Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Эрдэнэбат: Ардчилсан нам Үндсэн хуулийг бүтэн байлгахын төлөө байсан
УИХ-ын чуулганы өчигдрийн (2019.11.14) нэгдсэн хуралаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг завсарлага авалгүйгээр хийлээ. Ингээд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг батлав. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 24 зүйлийн 52 заалтыг хөндөхөөр төсөл оруулж иржээ. Гуравдугаар хэлэлцүүлгээр Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн 14 саналын томьёоллоор санал хураалт явуулснаас 13 нь дэмжигдсэн юм. Тодруулбал “УИХ-ын сонгуулийг олонхын болон хувь тэнцүүлэх зарчмаар (холимог тогтолцоо) явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшигч, болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө”  гэсэн  УИХ дахь Ардчилсан намын  зөвлөлийн гаргасан санал гишүүдийн дэмжлэг авалгүй, уналаа.
Үүнтэй холбогдуулан:
 
УИХ дахь  Ардчилсан намын  Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:
-Бидний зөвшилцлийн үр дүн гарсангүй. Ардчилсан нам гурван санал тавьснаас хоёр нь уналаа. Ардчилсан нам өнөөдрийг хүртэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө бие биедээ итгэлцэж явсан. Үндсэн хууль доголон байж болохгүй. Ардчилсан нам Үндсэн хуулийг бүтэн байлгахын төлөө байсан. Өнөөдрөөс эхлээд Ардчилсан намаас  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй боллоо” гээд хуралдааны танхимыг сөрөг хүчин орхин гарсан юм.

УИХ дахь Ардчилсан намын  зөвлөл “Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох” гэсэн гурван саналыг тавиад байсан юм. Үүнээс УИХ дахь МАН-ын бүлэг “Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах”  саналыг дэмжихээ илэрхийлж байлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр дээрх хоёр санал дэмжлэг авсан ч чуулганы хуралдаанаар санал хураалт явуулахад эрх баригчид холимог тогтолцоог  дэмжсэнгүй.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл 2020 оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас улс орон даяар дагаж мөрдөх  бөгөөд түүнээс өмнө УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг батлах юм. Энэ  хууль нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөх хүртэл УИХ хууль эрх зүйн орчныг сайжруулах, бэлтгэл ажлын хийх зохицуулалтыг тусгасан байна.  Ийнхүү УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталсан учраас төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч ёсчлох юм.
 
УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар дэмжсэн саналын томьёоллыг УИХ-ын дарга нэгтгэн танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуульд дараах өөрчлөлтийг нэмэв.
-Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэхийг хуулиар тогтооно.
-Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д анх оруулснаас хойш 45 хоногийн дотор,  эсвэл 43.1-д “Ерөнхий сайдыг огцруулснаас” эсвэл Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг тараах шийдвэр гаргана. Шийдвэр гаргаснаас хойш УИХ 10 хоногийн дотор шинэ сонгууль зарлана. Шинэ сонгууль явагдаж дуустал УИХ бүрэн эрхээ эдэлнэ.
-Шүүхийн сахилгын хороо ажиллана.
-Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно.
-УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн бол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна.
-Монгол Улсын иргэдэд өмчлүүлснөөс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, баялаг ой, усны нөөц, ан амьтан төрийн, нийтийн өмч мөн. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж шударга хүртээхэд чиглэнэ.
-УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгуулийг явуулахын өмнө хуульд өөрчлөлт оруулж, батлах, өөрчлөлт оруулахыг хориглоно.
УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний 3/2 үзэж, эсвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж санал гаргасан бол УИХ-ын гишүүний 3/2-оор шийдвэрлэнэ.
-Улсын төсвийг батлахдаа Засгийн газрын өргөн мэдүүлснээс бусад зарлагыг нэмэгдүүлж үл болно.
-Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд хүрээ хязгаарыг хуулиар тогтооно.
-Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг зөвхөн нэг удаа сонгоно.
-Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болно.
-Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ.
-Засгийн газрын гишүүнийг УИХ Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө.
-УИХ-ын гишүүдийн 4/1-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг тавьсан бол УИХ гурван удаа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүд хэлэлцэн дэмжвэл тогтоолыг баталж, Ерөнхий сайдыг огцорсонд тооцно. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар огцорсонд тооцно. Шинэ Ерөнхий сайдыг 10 хоногийн дотор томилно гэсэн заалтыг тус тус уншиж танилцуулав.
Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг гишүүд илээр гар өргөн баталлаа. УИХ-ын чуулганы хуралдаанд 63 гишүүн оролцож, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар баталлаа. 
Ингээд УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр  зарим гишүүдийн хэлсэн үгийг дор тоймлон хүргэе.  
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат гаргасан бөгөөд санал хурааж, гишүүдийн олонх дэмжсэнгүй. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг эхлээд хэлэлцсэн юм.
 
