмээн  мэдэгдсэн билээ. Энэ гэрээнд УИХ-ын гишүүн Б.Батзориг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд байхдаа 2017 оны арванхоёрдугаар дугаар сарын 20-нд гарын үсэг зурсан байна. Ж.Энхбаярын эзэмшдэг гэх “Газар агро” компани нь “Махны чиглэлийн арвин ашиг шимт үхрийн үржлийн аж, ахуй байгуулах” төсөлд шалгарч тус зээлийг авсан байдаг юм. Ингээд 2018 оны арваннэгдүгээр сарын 15-нд эргэн төлөлт хийснийг тэмдэглэсэн байна.
 
Боловсролын зээлийн сангаас 6000 ам.доллар зээл авчээ
Түүний төрөөс авсан зээл  ЖДҮХС-аас авсан 1.9 тэрбум , Мал хамгаалах сангаас авсан нэг тэрбум төгрөгөөр зогсохгүй. Хэдэн сарын өмнө “Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад сурсан 1893 хүн”-ийг олон нийтэд танилцуулсан. Эдгээр хүний нэг нь мөн л гишүүн Ж.Энхбаяр байсан. Тэрбээр 2003 онд 6000 ам.доллар Боловсролын зээлийн сангаас авч, Нидерланд улсын Маастрихтын удирдлагын сургуульд сурсан байдаг.
Тэрээр ЖДҮ-сангаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан нь ил болсны дараа ч “УИХ-ын гишүүн ч гэсэн жирийн нэгэн иргэн. Бидэнд хуулийн дагуу аж ахуйн нэгж эрхлэх, бизнес эрхлэх, орлого эрх нээлттэй хэвээрээ л байгаа”  хэмээн жишим ч үгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан байдаг.
 
Ж.Энхбаяр: Хуулиар УИХ-ын гишүүнд аж ахуйн нэгж эрхлэх, бизнес эрхлэх, орлого эрх нээлттэй хэвээрээ л байгаа
ЖДҮ-ээс боломж байна. Энэ боломжоор дамжуулаад зээл аваад үүнийг дэмжих хэрэгтэй байна гэж манай хамт олон хүсэлтээ тавьсан. Түүнийг нь шийдэж өгсөн. Ингээд улс төрийн цаг үеийн бужигнаан боллоо. Бид бас ярилцсан. Энэ маань төслийн ажилд хортой нөлөөлж байгаа. Тэнд ажиллаж байгаа олон хүмүүст сөрөг уур амьсгал үзүүлнэ гэж ойлгож байгаа. Тийм учраас авсан зээлээ хурдан төлж барагдуулъя гэж ярьсан. Энэ асуудал үүсэнгүүт Хасбанкинд хүсэлт тавьсан.  Ингээд Хасбанкнаас зээл аваад ЖДҮ-тэй холбоотой зээлүүдийг төлж барагдуулсан байгаа гэдгээ хэлье. Нийгэм үнэхээр бухимдалтай байгааг ойлгож байгаа. Шударга бус байдал дээр их бухимдаж байгаа. Саяны ЖДҮ-ийн зээлтэй холбоотойгоор хэт туйлширсан зүйл явчихлаа. Үүнийг дагаад нийгэм ч бас дагаад ханарчихлаа. Тэгэхээр би олон түмнээсээ хүсмээр байгаа юм. Юуны  өмнө та бүхнийг бухимдуулж, ийм байдалд оруулсандаа уучлал гуйж, миний буруу гэдэг зүйл байгаа бол бүх буруутай үйл ажиллагаанд сонгогч олон түмэн, Монголынхоо ард иргэдээсээ уучлал гуйж байна. Юм ярих боломжгүй,  бужигнасан, манаргасан шороо тоос болчихлоо. Хаана нь юм байгаа, хаана юм байхгүй гэдгийг харах боломжгүй. Энэ үед мэдээллийг хэт хөөрөгдөж улс төрийн ашиг хонжоо олох, нийгмийн эв нэгдлийг бужигнуулах бусниулах, төрд итгэх олон түмний итгэлийг сулруулах, төрийн чадавх, засаглалын асуудлыг хөндсөн байдал руу ханаруулах гээд оролдоод байгаа зүйл яваад байна гэдгийг бас анзаарч байна. Улс төрчийн хувьд нэг ийм хэцүү байдалд орж байна л даа. Нэг талдаа энэ ажлыг хийх хэцүү. Хийхгүй байх хэцүү. Хуулиар УИХ-ын гишүүн Монгол Улсын иргэн шүү дээ. Адилхан аж ахуйн нэгж эрхлэх, бизнес эрхлэх, орлого эрх маань нээлттэй хэвээрээ л байдаг. Чи намайг сүүлийн 10-аад жил мэдэх байх. 2008 оноос хойш нэг удаа ах нь тендер авч үзсэнгүй, албан тушаалын хойноос хөөцөлдсөнгүй. Улсын төсвийн байгууллагад ямар нэгэн бараа шахаж үзсэнгүй. Албан тушаалын наймаанд орсонгүй.
Ямартай ч хэтэрхий богино хэмжээний ой санамжтай УИХ-ын зарим гишүүдэд сонгогчдын саналыг авахын тулд хэдхэн жилийн өмнө юу ярьж, юу хэлж байсныг нь ийнхүү эргэн сануулах нь зүйн хэрэг болов уу. Сонгуулийн үеэр энхийн цагаан тагтаа мэт, шударга үнэний туйл мэт аашилчхаад, сонгуулийн дараа хувийн эрх ашгаа ард түмнээсээ дээгүүр тавьж, төрийн мөнгөнөөс  хумслах нь ариун явдал мөн үү УИХ-ын эрхэм гишүүн ээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com