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Нэмэлт өөрчлөлтөө хийчхээд журмын тухай хуулиа хэлэлцсэн нь зөв гэж бодож байна. Ер нь аливаа зүйлийг эхний хэлэлцүүлгээсээ эхлээд үндэслэлтэй явуулдаг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд холимог тогтолцоог оруулна гэж яаж мэдээд хугацааг нь батлах гээд байгаа юм бэ. Өөрчлөлтөд орохгүй бол энэ хуулийн хэлэлцүүлгийг хийх шаардлагагүй болно. Анхнаасаа дарааллаар нь оруулаад ирж болдоггүй юм уу. Батлагдаагүй саналыг хэзээ хэрэгжүүлэх вэ гэж хэлэлцэж болохгүй.
 
УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:
-Дарааллаараа бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөө батлаагүй байхад дагаж мөрдөх журмын тухай ярьж болохгүй. Яагаад өөрчлөгдсөн бэ. Нэмэлт өөрчлөлт батлагдаагүй байхад батлагдана гэсэн журмыг хэлэлцэж болохгүй. Эхлээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулах хэрэгтэй. Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах хугацааны асуудал шийдэгдээгүй байгаа. Дараагаар нь хуулийн зөрчил болж хувирна.
 
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн анхны хэлэлцүүлэг, үүний дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэнэ. Ардчилсан намын зөвлөлөөс Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх, сонгуулийн холимог тогтолцоо, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох саналууд ирүүлснийг зөвшилцлийн ажлын хэсэг болон байнгын хороо хоёр саналыг нь дэмжсэн.
 
УИХ-ын гишүүн  Ц.Даваасүрэн:
-Өнөөдрийн хэлэлцэж буй асуудал нь сонгуулийн тогтолцоог хэзээ хэрэгжүүлэх вэ гэдгийг л хэлэлцэж байгаа юм. Бид ард түмнийхээ сонгох эрхэд халдаж байна. Жишээлбэл, Ерөнхийлөгч хориг тавьсан байхад шинэ саналууд орж ирүүлсэн нь Үндсэн хууль зөрчиж байна. Энэ хуулийг хэлэлцэхдээ журмын тухай хууль зөрчиж болохгүй.
 
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Ардчилсан намаас оруулж ирсэн  зарчмын саналууд нь журмын тухай хууль зөрчөөгүй. Орон нутагтай холбоотойгоор сумын Засаг даргыг ард түмнээс сонговол төрдөө удирдагдахгүй байж болзошгүй гэж үзэж, нээлттэй үлдээж шийдэх бололцоотой гэдэг үүднээс хойшлуулсан. Өөрөөр хэлбэл, органик хуулиар шийдэх боломжтой. Нутгийн удирдлагын чиглэлээр төвлөрлийг сааруулах, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, хот тосгон байгуулах эрхийг нээж өгч байгаа. Энэ мэтээр нутгийн удирдлагатай холбоотой зохицуулалтууд орж байгаа.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com